• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-16 15:52:43    
Бээжингийн олимпийн бамбар дэлхийн 19 хотоор бухиалагдан дамжигдсан нь дэлхий дахинд ховор наньдин өв хөрөнгө үлдээлээ

CRI

      Та бүхэн сайн байцгаана уу, олимпийн мэдээлэл та бүхэнтэйгээ учран золгож байна. өнгөрсөн хэдэн долоо хоногт олимпийн бамбар дэлхийн 19 хотоор бухиалагдан дамжигдсан тухай та бүхэндээ мэдээлсэн билээ. Олимпийн бамбарыг дэлхийн олон хотоор бухиалан дамжуулсан нь чухам ямар ач холбогдолтой болсон талаар энэ ажиллагаа өндөрлөсний дараа эрхбиш хуриангуйлж бодогдох юм билээ. Олимпийн наадам нь зохион байгуулагч хотод маш олон өөрчлөлт хувирлат авчирч өгөхийг бид бүгдээрээ мэдэж байна. Бээжингээр жишээлж хэлбэл олимпийн наадам зохион байгуулахын тулд хотын дэд бүтэц, агаар мандал, зам харилцаа, нийгмийн тогтвортой байдал зэрэг талаар олимпийн болзолыг хангахын тулд тогтсон хугацаанд зохих үзүүлэлтийг белүүлснээрээ Бээжин нүдэнд үзэгдэж гарт баригдам өөрчлөлт хувиралттай болж байна. Гэтэл нөгөө талаар олимпийн наадам нь дэлхий дахинд ч орлуулж болошгүй хувь нэмэр оруулж байгааг энэ удаа олимпийн бамбарыг дэлхийн 19 хотод дамжуулах явцад түүний энэ талын ач холбогдол нь тодорхой харагдсан юм. Дэлхийн 19 нэрт хотын 2000 гаруй бухиачийн халуун гараар дамжин эдгээр орны ард түмний сэтгэлд баялаг өв хөрөнгийг үлдээсэн байна.

      Олимпийн гал бамбар дэлхий дахинд дамжигдсан нь олипийг зохион байгуулах хотын хувьд авч хэлбэл хамгийн сайн реклам болсон байх учиртай. Дэлхийн дахинд дамжигдсан олимпийн бамбар дэлхий нийтэд юу авчирч өгсөн талаар та бүхэндээ мэдээлье,

      Истанбул хотын олимпийн зохион байгуулах эрхийн төлөө хорооны дарга Яшин Акои олимпийн бамбарын Истанбулд дамжигдах ерөнхий зохицуулагчаар ажилласан юм. Тэрээр манай сурвалжлагчид хэлэхдээ, Истанбул бол үзэсгэлэнт сайхан хот бөгөөд 2020 оны олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа хот юм. Бээжингийн олимпийн бамбар Истанбулд бухиалагдан дамжигдсан нь олимпийн зохион байгуулах эрхийн төлөө Истанбулын үйл явцын чухал бэлэг тэмдэг болсон юм гэлээ.

      Олимпийн наадам зохион байгуулахаар дөрвөн удаа өрөгдөл дэвшүүлж, дөрвөн удаа ялагдсан боловч Туркийн ард түмэн, түүхийн алдарт хот Истанбул өөрийнхээ эрхэм зорилтоо орхилгүй дахиад бас өрөгдөл дэвшүүлж байгаа нь хүнийг үнэхээр бишрүүлж байлаа. Хятадаас Туркт суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Сүн Гө Шян хэлэхдээ,

      Олимпийн бамбар туркт хүрсэн нь Истанбул хотыг сурталчилж, 2020 оны олимпийн наадмыг зохион явуулах эрх олоход сайн сайхан үндэс суурийг тавиж өглөө гэж Туркчууд бараг бүгдээрээ үзэж байгаа юм гэжээ.

      Бээжингийн олимпийн бамбар олимп зохион байгуулах хүсэл эрмэлзэлтэй Туркийн ард түмний хувьд ямар ач холбогдолтой байсан талаар та бүхэн сонслоо. гэтэл аялал жуулчла хөгжүүлэх сонирхолтой улс орнуудын хувьд олимпийн гал бамбар ямар ач холбогдолтой байсан талаар танилцуулья. Оманы нийслэл Маскат хамгийн түрүүнд Бээжингийн олимпийн зохион байгуулах хороонд захидал ирүүлж, олимпийн бамбарыг Маскатад дамжуулах хүсэлт тависан юм. Пересийн буланд байдаг энэ гүрэн хэдийгээр түүх соёлын баялаг өв, үзэсгэлэнт сайхан өнгө үзэмжтэй боловч урт хугацааны турш энэ орны тухай дэлхийн хүмүүс төдий л сайн мэддэггүй байлаа. Ийм учраас Маскат хотынхон Бээжингийн олимпийн бамбарыг Маскатад дамжуулахаар өөрийгөө рекламдаж, аялал жуулчлалаа хөгжүүлэх олдошгүй ховор завшаан болгосон байв. Хятадаас Оманд суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Пан Вей Фан хэлэхдээ,

      Оман гадаадын жуулчидын татах сонирхолтой гүрэн юм. Тэнд Оманчуудын дүр төрх болон Оман улсын түүх, соёл иргэншил, уламжлалыг дэлхийн дахинд харуулах хүсэлтэй байсан учраас олимпийн бамбар дамжуулах нь өөрийгөө сурталчилах маш сайн завшаан болсон юм гэлээ.

     Тэр хэлэхдээ, Оманчуудын хүсэл мөрөөдөл олимпийн бамбар тэнд дамжигдснаар аажмаар биелегдэх боломжтой болж байна. Маскат бол тангис дээрхи торгон замын чухал боомт бөгөөд Сухар нэрэмжит дарвуулт онгоцны Хятадад хийсэн домогт аялал болон Хятадад анх хөл тавьсан араб хүн бол Оман хүн зэрэг гайхамшигтай үлгэр нь олимпийн бамбарыг дагалдан даян дэлхийд тархасан билээ гэлээ.

     За одоо дэлхийн аялал жуулчлалын нэрт хот Банкокийн тухай өгүүлье. Олимпийн бамбарыг Банкокт дамжуулах ажиллагааг зохион байгуулагч, Банкок хотын соёл аялал жуулчлал спортын хэрэг эрхэлсэн орлогч дарга Анант Сирипасрапорн олимпийн бамбар Банкокт дамжигдсан талаар хэлэхдээ,

      Тайландыг инээмсгэлсэн орон гэдэг. Тайландад ирсэн хүн бүхэн бидний халуун элгэмсэг сэтгэлийг мэдрээсэй гэж бид хүсдэг, бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочин хийчнээ сайхан гийчилж явуулна да гэлээ.