19-ний өдөр бол Хятадын засгийн газраас Хятадын Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст 3 өдрийн гашуудал илэрхийлэхийг зарласны анхны өдөр болно. Мөн өдөр Женевд суугаа олон улсын байгууллагын хариуцлагатад, Женевд суугаа улс орнуудын дипломат төлөөлөгчид, Хятадаас Женевд суугаа төлөөлөгчдийн газарт хүрэлцэн очиж, Хятадын газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлжээ.
19-ний үдээш хойш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-гаас Женевд суугаа хэрэг эрхлэх газрын дарга Ордзоникидзе Хятадын төлөөлөгчдийн газар хүрэлцэн очиж, эмгэнэл илэрхийлэв. Тэрээр Хятадаас Женевд суугаа төлөөлөгчдийн газрын элчин сайд Ли Баодүнтэй ярилцаж, эмгэнэн гашуудаж байгаа ба сэтгэл санаагий нь хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.
Хятадад хүчтэй газар хөдөлж, асар их гарз хохирол үзүүлэв. Олон хүн амь үрэгдэж, эд хөрөнгө үлэмж их хохирлоо. Хятадын ард түмэн энэ удаагийн гамшгийг өнгөрсөнд тохиолдсон гамшгуудийг ялсантайгаа адил ялахыг хүсэж байна гэжээ.
Өмнөд нутгийн төв бол хөгжиж байгаа 30 гаран орноор бүрэлдсэн засгийн газрын байгууламж юм. Уг төвийн гүйцэтгэгч дарга Тандон гамшигт нэрвэгдсэн ард иргэдтэй санаа сэтгэлээ хуваалцаж, халамж үзүүлж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ:
Гамшгийн дараа Хятад улс хүчин бүхнийг дайчлан авран туслах ажилд оролцуулав. Цаашилбал агаараас туслах зэрэг арга хэмжээ авсан нь хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлэв. Хятадын удирдагчид болон ард түмэн гамшигтай тэмцэх явцад харуулсан итгэл зориг нь хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлэв. Газар хөдөлсний дараа гадаад дахь хятадчууд эв санаа нэгтэй, тусламжийн халуун гараа гарган хамт гамшигтай тэмцсэн нь хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм гэжээ.
Сомали, Зимбабве, Бразили, Кампууч, Швейцари, Орос, Япон зэрэг орноос Женевд суугаа төлөөлөгчдийн газрын элчин сайд нар ч хүрэлцэн очиж гашуудал илэрхийлсэн байна.
Хятад улсад газар хөдлөлтийн гамшиг гарсаны дараа Орос нь олон удаа тусламжын бараа хүргэж ирсэн төдийгүй бас авран туслах ангиа гамшигт дайрагдсан нутагт томилон ирүүлж, азаар амьтай үлдэгсэдийг хайх ажил хийсэн байна. Эдгээрийг ярихад Оросын элчин сайд Валери Лошичини, Орос Хятад хоёр нь хөрш орон төдийгүй найз юм гэж хэлсэн байна.
Бид бол сайн найз, ийм найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ. Бид маш олон асуудал дээр адил үзэлттэй, улс төрийн харилцаа ч үргэлжлэн хөгжиж байна гэж тэрээр хэлсэн байна.
Япон бол Хятадын ойр хөрш, мөн ч газар хөдлөлт олон гардаг орон юм. Японы хүн ард Хятадын энэ удаагийн газар хөдлөлтийн их гамшигт адилхан сэтгэл зовж, Хятадын гамшигаас авран туслах ажилд маш олон тусламж үзүүлсэн юм. Японы элчин сайд Ичиро Фүжисака Хятадын гамшигдсан хүн ардыг өр өвдөн сэтгэл тавьж байгаагаа илэрхилйсэн байна. Тэрээр хэлэхдээ:
Би Японы засгийн газар болон ард түмний өмнөөс Хятадын энэ удаагийн газар хөдлөлтөд эндсэн хүн ардыг үнэн сэтгэлээр өр өвдөн сэтгэлээ хуваалцаж байна гэжээ.
19-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн 61-р хурал Женев дэх НҮБ-ын Европын төв байранд хуралдав. Нээлтийн ёслол дээр, их хурлын дарга Жане Холтон болон хуралд оролцож байгаа бүх төлөөлөгчид босон зогсож, Мьянмарын халуун бүсийн хүчтэй шуурган болон Хятадын газар хөдлөлтийн гамшигт эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна.
"Хятадын Сычуанд хүнийг сүрдүүлэм хүчтэй газар хөдлөж, хэдэн арван мянган хүний амь нас, эд хөрөнгийг хохироосон байна. Бид бүхэн босон зогсож, нэг минут дуугүй гашуудах хэлбэрээр энэ гамшигт хохирсон хүн ардад эмгэнэл илэрхийлэхийг би санал болгож байна."
Хуралд оролцсон ДЭМБ-ын 193 гишүүн орны төлөөлөгч бүхнээрээ босон зогсож, эндсэн хүмүүст нэг минут дуугүй гашуудал илэрхилйжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|