Монгол үндэстний гэр бүлд төрсөн Б.Сайжрах бол түүхийн ухааны магистар, аспирантын анги төгссөн эрдэмтэн хүн юм. Өнөө Өвөр Монголын үндэстний дээд зэргийн тусгай мэргэжлийн сургуулийн эрдэм шинжилгээний газрын орлогч дарга, Монгол судлалын институтын орлогч дарга, Монгол судлалын пакультетийн профессорын ажилд гавшгайлж байна. Мөн ӨМӨЗР-ны түүхийн сурч судлах нийгэмлэгийн гишүүн, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Өвөр монголын эдийн засаг нийгмийн судалгааны нийгэмлэгийн байнгын гишүүн, орлогч даргын үүргийг хавсарган хариуцаж, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны холбооны 4-дэх сонгуулийн гишүүний тушаалд ажиллаж байна. 1988 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы шинжлэх ухаан техникийн залуу сайчуулаар үнлэгдэж, 2000 онд Өвөр Монголын Өөртөө ЗКасах Районы дээд боловсролын " 111 төсөл"-ийн залгамж ажилтанаар үнлэгдэв. 2002 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы шинэ зууны " 321 чадвартны төсөл"-ийн залгамж ажилтанаар сонгогдсон байна.
Одоо тэрээр Монголын түүх, Монголын түүх болон соёл, Өвөр Монголын түүх, Хятадын хувьсгалын түүх, үндэстний онол зэрэг хичээл зааж байна.
Монголын түүх болон соёлын талын эрдэм шинжилгээний 40 гаруй өгүүлэл бичиж, мужийн шатны шагналыг гурван өгүүлэл нь хүртэж, танхимийн зиндааны шагналыг 5 хүртсэн байна.
Тэрээр бас 4 тусгай зохиол бичсэн байна. Даруй: " Хасрын түүхэн тэмдэглэ", "Монгол үндэстний худалдаа хөгжүүлсэн түүх", " Хятадын Монголч судлалын тойм", " Монгол үндэстний уламжлалт сайхан зан үйл" гэсэн дөрвөн ном болно.
Б. Сайжрах бас заан сургалтын дөрвөн номыг редакторлон орчуулсан байна. Даруй: Монголын түүхийн тухай сургалтын бичиг", " Монголын түүх", " үндэстний онолын тухай тайлбар", " үндэстний онол хийгээд үндэстний бодлого" гэсэн хичээлийн бичгийг орчуулан найруулсан байна.
2002 онд Төрийн нийгмийн шинжлэх ухааны сангийн төсөл болох " Хасрын судалгаа"-г даан авч ажиллаад 2004 оны 10-р сард биелүүлэв. Тэрээр бас Өвөр Монголын Их Сургуулийн Монголч судлалын олон улсын гуравдугаар дөрөвдүгээр симпозиумд оролцож, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн " Монголын нууц товчоон" хийгээд Монгол соёлын олон улсын эрдэм шинжилгээний симпозиумд оролцсон байна. \Пэрлаймаа найруулан орчуулав\
|