• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-16 18:17:03    
Нас барагсдын тоо 50.000 хүрэх магадлалтай

CRI

      Өглөө ажлынхаа байрны үүдээр ороход урт жагсаал угтлаа. Хандив цуглуулах булан байгуулчихаж. Хүмүүс хандивын хайрцагт давхарласан зуутын юаныг харамгүй хийж байгаа харагдана. Мөнгөө хийсэн хүмүүс нь ард нь байрлуулсан Сычуаны эмгэнэлт явдлын дурсгалын фото самбарт нэрээ бичин үлдээнэ. Орой ажлаа тараад хандивын булангийн дэргэдүүр дахин өнгөрөхөд Хятадын Олон Улсын радиогийн хамт олны санаачилсан Сычуаны гамшигт нэрвэгдэгсдэд зориулсан санд 528080 юань цугларлаа гэсэн самбар нэмж хадсан байсан.

     Бээжин хотод хавар оройн дулаахан өдрүүд үргэлжилж байна. Цаг агаарын хувьд тогтуун хэдий ч нийгмийн амьдрал харамсал, түгшүүр дүүрэн. Сычуань мужид болсон газар хөдлөлтийн мэдээг нүсэр хотынхон чимээгүйхэн, чих тавин сонсцгооно. Хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслүүд газар хөдлөлтийн бүс нутагт үргэлжилж байгаа авран туслах нүсэр ажлын талаар тасралтгүй мэдээлж, үзүүлж байна. Байгууллага бүр дээр хандив цуглуулах үйл ажиллагаа өрнөж, хаа сайгүй эмгэнэлийн аялгуу эгшиглэсэн өдрүүд.

     Пүрэв гаригийн үдийн хойно Хятадын Төрийн Зөвлөлөөс гамшигт нэрвэгдэн нас барагсдын тоо 20.000 хүрсэн бөгөөд цаашид 50.000 хүрч болзошгүй тооцоо гарсаныг мэдэгдэв. Өнгөрсөн даваа гаригийн 14.00 цагийн орчимд болсон 7.8 баллын газар хөдлөлтөд Сычуань мужийн Венчуань суурин хавийн 100.000 м.кв нутаг хамрагдсан. Венчуань Сычуань мужийн төв Ченду хотоос 159 км-н зайд оршдог. Одоо гамшгийн бүс нутагт авран туслах үйл ажиллагаа 5 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд ТЗ-н Ерөнхий сайд Вэн Жябао гамшгийн халуун цэгт ажиллаж байгаа юм.

     Пүрэв гаригийн 16 цагийн албан ёсны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо 19.509 болж, 102,103 хүн гэмтэж бэртэн, 12,323 хүн одоогоор сураггүй байгаа тооцоо гарчээ. Мөн аврагчид пүрэв гаригийн байдлаар 13,465 хүнийг нуранги дороос гаргаж аваад байна.

     Хятадад энэ удаагийн гамшигтай тэнцэнхүйц том газар хөдлөлт хамгийн сүүлд 1976 онд Хэбэй мужид болж 242,000 хүний амийг авч одож байжээ.

     Энэ удаагийн газар хөдлөлтөд Сычуань мужаас гадна Гансу, Шанши мужууд, Чонгчин тусгай район, Хэнан, Юнан мужийн нутаг хамрагджээ. Одоогоор гамшгийн бүсэд Ардын чөлөөлх Армийн 130000 цэрэг авран туслах ажлыг гүйцэтгэж байгаагаас гадна, ОХУ, БНАСАУ, Сингапур, Япон-ы аврагчдын тусгай багууд тус мужид хүрэлцэн очжээ. Энэ нь Хятад улсын түүхэнд авран туслах үйл ажиллагаандаа гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа анхны тохиолдол болж байгаа юм.

      Пүрэв гаригийн 14 цагийн байдлаар гадаадын 151 орон, 14 бүсийн хийгээд олон улсын томоохон байгууллагууд Хятадын гамшгийн бүс нутагт төрөл бүрийн хэлбэрээр тусламж, дэмжлэг үзүүлээд байна.