• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 10:07:21    
Газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх бол дэлхий шинжлэх ухааны бэрхтэй сэдэв болно

CRI

      5-р сарын 19-ний өдрийн 12 цагийн байдлаар Хятадын баруун өмнөд нутгийн Сычуаньд болсон хүчтэй газар хөдлөлтөд Сычуань, Гансу, Шаньши, Чүньчин, Юнь-нань, Хубэй, Хэ-нань, Хунань зэрэг муж хотын 34 мянга 73 хүн нас бараж, 245 мянга 108 хүн шархадсан байна. Нас барсан хүний тоо үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.

      Хэрэв энэ газар хөдлөлтийг уриадчилан мэдэдд, бүрэн бэлтгэл хийсэн бол үхэж шархадах хүний тоо ихээр багасах болно гэж хүмүүс төсөөлж байна. гэвч үнэн хэрэг дээрээ газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх явдал нь дэлхийн чанартай шинжлэх ухааны хүчир асуудал байгаа бөгөөд Хятад улс нь дэлхийн олон оронтой нэгэн адил олж мэдэхгүй буюу буруу мэдээлэх тохиолдол нь зөвөөр уриадчилан мэдээлэхээс хол олон байдаг юм.

      5-р сарын 12-ны өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчуань сианд 8 баллын хүчтэй газар хөдөлж, хятадын 10 гаруй муж тэрчлэн Вьетнам, Тайланд зэрэг газар бүгд цэцэрхийлт мэдэгдсэн байна.

      Сүнь Шихун бол Хятадын газар хөдлөлтийг хэмжин хянах станцын сүлжээний төвийн ахлах ажилтан юм. Тэрээр газар хөдлөлтийн судалгааг хэдэн арван жил хийж ирсэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн газар хөдлөлтийн гуламт болон эргэн тойроны районд газар хөдлөлтийн төвшин бага байж, нэлээд урт хугацаанд уридаар газар хөдлөлтийн мэдэгдэл байгаагүй, мөн ч богино хугацаанд буюу түр цагийн газар хөдлөлтийн байдал мэдэгдээгүй учир Хятад улс энэ удаагийн газар хөдлөлтөд үр ашигтай уридчилан мэдээлж чадсангүйн гэжээ.

      Ийм хүчтэй газар хөдлөлтийг богино хугацаанд уридчилан мэдээлэхэд хоёр баримтыг үндэслэх хэрэгтэй байдаг. Нэг нь амьтаны хөдөлгөөн өсөд өөр байх, нөгөө нэг нь уридаар бага баллын газар хөдлөлт олон байдаг энэ хоёр болно. гэхдээ энэ удаа уридаар газар хөдлөлт байгаагүй мөртөө амьтан ч өсөд өөрөөр байгаагүй, иймээс богино хугацаанд уридчилан мэдээлж чадаагүй юм гэж тэрээр илэрхийлжээ.

      Бий болох гэж байгаа газар хөдлөлтийг үр ашигтай уридчилан мэдээлэх нь Хятадад тулгарч байгаа шинжлэх ухааны хүчир асуудал дэдүйгүй дэлхийн олон орон ч газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх талаар хайн судалгаа хийж байгаа үе шатанд байсаар бөгөөд газар хөдлөлтийг шинжлэх ухаанчаар уридчилан мэдээлэх арга нь ч хязгаартай юм. ЮНСКО-д тэмдэглүүлсэн газар хөдлөлтийг зөвөөр уридчилан мэдээлсэн цорын ганц удаагийн тэмдэглэл бол 1975 оны Хятадын Хайчэнгийн хүчтэй газар хөдлөлт болно. Хайчэнгийн газар хөдлөлт болохоос өмнө олон удаа бага баллын газар хөдлөлт болсон учир уридчилан мэдээлэхэд боломж хангасан байна.

      Тэгвэл газар хөдлөлтийг уридчилан мэдээлэхэд ямар бэрхтэй байдаг бэ? гэвэл Хятадын Газар Хөдлөлтийн Хэрэг Эрхлэх Үндэсний Газрын дарга ноён Чэнь Жяньмин сурвалжилагчид хэлэхдээ, газар хөдлөлт нь хөрсөн доор 15 км-ын гүнд байгаа газрын цардаст бий болдог. Орчин үеийн шижлэх ухаан түргэн хөгжиж байгаа өнөөд одон орны дурангаах хүн төрөлхтөн хэдэн арван тэрбум гэрлийн жилийн алс хол тэнгэрийн эрхэсийг үзүэж чадах болсон боловч газрын царцаст хамгийн тэргүүний техник, тоног төхөөрөмж ашиглаж, их хөрөнгө мөнгө зарцуулсан ч гэсэн газар хөдлөлтийн эх үүсвэрийг хайн тодлож чадаагүй юм гэжээ.

      Газар хөдлөлт нь хөрсөн дор их гүнд болдог тул газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх гэх нь хөрсний гүнд ажиглалт хийх гэсэн үг болно. Одоо хүн төрөлхтөний хөрсний гүнд ажиглалт судалгаа хийх техникийн хөгжил их удаан байна. Хятад улс газар хөдлөлтийг хэмжих гүн худаг малтсан нь сая хөрснөөс доош 5 км гүн л байгаа юм гэж тэрээр илэрхилйжээ.

      Ийм байдалд олон орны газар хөдлөлтийг хайн тодлох арга нь зөвхөн газар хөдлөлтийг хайн хэмжих систем байгуулж, газрын бөмбөрцөгийн дотоодын байдлын холбогдох тоо баримтыг олж, газар хөдлөлтийн уридчилсан төсөөлөл хийх тэдүй юм. Эсгүүл олон жилийн хайн судалгааны туршилгаа үндсэлэн уридчилан мэдээлдэг юм.

      Хятадын газар хөдлөлтийн станцын сүлжээний ахлах ажилтан Сүнь шийхун танилцуулж хэлэхдээ, адил бус газар орны гелогийн бүтэц адилгүйгээс болоод хүмүүсийн газар хөдлөлтийн уридчилан мэдээлэхэд ашиглах материалын хурамтуулгыг зохих хэмжээнд хязгаарлаж, уридчилан мэдээлэх бэрхэшээлийг нэмэгдүүлсэн байна.

      Хятадын дорнот нутагт 5 баллын газар хөдлөлт болох болон баруун бүсийн нутагт 5 баллын газар хөдлөлт болох нь ихээхэн зөрөөтэй юм. Газар хөдлөлтийн хэлбэр адилгүй мөртөө хүчин чадлын талаар ч ихээхэн зөрөөтэй байдаг гэжээ.

      Хэдүйгээр ийм боловч олон жилийн хүчин чармайлтаар дамжин Хятад улс болон бусад орон ихээхэн хэмжээний газар хөдлөлтийн материал хурамтуулж, газар хөдлөлтийн дунд урт хугацааны уридчилан мэдээлэх талаар бага бус ахицтай болсон байна. Үүний зэрэгцээ шинжлэх ухаантад ч богино хугацааны болон түр цагийн газар хөдлөлтийг төсөөлөхийн бэрх гэдгийг улам тодорхой танин мэдсэн байна. АНУ-ын мэрэгжилтэн Томас Хеатон хүн төрөлхтөн газрын зураг зураж мянган жилд болж мэдэх газар хөдлөлтийг тогтоож чадна. Гэвч нэгэн үеийн хүний бие дээр хэзээ хаа газар хөдлөнө гэдгийг тогтооход бэрх юм гэж өгүүлсэн билээ.

      Гэвч богино хугацааний газар хөдлөлтийг амжилттай уридчилан мэдээлэх гэсэн бол газрын бөмбөрцөгийн шинжлэх ухаантадын авга харалт болно. Дэлхий дээр газар хөдлөлт олонтой улс орны нэг болсны хувьд Хятад улс нь хүчир бэрхшээлийн өмнө судалгаагаа удаашруулаагүй юм. Одоо Хятад улс 1200 гаруй газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн станц байгуулж, 10 мянга шахам сайн дурын ажиглагчтай болоод байна.

      Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлсэн үндсний газрын дарга Чэнь Жянмин хэлэхдээ, одоо Хятадын газар хөдлөлтийн үндсний газарт 12 академичийг оролцуулсан 7000 гаруй шинжлэх ухааны ажилтантай байж, тэд нар газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх техникийн талын судалгаа хийж байна. Хүн төрөлхтөн газар хөдлөлтийг зөв оновчтой уридчилан мэдээлэх цаг бий гэдэгт би итгэж байна гэж илэрхийлжээ.