Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны үдэд Сычуаний гамшгдсан районд хүрэлцэн очиж, Мянь яны Нань жяо нисэх онгоцны буудалд хүрэнгүүтээ хурал хуралдуулж, гамшигдсан районд юуны өмнө очсон ерөнхий сайд Вэнь Жябао болон төвийн бусад удирдагчидтай гамшгаас авран туслах ажлын байршуулалтыг судалсан байна.
Одоо цаг маш тулгам байгаа. Гамшгаас болсон хохирлыг хамгийн доод хэмжээнд тогтоож, ард иргэдийн амь насыг аврахыг ажлынхаа гол тал болгож, хамгийн боломжийн хэмжээгээр хүнийг аврах хэрэгтэй гэж хурал онцолсон байна. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|