• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 16:46:36    
Хятад орон Сычуаний газар хөдөлсөн районд сэтгэл зүйн талаар туслалцаа үзүүлэх ажлыг бүх талаар хийж байна [Радио]

CRI

      Хятадын Сычуаний газар хөдлөлтөд хүн ард эндэж бэртэн, эд агуурсан хохирон сүйдэж, асар их хохирол гарсан юм. Нутгийн хүмүүс садан төрлөө алдсан, гэр орон нь нурсан зэргээс болж сэтгэл санааны талаар маш их эмзэглэх болно. Энэ удаагийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах явцад Хятадын ЭМЯ, орон нутгийн засгийн газрууд болон иргэний байгууллагууд их олон сэтгэл зүйн эмчийг гамшиг гарсан газарт очуулж, гамшигт учирсан хүмүүст сэтгэл зүйн талаар туслалцаа үзүүлж байна.

      Энэ удаагийн гамшиг хүнд туссан Бэйчуань шяний иргэдийн түр байранд сэтгүүлч Бэйчуань дунд сургуулийн анх зэргийн 2-р ангийн сурагч Лю Кай сайн дурын хүмүүстэй хамтаар гамшигдсан бусад иргэдэд тусалж байгааг харсан байна. Сэтгүүлчийн хэлснээр, Лю Кай сэтгэл санаа нь нэлээд тогтуун байв. Лю Кай иргэдийн түр байрлалд анх очихдоо ийм байсангүй аж. Энд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж байгаа сайн дурын ажилтан Сүнь Чян хэлэхдээ, \\ Лю Кай анх энд ирэхдээ нүд нь гөлгөнөөд, унтаж чадахгүй, бараг өөрийн ухаангүй байсан юм гэжээ.

      Энд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж байгаа сайн дурынхан Лю Кайг аргадан, сэтгэлийг нь тайвшруулж, өөрөөр нь өнгөрөлтийг нь яриулан дотор нь бүглэрч байсныг нь гаргаж, түүнээр бас сайн дурынханд хамжуулан, чадах зүйлүүдийг нь хийлгэж, гамшигдсан бусад иргэдэд туслуулж байна. Өнөө Лю Кай нэлээд тайвширсан байна. Тэрээр хэлэхдээ, \\ өөрийн өнгөрүүлснээ хүмүүст хэлснээр дотор нэлээд их уужирсан. Бусдын хэлэхийг сонсоод мөн бас ойр зуурын ажилд оролцоод ирэхээр юм ойлгож ухаарч ирлээ гэжээ.

      Сычуаньд газар хөдөлсөний дараа ЭМЯ болон цэргийн талынхан авран туслагчид томилохдоо энэ асуудлыг гүйцэд бодолцож, сэтгэл зүйн эмчүүдийг ч явуулсан болохоор тэд нар бэртэж шархдсан хүмүүсийг авран гаргахын зэргэцээ сэтгэл санааны талаар ч тайвшруулж иржээ.

     Хятадын ардын чөлөөлөх армийн 3-р эмнэлгийн их сургуулийн сэтгэл зүйн мэргэжилтэн Фэн Жэнжи танилцуулж хэлэхдээ, газар хөдөлсөний дараа өдөр нь бид тэнд хүрсэн. Сэтгэл зүйн туслалцааны ажил нурсан байшин доороос хүмүүсийг малтаж эхэлсэн тэр мөчөөс эхэлсэн юм. Дарагдсан хүмүүст бол амьд явахын төлөө тэвчээртэй байхыг зоригжуулж, гай гамшигт тулгарсан хүмүүсийг бол өнгөрүүлсэн зүйлүүдийг нь өөрөөр нь яриулан цээжийг нь онголгоно. Хүн бүхний айсан соцсон нь адилгүй болохоор өөрийнхөө хэлж, бусдынхыг сонсохоор арай тайвширч, дарамт нь хөнгөрдөг юм гэжээ.

      Мэргэжилтэний танилцуулснаар, хүн гамшигт учраад нэг долоо хоног болоход сэтгэл зүйн талаар маш их эмзэг байдалд байдаг. Энэ үед хүмүүс хүнд хэцүү гай гамшгийг туулаад сэтгэл зүйн байдлаа өөрөө ойлгох боломжгүй, үзэл сэтгэлийн талаар минчүүн байдалд ордог юм байна. Гай гамшигт учирсан нэг долоо хоногоос 3 сарын хугацаа бол хүмүүс туулсан гай гамшгийн талаар бодож сэтгэж эхэлдэг цаг мөн тул айх, гэмшиж биеэ зэмлэх, горь тасрах, сэтгэлээр унах, амиа юүгүүтгэх зэргээр амархан сэтгэлийн дарамтанд ордог үе мөн. Ийм болохоор Хятад улс гамшиг гарсан газарт маш олон сэтгэл зүйн эмч ажилтан илгээж байна. Бүрэн бус бүртгэлээр бол тэнд ийм 50 гаруй анги ажиллаж байгаа юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\