Долоогоно бол манай улсын эрүүл мэндийн яамны эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн ийм хоёр талаар хэрэглэж болохыг хуулийн дагуу зөвшөөрсөн ургамал юм. Хүчиллэг, зөөлөн, амтлаг байдгаараа ходоод гэдэсний шингээлтийг сайжруулж, цусыг цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Түүний гол чадавхи гэвэл:
Нэг. Цусны даралт өндөр болохоос сэргийлдэг:
10 ширхэг долоогоныг 30 грамм элсэн чихэртэй нухаад усанд чанаж ууна.
Хоёр. Титэм судасны өвчин, цусны тослог зүйл их болсныг эмчлэх үйлдэлтэй:
Долоогоныг зохих хэмжээний мао дүн чинтэй хольж, усанд чанаад байнга ууж байна.
Гурав. Чийг бам, үе мөчийн үрэвсэл, усан хаванг анагаана:
Долоогонын модны үндсээс 30-60 граммыг усанд чанаж шөл болгоод ууна.
Дөрөв. Гэдэс хөөсөн, шингээлт муудсаныг эмчилнэ:
9 грамм долоогоныг 9 грамм хуурсан буудайн сүеэтэй усанд чанаад ууна.
Тав. Хоолонд хордсон, гэдэс өвдөн суулгаж байгаа хүмүүс:
9 грамм хатсан долоогоныг нунтаглаад зохих хэмжээний бурам хийж, буцалсан усаар хандалж, хөргөж байгаад нэг удаа ууна.
Зургаа. Амаржсаны дараа цус хурах, хэвлий өвдөхөд тустай:
30 грамм долоогоныг усанд чанаж өтгөн шүүс болгоод шаарыг нь шүүж аваад бурам хийнэ. Ингээд өдөрт 2 удаа хэрэглэж болно.
Долоогоно хэрэглэхэд анхаарах зүйлүүд:
1. Долоогоно хүчиллэг амттай, халаахад нэн хүчтэй болдог байна.
2. Зах зээл дээр зарж байгаа долоогонотой хүнсний бүтээгдэхүүнүүд маш их чихэртэй тул бага хэрэглэж, харин шинэ жимс идэхийг эрхэмлэх хэрэгтэй.
3. Гэдэс өлөн байхад долоогоно идэх муу. Долоогоно нь бас назгай нөлөө ихтэй, хүчиллэг бүрэлдэхүүн нь элбэг байдаг тул өлөн хоосон байх дээрээ их идэх юм бол ходоодны хүчил үтэр түргэн нэмэгдэж, ходоодыг өвтгөн улмаар өвчин эмгэг үүсгэж, шархлаа бий болгох болзошгүй юм.
4. Долоогоныг Хуан гуа, Нан гуа, шар луувантай хамт хэрэглэх тохиромжгүй. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдэд амин дэм С-г задруулдаг энзим элбэг байдаг тул хамт хэрэглэбэл долоогонод агуулагдаж байгаа амин дэм С-г задруулж, шим тэжээлийн үнэ цэнийг нь бууруулдаг юм.
5. Амин дэм К-г хэрэглэж байгаа үед долоогоно хэрэглэх нь тохиромжгүй юм. Амин дэм К бол цусыг зогсоодог эм юм. Харин долоогоно нь цусыг идэвхжүүлдэг эм юм. Хэрэв энэ хоёрыг хамтад нь хэрэглэвэл амин дэм К-гийн эмчилгээний үр дүнг ихээр бууруулах болно.
6. Долоогоно нь бас хүн орхоодойн тамир тэнхээ нөхвөрлөх чадварыг алдагдуулдаг тул долоогоныг хүн орхоодой зэрэг тэжээллэг бодисын хамт хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\
|