19-ний өдрийн 4 цаг 58 минутад Хятадын Бээжингийн Тянь ань мэнь талбайд төрийн далбааг хэвийн ёсоор мандуулсаны дараа нь бөхийлгэж, Сычуаний Вэнь чуаний хүчтэй газар хөдлөлтөд эндсэн эх орон нэгтэй хүмүүстээ бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний гүн эмгэнэлийг илтгэсэн байна.
18-ны өдрийн 14 цаг хүртлэх байдлаар, тус сарын 12-ны өдөр гарсан хүчтэй газар хөдлөлтөд Хятадын Сы чуань, Гансу, Шанши зэрэг газарт 32476 хүн нас барж, 220 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний Сычуаний хүчтэй газар хөдлөлтөд нас барсан эх орон нэгтэй хүмүүсээ гүнээ эмгэнэн гашуудах сэтгэлээ илтгэхийн төлөө, Хятадын Төрийн зөвлдөлөөс 5-р сарын 19-нөөс 21-н хүртлэх өдрүүдийг бүх Хятадын гашуудлын өдөр болгохоор шийдсэн байна. Энэ хугацаанд олимпийн бамбарыг Хятадын нутагт дамжуулахыг түр зогсооно. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|