• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 09:55:40    
Боловсролын Яам бүх Хятадын энгийн их дээд сургуулийн 2008 оны оюутан элсэлтийн ажлын талаар байршуулалт хийв

CRI

      2008 оны 5-р сарын 6-ны үдээс өмнө, Хятадын Боловсролын Яамнаас бүх Хятадын энгийн их дээд сургуулийн 2008 оны оюутан элсэлтийн ажлын теле-хурал хуралдуулсан байна. ХКН-ын Боловсролын Яамны хорооны нарийн бичгийн дарга, Хятадын Боловсролын Яамны сайд Жөү Жи, Боловсролын Яамны намын хэсгийн гишүүн, Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооноос Боловсролын Яамд суугаа хэсгийн дарга Тянь Шүлань Бэжингийн гол хуралд оролцсон бөгөөд үг хэлсэн байна. Боловсролын Яамны орлогч сайд Чэнь Шяо-я уг хурлыг даргалжээ.

      Сайд Жөү Жи юуны өмнө их дээд сургуулийн оюутан элсэлтийн ажлын өнөөгийн байдлыг шинжилэн өгүүллээ. Тэр хэлэхдээ, 2008 он нь намын 17-р их хурлын стратегийн байрлуулалтыг бүх талаар туушлуулан хэрэгжүүлж байгаа анхны жил, өөрчлөлт шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлсний 30 жилийн ой, мөн ч Хятадын үндэстнүүдийн ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болсон Бээжингийн Олимпийн наадмын жилд тохиож байгаа юм. Их дээд сургуулийн оюутан элсэлтийн ажил бол Хяадын нийгмийн амьдралын том үйл хэрэг, ард иргэдийн маш их анхаарч байгаа том үйл хэрэг юм. Боловсролын салбарын засаг захиргааны шат бүрийн байгууллагууд, оюутан элсэх шалгалтын ажлын байгууллагууд болон их дээд сургуулиуд уг ажлыг дээд хэмжээнд чухалд үзэж, их дээд сургуулийн оюутан элсэлтийн ажлын ялгам явагдахыг баталгаажуулахаар чухал үүргээ болгон, олон талын ажлаа сайн хийж, ард иргэдийн сэтгэл ханамжтай их дээд сургууль эрхлэхийн тул чармайн ажиллах хэрэгтэй гэжээ.

      Сайд Жөү Жи их дээд сургуулийн сүүлийн жилүүдийн оюутан элсэх шалгалтын ажлын салбар дахь асар их ололт амжилтыг бүрэн нотолсон байна. 2008 онд их дээд сургуулийн оюутнууд болон элсэх хүний тоо цаашид нэмэгдэж, зохион байгуулалт, удирдлагын ажлын дарамт их, нийгмийн орчин ахуй улам будлиантай байгаа болохоор, их дээд сургуулийн оюутан элсэлтийн шалгалтад тулгарч байгаа байдал маш хүнд байна. Оршиж бий бэрхшээл, асуудлыг бүрэн төсөөлсөн байх хэрэгтэй гэж тэр тэмдэглэжээ.

      Сайд Жөү Жи их дээд сургуулийн 2008 оны оюутан элсэх шалгалтын ажилтай холбогдуулан 4 шаардлага дэвшүүлжээ: 1-д, шалгалтын талбайн удирдлагыг чангатган, дэг журам сайтай байхыг баталгаажуулах хэрэгтэй. 2-т, оюутан элсэлтийн ажлыг нийгэм нийтэд ил тод байлгахыг баталгаажуулах хэрэгтэй. 3-д, их дээд сургуулийн оюутан элсэх шалгалтын өөрчлөлтийн ажлыг тогтуунаар ахиулах хэрэгтэй. 4-д, үйлчилгээгээ сайжруулан, оюутан элсэх шалгалтын талаарх сурагчид болон нийгэм нийтийн сэтгэл ханамжтай байдлыг дээшлүүлэхээр чармайн ажиллах хэрэгтэй гэсэн болно.

      Нийгмийг Аюулаас Хамгалах Яам, Аж Үйлдвэр, Мэдээлэлжүүлэлтийн Яам, Үндэсний боловсролын шалгалтын яамны хэмжээний нэгдсэн хурлын гишүүн байгууллага, Төрийн Зөвлөлийн холбогдох байгууллага болон Боловсролын Яамны холбогдох газар, хэлтэс, олон муж, район, шууд харьяа хотын их дээд сургуулийн оюутан элсэх ажлын хороо, Боловсролын танхим болон оюутан элсэх шалгалтын ажлын байгууллага, их дээд сургууль, сахилга бат, хянан шалгах байгууллагын хариуцлагатай хүмүүс уг хуралд оролцсон байна. Уг хурал нь олон мужийн төв, өөртөө засах районы төв болон шууд харьяа хотод салбар хурал хийсэн бөгөөд нөхцөл боломж бүрдсэн хот, хошуу буюу шяньд бас салбар хурал хийсэн байна.