5-р сарын 12-ны өдөр Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, Хятад улс авран туслах түргэн шуурхай, хүчин төгөлдөр , өндөр үр ашигтай ажил өрнүүлсэн нь Олон улсын хамтын нийгэмлэгийн нааштай үнэлэлтийг хүлээсэн байна. Энэ үйл явдал нь нэн өндөр үр ашигтай, хариуцлагатай Засгийн газар, нэн нээлттэй ил тод нийгэм, тэрчлэн хайр баялхасан, эв санаа нэгтэй Хятадын ард түмнийг дэлхий дахинд харуулсан бөгөөд энэ бүхэн нь маш энгийн, байх ёстой байдалд болсон юм.
Энэ удаагийн газар хөдлөлт болсны дараах хэдхэн цагийн дотор Ерөнхий сайд ВэньЖябао хамгийн түрүүнд гамшиг болсны газар дээр нь очиж , Хятадын Иргэдийн засаг захиргаа, Зам харилцаа, Эрүүл мэнд, Нийгмийг аюулаас хамгаалах салбар, цахилгаан холбоо зэрэг салбарынхан онц байдлын механизмыг түргэн хэржүүлсэн байна. Хурдан шуурхай, өгрөн хүрээнд, их эрч хүчтэй зэрэг байдал нь урьд өмнө гараагүй юм.
" Лос-Анжелос таймс сонин"-оос Бээжинд суугаа сурвалжлагч Барадра Демик мэдээлэхдээ, газар хөдлөлтийн гамгшигтэй тэмцэж, гамшгаас аврах ажиллаганд Хятадын Засгийн газар маш түргэн шуурхай дусгал гаргаж, хүмүүст "шинэ Хятад улс", "энэрэнгүй сэтгэлтэй мөртөө хүчин чадалтай " Хятад улсыг харуулсан байна гэж сайшаан тэмдэглэжээ.
Энэ удаагийн их газар хөдлөлтийн гамшгийг зохицуулсан болон мэдээ нийтлэх хэлбэр нь ч гадаад дотоодынхонд үнэлэгдсэн байна. Хятад улс газар хөдлөөд 10-хан минут боломогч газар хөдөлсөн мэдээг нийтэлсэн байна. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд газар хөдлөлтийн байдлыг тэр дор нь мэдээлцгээж, улсын телевиз болон орон нутгийн телевизийнхэн хэвийн нэвтрүүлэгээ тасалдуулж газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажиллагааны бүх байдлыг шууд нэвтрүүлсэн байна.
Английн BBC мэдээллийн тайлбартаа, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Засгийн газрын удирдлага дор гамшигтай тэмцэх ажил өрнүүлж байгааг товойлгон мэдээлж үрэгдэж бэртсэн хүний тоо, авран туслах ажлын ахиц, далд аюулын тухай, олон талын тусламж дэмжлэг зэрэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна гэж тэмдэглэв . Английн "Файнэншл таймс сонин" мэдээлэлдээ, Хятадын Засгийн газрын Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөлдөлтөд түргэн шуурхай ажиллсаныг сайшаах ёстой . Тэд газар хөдлөлтийн ноцтой хэмжээг огт нууж далдалсангүй гэж тэмдэглэсэн байна.
Энэ удаагийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажиллагаанд Хятадын ард иргэдийн хүчин ч маш идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна. 21-ний өдрийн байдлаар, бүх нийгмийн хандивласан мөнгө төгрөг 14 тэрбум юаниас давж, ийм их хандив урьд өмнө байгаагүй юм. Засгийн газар гамшигтай тэмцэхийг зохион байгуулахын зэрэгцээ олон олон сайн дурынхан ч газар бүхнээс газар дээр нь хүрч гамшгаас аврах ажилд тус болж байна. Сингапурын "Ляньхэ заобао сонин" тэмдэглэхдээ, Вэньчуаний хүчтэй газар хөдлөлт хятад хүмүүсийн сэтгэлийг донслуулж, Хятадын иргэдийн эх оронч сэтгэл, үндэстний нягтралыг хөгжөөсөн байна гэжээ.
Өрнөдийнхэнд "Рум хотыг нэг өдөрт байгуулсан биш" гэсэн хууч үг байдаг. Мөн үүнтэй адилхан Хятадын энэ удаагийн гамшигтай тэмцэж, гамшгаас авран туслах ажилд илэрч байгаа хурд, хүчин, үр дүн, зориг, итгэл зэрэг нь ч нэгэл шөнийн хооронд гарсан биш юм, энэ бол Хятадад өнөө гарч байгаа олон талын өөрчлөлтийн нэг хэсэг нь болох юм. Хятадын засгийн газар ч гэсэн, ард иргэд ч гэсэн энэ удаагийн гамшигтай тэмцэх тэмцэлд илрүүлсэн нааштай илэрэл бол гүн гүнзгий хуулийн үндэс суурь, дүрмийн баталгаа, нийгмийн нөхцөл болон ард иргэдийн санаа зориг багтаж байгаа юм. Эдгээр нь бүр Хятадын эдийн засаг нийгэм хөгжөөд зохин шатанд хүрсний дараа гарч байгаа илэрэл болох юм.
Хэлэлгэнгүй, Хятадын эдийн засгийн бодит хүчин тасралтгүй нэмэгдэж байгаа явцад, Хятадын нийгмийн орчин, улс төрийн тогтолцоо, хүмүүсийн амьдралын түвшин, зориг санааны байдал зэрэгд мөн адилхан маш их хувьралт гарч байна. Өнөдрийн хятадчууд маш олон хүмүүсийн бодож сэтгэж байснаас нэн нээлттэй. Хятадын засгийн газар дүрэм, удирдлагын хэлбэрээ хэрэгжүүлэх талаар гадны бодож сэтгэж байснаас нэн ил тод, үр ашигтай байна. Эдгээр нааштай өөрчлөлт нь энэ удаагийн гамшигтай тэмцэж авран туслах явцад бүр маш сайн илэрсэн байна.
Хятадын хөгжлийн явцад мөн л маш олон асуудал оршиж байна, гэвч Хятад улс өнгөрснийхөөс нэн нааштай, нэн нээлттэй байр сууриар арга хэмжээ авч, олон улсын хамтын ажиллагааг өрнүүлж байна. \Урангоо, Г.Сайн-Өлзий орчуулж, Цэцэн, Э.Цогзолмаа хянав\
|