2007 онд Өвөр Монголын Улаанхад хотын малчин тариачдын хүн тутмын амьдралын хэрэглээний зардал 2748 юаньд хүрэв. Үүний дотор хоолны зардал 1065 юань байж, энгелийн үзүүлэлт нь 38,76 хувь байж, 10 жилийн турших хамгийн дор үзүүлэлт болсон байна. Тус хотын малчин тариачид амьдралын хэрэглээний талаар чинээлэг түвшинд хүрснийг энэ нь харуулж байна. Холбогдох шинжилгээнээс үзвэл, 10 жилийн турш, ялангуяа 2000 оноос хойш малчин тариачдын орлого нэмэгдэхийн хирээр, амьдралын хэрэглээ нь амьдралын чанарыг дээшлүүлхээр гол болгосон шинэ шатанд орсон юм байна.
Хоолны бүтэц нь сайжрав. Юу идэж, яаж идэх нь оршин суугчдын амьдралын түвшин болон чанарыг харуулдаг. 2007 онд Улаанхад хотын малчин тариачдын хүн тутмын хоолны зардал 1065 юаньд хүрч, 1997 оныхоос 49,6 хувиар нэмэгдэв. Үүний дотор гол хүнсний зүйл нь 30,1 хувь, хоолны хольц нь 38,7 хувийг эзлэв. Мах, өндөг, сүү зэргийн эзлэх харицал ихээр нэмэгдэж, архи, тамхи, чихэр зэргийн хэрэглээ ч ихээр нэмэгдсэн байна. Үүнээс үзхэд хоолны бүтэц нь шим тэжээлтэй, шинжлэх ухаанч чигллээр өөрчлөгдөж байна.
Хувцас засал нь улам гоё чамин болж байна. Орлого нэмэгдэх болон хэрэглээний тухай үзэл сэтгэхүй өөрчлөгдснөөр, малчин тариачдын хувцасны хэрэглээ нь уулын эдэлгээ сайтай байхыг л эрхэмнэдэг байснаасаа өндөр зэргэллийн, шинэ загварын хувцас заслыг эрхэмнэх болж, хүмүүсийн хувцас засал улам бүр чамин гоёмсог болсон бөгөөд хот хөдөөгийн ялгаа багасч байна.
Орон сууцны нөхцөл боломж сайжрав. Орон сууцны нөхцөл боломжоо сайжруулах бол малчин тариачдын амьдралын нэг чухал зорилт мөн бөгөөд орон сууцны нөхцөл боломж ямар байх нь мөн амьдралын чанарын нэг чухал үзүүлэлт болж байдаг. 2007 онд Улаанхад хотын малчин тариачдын хүн тутмын орон сууцны дундаж талбай 22,4 квадрат метрт хүрэв. Мөн 2007 онд тус хотын малчин тариачдын хүн тутмын орон сууцны дундаж хэрэглээ 412 юньд хүрэв.
Цахилгаан хэрэгсэл их хэрэгэх болжээ. Хэрэглээний нөхцөл боломж сайжран, малчин тариачдын худалдан авах хүчин чадал нэмэгдэсэн, мөн цахилгаан хангалга сайжирч, эдэлгээ сайтай цахилгаан хэрэгсэлийн үнэ хямдарсан зэрэг нь малчин тариачдын хэрэглээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн байна. 10 жилийн турш Улаанхад хотын малчин тариачдын цэвэр орлого жил тутамд 8,7 хувиар өсөн нэмэгдэж, өндөр зэргэллийн төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл хэрэглэх болсон нь хүмүүийн амьдралын чанар дээшилсний бас нэг шинж тэмдэг болсон байна. 2007 оны сүүлчийн байдлаар тус хотын 100 өрх тутмын өнгөт телевизоор 97, угаалгын машин 50, хөргүүр 36 байж, түргэн халаагч, компьютертай айл олон болж байна.
Зам харилцаа, холбооны нөхцөл боломж сайжрав. Улаанхад хотын бүх айл тосгоын 95 хувьд нь авто зам нэвтэрч, утас нэвтэрсэн байна. 2007 онд Улаанхад хотын малчин тариачдын хүн тутмын зам харилцаа, холбоонд зарцуулсан зэрдэл 317 юаньд хүрч, 100 өрх тутамд суурин утас 58, гар утас 76, мотоциклтай болсон бөгөөд мал аж ахуй эрхэлж байгаа малжих нутгийн 100 өрх тутамд 93 мотоциклтай болсон байна. Одоо машинтай айл ч ихээр нэмэгдэж байна.
Зугаа цэнгэлийн хэрэглээ нэмэгдэв. 2007 онд Улаанхад хотын малчин тариачдын хүн тутмын соёл, боловсрол, зугаа цэнгэлийн талын зардал 342 юаньд хүрч, амьдралын хэрэглээнийх нь 12,4 хувийг эзлэх болсон байна. Гэрэл зургийн аппрат, төгөлдөр хуур зэрэг ч ихээр нэмэгдэжээ.
Хэрэглээний хүрээ өргөжив. 2007 онд Улаанхад хотын малчин тариачдын хүн тутмын үйлчилгээний шинж чанар бүхий хэрэглээний хэмжээ 849 юаньд хүрч, амьдралын хэрэглээний нийт зардлынх нь 30,9 хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна 2007 онд тус хотын малчин тариачдын хүн тутмын амьдралын хэрэглээний бэлэн мөнгөний зардал 2356 юаньд хүрч, нийт зардлынх нь 85,7 хувийг эзэлсэн байна. Үйлчилгээний зардал болон бэлэн мөнгөний зардал нэмэгдсэн нь хөдөө нутгийн нийгэмчилсэн үйлчилгээний түвшин дээшилж байгаагийн үр дүн бөгөөд мөн малчин тариачдын амьдралын чанар сайжирч байгаагийн чухал шинж тэмдэг юм.
|