• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-19 15:11:05    
Тураалтын тухай судалгаа хийдэг олон нийтийн шинж чанар бүхий эрдэм шинжилгээний анхны байгууллага

CRI

      Хятадын тураалтын тухай судалгаа хийдэг олон нийтийн шинж чанар бүхий эрдэм шинжилгээний анхны байгууллага бол 1985 оны 3-р сарын 4-нйи өдөр Бээжинд байгуулагдсан "Хятадын хятад, европ ангаах ухааныг яулдуулан судлах нийгэмлэгийн Бээжин хотын хуваар нийгэмлэгийн Тураалтын тухай судалгааний сурч судлах нийгэмлэг" болэо. Хүний биеийн хүнд хэвийн хэмжээнээс 10 хувь хэтэрсэн байвал таргалсанд тооцогдоно. Таргалах нь их олон хам өвчин үүсгэж, хүний биеийн дотоод шүүрлийн хэмийг алдагдуулдаг. Тураалтын тухай судалгааний сурч судлах нийгэмлэг нь хүн ардад биеэ турааж эрүүл мэндийн түвшнээ дээшлүүлэх санал зөвлөлгөө өгөх үйлчилгээ хангаж, энэ тухай эрдэм шинжилгээ, техникийн солилцоо хийдэг байжээ.

      Хулганын хорын тухай судалгааны анхны бааз: Хятадын хулганын хорын тухай судалгааны анхны бааз Далянь хотод байгуулагдсан бөгөөд 1988 оны 1-р сарын 28-ны өдөр улсын шалгалтыг давсан байна. Хулганйын хорын тухай судалгааны энэ баазын барилгын нийт талбай нь 5300 гаруй квадрат метр, хулганын хор үйлдвэрлэх технологи, биологийн эм бэлдмэлийн эмийн хүч, судалгаа хэмжилт зэрэг таван лабораторитай.

      Энэ бааз нь хулгана усатгах шинэ хор болон иж бүрэн техник судлан хийхээс гадна, мөн улсад хулаганын хорын тухай судалгааны мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж өгөх үүрэгтэй юм байна.

      Ургуулан залгасан анхны гар: Шанхай хотын Ардын 6-р эмнэлгийн Ясны тасгийн орлогч дарга Юй Жүнжя болон бусад эмч сувилагчид 1978 оны 10-р сард хоёр гар нь тасарсан залуу тариачин Гао Тяньшед баруун гарыг нь ургуулан залгаж амжилтад хүрсэн байна. Энэ бол Хятадын амжилттай ургуулан залгасан анхны гар болно. Эмч нар алганы зохиомол ясан дээр энэ залуу тариачны хоёр хөлийнх нь хоёрдугаар хурууг залгаж гарын хуруу болгожээ. Энэ мэс засал нийт 12 цаг явагдсан юм байна. Энэ бол Хятадын ургуулан залгасан анхны гар бөгөөд мөн хүн төрөлхтөний ургуулан залгасан анхны гар юм байна. Хагас жил эмчилсний дараа энэ ургуулан залгасан гар нь уян хатан мэдрэлтэй болж, хоол идэх, шатар тоглох, үсэг бичих чадвартай болсон бөгөөд 6 килограм хүнд юмыг өргөх чадалтай болсон юм байна.

      Тасарсан арван хурууг дахин залгасан анхны мэс засал: Хятапдын тасарсан арван хурууг дахин залгаж амжилтад хүрсэн анхны мэс засал бол Цэргийн ангаах ухааны 4-р их сургуулийн Харьяа 1- эмнэлгийн Ясны тасгийн 1986 оны 1-р сарын 27-ны өдөр 10 хуруу нь бүрмөсөн тасарсан залуу эмэгтэй Ван Фүтаод хийсэн хуруу залгах мэс засал болно. Энэ мэс засал 27 цаг үргэлжижл, цусны судал, мэдрэл, булчин зэргийг залгаж амжилтад хүрсэн нь Хятад улсдаа анхны тохиолдол болж, дэлхийд 3-дах тохиолдол болсон юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\