• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 15:32:03    
Тунгалаг урсгалт мөрөн тансан сайхан байгалийн үзэмжтэйгээ зохицсон нутаг

CRI

     Хятадын баруун өмнөд нутгийн Гуан шигийн чжуан үндэстний өөртөө засах районы нутаг дэвсгэрт нэгэн хот буй. Өвөрмөц касите хөрсний үзэгдэл болон тунгалаг урсгалт мөрөн нь орчин тойрныхоо үзэмтжтэй нэгэн цогц болсноор өөрийн гэсэн онцлогтой хотын өнгө үзэмжийг бүрдүүлжээ. Энэ хот нь дэлхийд алдартай аялал жуулчлалын үзэмжит Гүй Лин хот болно, харин нөгөө нь Ли жян мөрөн билээ. Түүх дурсгалын зүйлтэй танилцъя гэвэл Ши Аньд оч, уул усны үзэмжийг сонирхъя гэвэл Гүй Линь ор гэсэн үг Хятадад аялагч гадаадын жуулчдын дунд уламжлагдаж байгаа. Гүй Лин нь " хөхрөн харагдах уулс, тунгалаг урсгалт мөрөн, хачин янзын агуй "-тайгаараа дотоод гадаадад алдаршжээ. Гүй Линий Ли жян мөрний үзэмжит район нь Гүй Лин хотоор гол болгож, умард хэсгийн Шин Ань сяниас өмнөд талын Ян Сүө сянь хүртэл Ли жян мөрнөөр холбогджээ. Гүй Линий Ли жян мөрний үзэмжит районд үзэж сонирхох зүйл олон байгаа ч Гүй Линь хотын онцлогийг хамгаас төлөөлж болох нь Зааны хамарт уул билээ.

     Ли жян мөрний хөвөөн дэх Зааны хамарт уул нь Гүй Линь хотын шинж тэмдэг болно. Зааны хамарт уул нь 300 сая гаран жилийн тэртээ тэнгисийн ероолд тунасан шохойн чулуудаас бүрдэн тогтжээ. Энэ уул нь аварга заан хамраа сунган мөрний усыг сорон зогсч байгаа дүрстэй. Зааны хамар болон биеийн хооронд хөндий болохоор мөрний ус урсан өнгөрдөг байна.

     Зааны хамарт уулны тухай домог байдаг. Хурмаст тэнгэрийн сахиус заанууд нэгэн өдөр Гүй Линьд хүрэлцэн ирж гэнэ. Гүй Линий тансаг сайхан уул усны өнгө үзэмжийг бахархан хараад заанууд буцах санаагүй болж гэнэ. Хурмаст тэнгэр харьж ир гэсэн хааны зарлиг буулгасан боловч, нэг заан нь Гүй Линий үзэмжит сайхан уул усанд сэтгэл хорогдон буцсанүй гэнэ. Хурмаст тэнгэрийн хилэн дэгдэж, эрдэнийн сэлмээ суглан, Ли жян мөрний хөвөөнд зогсож байсан зааны нурууг жад сэлэмдсэнээр, заан тэндээ үүрт зогсоо байдалд орсон гэнэ.

      Дэлхийн олон газарт аялал уулчлал хөгжиж, жуулчид олширсноор, орон нутгийн орчин ахуй эвдэгдэхэд хүрчээ. Гэхдээ Гүй лин хотынхон нь Гүй линий экологийн орчин ахуйг хамгаалахын тулд, Гүй линий аялал жуулчлалыг нээн хөгжүүлэхэд урьдаар хамгаалахыг зарчим болгосон байна.

     Хүрээлэн байгаа орчныг хамгаалахыг нэгдүгээрт тавиж байна. Гүй линийг хөгжүүлэхэд нэгд утаа гаргадаг үйлдвэрийг хөгжүүлэхгүй, хоёрт бохир бодис гаргах үйлвэрийг хөгжүүлэхгүй байгаа юм байна.