• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-16 17:12:53    
Газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутагт эмчилгээний талаар авран туслах болон эрүүлийг хамгаалах хижгээс сэргийлэх ажлыг бүх хүчнээрээ хийж байна [Радио]

CRI

      Хятадын Сы чуаний Вэнь чуаньд газар хөдлөлт үүссэний дараа, чичирхийлэл байнга гарч, зам харилцаа нэвтрэхгүй болсон байдалд, Хятадын олон газрын эмнэлгийн ажилтад агаараар, усан замаар, явганаар гамшигт нэрвэгдсэн нутагт хүрч авран туслах ажил хийж байна. Хятадын засгийн газар ч эм бэлдмэл болон эмнэлгийн аппарат хэрэгсэл цуглуулан гамшигдсан нутаг руу яаралтай зөөж байна. 15-ны өдрийн 10 цаг хүртлэх байдлаар, Хятадын олон газрын 10 мянга гаруй эмнэлгийн ажилтад гамшигт дайрагдсан районд эмчилгээний талаар авран туслах болон эрүүлийг хамгаалах хижгээс сэргийлэх ажилд оролцож, газар дээр нь 23 мянга гаруй гэмтэж бэртсэн хүнийг эмчлэн аварсан байна. Тэдний хүчин чармайлттайгаар, гамшигт дайрагдсан нутагт хүнд ноцтой халдварт өвчин болон бусад олон нийтийн эрүүл мэндэд холбоотой хэрэг гарсангүй.

      Вэнь чуанд газар хөдлөлт үүссэний дараа, Хятадын Эрүүл мэндийн яам тэр даруйд нь эрүүл мэндийн яаралтай тусгал гаргах 1-р зэрэглэлийн механизим хэрэгжүүлсэн байна.

      Хятадын төрийн зөвлөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшигаас аврах командлын газрын эрүүлийг хамгаалах хижгээс сэргийлэх хэсгийн дарга Гао Чян 15-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ:

      Эмчлэн аврах, эрүүлийг хамгаалах хижгээс сэргийлэх болон эмнэлгийн эд барааг заавал гамшигт дайрагдсан Сянь Шян болгонд хүргэх хэрэгтэй, гамшигт дайрагдсан нутгийн зам харилцаа тасалдсан байбал агаараар буюу явганаар ч гэсэн эмнэлгийн ажилтад, эрүүлийг хамгаалах хижгээс сэргийлэх ажилтад болон эм эмнэлгийн аппарат хэрэгслийг гамшигт ноцтой нэрвэгдсэн газрын өнцөг буланд хүртэл хүргэнэ. Эм эмнэлэг эрүүлийг хамгаалах үр ашигтай яаралтай авран туслах ажлаар дамжин, хүнд гэмтсэн хүмүүсийн нас баралт болон тахир дутуу болох хэмжээг чадах хирээр багасгаж, гамшигдсан нутагт хүнд ноцтой халдварт өвчин дэлгэрэхгүй байхыг батлах болно гэжээ.

      Хятадын цэргийн тал ч эм эмнэлгийн авран туслах анги зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн нутагт очуулан авран туслах ажил хийлгэж байна. Хятадын АЧА-ын арын албаны ерөнхий газрын эрүүл мэндийн газрын эм эмнэлгийн аппарат хэрэгслийн хэлтсийн дарга Рэн Гүөчуань танилцуулж хэлэхдээ,

      Цэргийн талын шилжүүлэн цуглуулсан эм эмнэлгийн эд бараанд гол нь түргэн тусламж үзүүлэх, халдварыг арилгах, хижгээс сэргийлэх эм бэлдмэл болон хээрийн байлдааны нөхцөлд хэрэглэх эрүүл мэндийн тоног төхөөрөмж байгаа юм гэжээ.

      Эм бэлдмэл зэрэг гамшгаас авран туслах эд барааг цаг даруйд нь гамшигт нэрвэгдсэн ардад хүргэхийг батлахын төлөө Хятадын арми нь олон нисдэг тэргээ тээвэрт оруулсан байна.Тэрэг унаа нэвтэрч чадаагүй нутгийн сууринд нисдэг тэрэг нь мөн гэмтэж бэртсэн хүмүүсийг зөөх үүрэг гүйцэтгэж байна.

      Хятадын Төрийн зөвлөлийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлын газрын эрүүлийг хамгаалах хижгээс сэргийлэх хэсгийн дарга Гао Чян хэлэхдээ, амь насыг аврах хамгийн аятай 72 цаг хэдийгээр өнгөрсөн боловч, Хятадын засгийн газар гамшигдсан олон түмнийг аврахаа хэзээ ч зогсоохгүй гэжээ.

      12-ны үдээс хойш Сы чуаньд хүчтэй газар хөдөлсөний дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао тэр даруйд нь газар дээр нь хүрч гамшигаас авран туслах ажлыг удирдсан байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао 16-ны үдээс өмнө нисэх онгоцоор Сы чуаньд хүрч, гамшигт нэрвэгдсэн нутгийн боловсон хүчин олон түмнийг тайтгаруулж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн авран туслах ажлын гал фронтод ажиллаж байгаа цэргийн ангийн офицер дайчид болон эмнэлгийн ажилтадыг эргэн үзсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\