Сы чуань мужийн Чэн дүүгийн хулсны баавгай үржүүлэх судалгааны баазад арчлан тэжээж байгаа хулсны баавгай Жин жин бол Бээжингийн олимпийн наадмын бэлгэдэл хүүхэлдэй-- Фү вагийн нэг-- Жин жингийн уул дүр юм. Хулсны баавгай Жин жингийн асрагч Ши бинь азаар олимпийн бамбар дамжуулагч болжээ.
Сы чуань нутагтай залуу Ши бинь 2004 онд Сы чуаний Хөдөө аж ахуйн их сургуулийн амьтны шинжлэх ухааны мэргэжлээс төгсөж, Чэн дүгийн Хулсны баавгай үржүүлэх судалгааны баазад ирж, хулсны баавгайн зулзага ачлан тэжээх ажлыг хийжээ. Асрагчийн хувьд, хулсны баавгайг арчлан тэжээх, хороо байрыг нь ариутган цэвэрлэхээс гадна, хамгийн гол нь хулсны баавгайнхаа талаар өдөр тутам тэмдэглэл өтөлдөг юм.
Хулсны баавгай нь Хятадад төдийгүй бүх хүн төрөлхтний нэн ховордсон амьтан тул судалж шинжилж, арчилж өсгөхдөө маш анхаарал тавих ёстой юм. Мөн хулсны баавгай нь муурны зулзага шиг л тийм жаахан бамбарууш төрүүлдэг. Ийм жижиг амьтныг арчилж тэжээж том болгоход маш хариуцлагатай санагдавч, бахархал төрж явдаг гэж Ши бинь хэлж байна.
2005 онд хулсны баавгай Жин жин төрсөн юм. Ши бинь түүний тусгай асрагчаар ажиллажээ. Тусгай асрагч нь Жин жинг арчилж тэжээх бүх ажлыг хариуцан хийх бөгөөд түүний амьдралын байдлыг "Хулсны баавгайн зулзагыг арчлан тэжээх тэмдэглэл"-д нарийн тэмдэглэх болно. Хулсны баавгай Жин жин бол "спортын гэр бүл"-ийн удамтай. Түүний ээж Я Я Бээжин Азийн спортын наадам зохион байгуулах тэр жил төрж, түүний аавд Олон Улсын Олимпийн Хорооны экс дарга Самаранч "Ко бе" гэсэн нэр хайрлаж, тэр нь 1992 оны Барселонагийн олимпийн наадмын бэлгэдэл амьтан юм. 2007 оны 6-р сард Хятад даяар олимпийн бамбар дамжуулагчдыг сонгон шалгаруулах ажил эхлэв. Олимпийн бэлгэдэл хүүхэд Фү вагийн уул дүр-- хулсны баавгай Жин жингийн тусгай асрагчийн хувьд Ши бинь өөрөө бамбар дамжуулагч болох хамгийн давуу нөхцөлтэй гэж үзээд шалгаруулах ажиллагаанд оролцохоор бүртгүүлжээ.
Бамбар дамжуулагч болж, энэ ажиллагаагаар дамжуулан хулсны баавгайг хамгаалахын чухлыг нэн олон хүнд сурталчлан ухуулахыг би хүсч явсан гэж тэрээр хэлж байна. Шалгаруулалтад оролцох зорилгоо тодорхойлох, мэдлэгийн шалгалт өгөх зэрэг хэд удаагийн сонгон шалгаруулалтаар хулсны баавгай Жин жингийн асрагч Ши бинь олны дундаас шалгарч, Бээжинд болох олимпийн бамбар дамжуулагчдын шувтрагын уралдаанд оров. Тэр Бээжинд боломж бүхнийг ашиглан хулсны баавгайн тухай танилцуулж, нэг хулсны баавгайг тэжээхэд жилд бараг 50 орчим мянган юань зарцуулна. Бааз дахь арчлан тэжээж байгаа хулсны баавгайн тоо жил ирэх тутам нэмэгдэж, тэднийг орон байраар хангах, холбогдох судалгаа шинжилгээ өрнүүлэх зэргийн зардал ирэх тутам нэмэгдэж байна. Иймээс нийгмийн хүчийг дайчлан хулсны баавгайд хүмүүсийн анхаарлыг нэн ихээр хандуулахыг хүсч байна гэж тэр сурвалжлагчид хэлж байлаа. Тэр хулсны баавгай Жин жингийн зураг болон хулсны баавгайн зулзагыг арчлан хамгаалах тухай танилцуулгын хуудсыг уулзаж танилцсан хүн болгонд тарааж, хулсны баавгайн тухай хүмүүсийн сохирхсон асуултад залхуурахгүй хариулж байлаа.
Хулсны баавгай нь түүний олимпийн наадамд гар бие оролцох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, олимпийн бамбар дамжуулагчийн нэг болгожээ. Үүнээс хойш, Ши бинь олимпийн бамбар дамжуулах тэр өдрийг хоног тоолон хүсэн хүлээж, хүрээлэн зогссон хүмүүсийн дундуур бамбар өргөн инээмсэглэн гүйж яваа өөрийн дүрээ тоогүй олон удаа сэтгэлдээ зураглан бодож иржээ. Өнөө тэр маш ажил ихтэй . Хулсны баавгайгаа өдөр бүр арчлан тэжээхээс гадна, байгаль орчныг хамгаалах, хулсны баавгайг хамгаалах зэрэг суртал ухуулгын арга хэмжээнд оролцож, бас биеийн тамирын дасгал хийж, цог жавхлантайгаар бамбар дамжуулах тэр мөчийг хүлээж явна. \Урангоо орчууллж бэлтгэв\
|