• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-16 15:50:15    
Орчин үеийн алдарт хөгжмийн зохиолч Жэн Чюфэн

CRI

      " Би Хятад улсдаа хайртай" гэсэн энэ дууг Хятадын хүн ард сонсох дур сонирхолтой төдийгүй бүх дэлхийн хятад удамтай хүмүүс ч маш сонирхолтой сонсож байдаг юм. Энэ дуу нь цаг үеийн цавхадасанд гандан бууршгүй хангинаж байдаг мөртөө улам ч уянгалаг сайхан болж байна. Урлагийн тэнгэрт энэ дуу гэрэлтэн гялбасан од болж, хүмүүсийн эх орноо хайрлах, гоо сайханд сонирхолтой байх халуун урмийг хөгжөөж байна. Гадаадын урлагчидЭнэ дууг дорно дахины алдарт хөгжим гэж үзэцгээж, Хятад оронд айлчлан тоглох бүртээ энэ дууг дуулж байдаг юм.

      Энэ дууны аялгууг алдарт хөгжмийн зохиолч Жэн Чюфэн зохиосон юм. Олон жилийн турш тэрээр маш олон шилдэг сайхан сонсголонтой уран бүтээл зохиож, хүн арддаа хүртээл болгосон байна.

     Цэргийн уран сайханч болсоны хувьд тэрээр хүмүүсийн урам сэтгэлгэг хөгжөөсөн " Ардын армийн буцалтгүй урагшилна", " эх орон та минь парад хүлээн аваач"..... гэх зэрэг дууны аялгуу зохиов.

      Эх орондоо хайртай тэрээр: " магтаал дуугаа дарга Мао Цзэ дүнд өргөье", " уул усаны магтаал" гэсэн зэрэг дуу зохиов.

      Нийслэл Бээжиндээ хайртай байсаны уламаар тэрээр: " Бээжингийн намарт би баярлаж явна", " урт цагаан хэрмийн магтуу" гэх зэрэг сэтгэлийн аясаа илтгэсэн дуунууд зохиосон байна.

      Эх орныхоо олон газраар соёл шүүмэг хийж явсан тэрээр үндэстний оргилом халуун сэтгэл бялхасан " миний нутаг Памир яасан гоё бэ?", ус цацах баярын хэнгэргэн бүжиг"..... гэх зэрэг дуу зохиосон байна.

      Хүүхдүүдэд зориулан тэрээр: " бид бол шинэ үеийн хүүхэд багачууд".... зэрэг дууны ая зохиосон байна.

      Цаг үеийн урсгалыг дагаж, шинэ эрнийг магтан дуулсан " Бүгд найрамдах улсын магтуу", " таны үлгэр, миний зүүд" гэх зэрэг дуу зохиож, хүн арддаа хөгжмийн зохиолч мастер гэсэн алдар цолоор цоллогдсон байна.

      Сонсогч түмэн Жэн Чю фэнгийн уран бүтээлийг уламжлан дуулах сонирхолтой төдийгүй эрдэмтэн мэргэжилтэн нар нэн ч түүний уран бүтээлүүдийг маш өндөр үнэлж, ёстой л хүн ардын сэтгэлийг хөгжөөх шидтэй уран бүтээл гэж үнэлж байгаа юм. \Пэрлаймаа орчуулав\