Хятадын Сычуаньд хүчтэй газар хөдлөлт үүссэнээс хойш Хятадын цэргийн анги, зэвсэгт цагдаагийнхан газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд шуурхай оролцсон байна. Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах гол хүчин болсон цэргийн анги болон зэвсэгт цагдаагийнхан гамшигдсан районд 110 мянга гаран хүн томилон очуулсан байна. Хятадын цэргийн талынхан 18-нд хэлэхдээ: одоо газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажил зангилаагийн үед ороод байна. Цэргийн анги, зэвсэгт цагдаагийнхан цаашид хүчин чармайлт гаргаж байгаад ард иргэдийг авран гаргаж, гамшигдсан районы иргэдэд идэвхтэй туслан гэр орныг нь дахин байгуулж, аж үйлдвэрлэлийг нь сэргээнэ гэжээ.
1 2 3 4 5 6 7 8
|