Бээжингийн цагаар 5-р сарын 8-ны өдөр Бээжингийн олимпийн бамбар дэлхийн хамгийн өндөр оргил болох Жумагланмаа оргилын 8844,43 метерт хүрлээ.
Бээжингийн цагаар 5-р сарын 8-ны үдээс өмнийн 9 цаг 18 минутад Жумагланмаа оргил дахь хамгийн сүүлчийн бухиач Цэрэнванмуу өлзийт үүлэн хээтэй олимпийн бамбарыг өргөн дэлхийн хамгийн өндөр оргил дээр зогсоход оргилын бэл дээр чимээ чагнан суусан хүмүүс нэгэн дор баярлалдан хөөрөлдөж хөл хөөрцөг болцгоолоо. Олон улсын олимпийн хорооны таван цагригт далбаа, Хятадын төрийн далбаа, Бээжингийн олимпийн далбаа Жумагланмаа оргил дээр салхины аясаар намиран байлаа. Энэ агшинд Жулагланмаа оргилоос олимпийн гэрэл гялбаа цацарч байлаа. Олимпийн бамбарчид болон уулчид маань Жумагланмаа оргилоос Бээжингийн олимпийн наадамд сайн сайхан ерөөл дэвшүүлж байна. Үүрийн гурван цагаас эхлэн оргил өөд бүтэн гурван цаг авирсны эцэст Хятадын уул авирах үндэсний багийн тамирчид өлзийт үүлэн хээтэй бамбарыг эцэстээ дэлхийн хамгийн өндөр оргил дээр авя гарснаар Хятадын дэлхий дахин хандан хийсэн Олимпийн бамбарыг дэлхийн тэргүүн дээр авч гарна гэсэн амлалт биелегдлээ.
Олимпийн бамбар Жумагланмаа оргилд гарснаас хойш энэ удаагийн ажиллагааны ерөнхий командлагч, Хятадын ууланд авирах нийгэмлэгийн дарга Ли Жи Шинь манай сурвалжлагчид хэлэхдээ,
Бид өнөөдөр олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүллээ. Бас дэлхийн дахинд хандаж хийсэн амлалтаа биелүүлж хэлсэндээ хүрлээ гэжээ.
Бээжингийн олимпийн бамбар Жумагланмаа оргилд гарснаас хойш Хятад улсын орлогч дарга Ши Жинь Пин мөн өдөр Бээжингийн олимпийн бамбарыг Жумагланмаа оргилд бухиалан дамжуулах уулчидад цахилгаан илгээж баяр хүргэлээ. Түүний илгээсэн баярын цахилгаан утсанд хэлэхдээ, Бээжингийн олимпийн бол Хятадын үндэстнүүдийн зуун жилийн хүсэл мөрөөдөл юм. Олимпийн бамбарыг Жумагланмаа оргилд гаргана гэдэг бол дэлхийн ард түмэнд Хятадын ард түмний хийсэн төв хянамгай амлалт, басач олимпийн спортын түүхэн дэхь гайхамшигт үйл хэрэг мөн. Энэ бол Хятадын ард түмний олимпийн спорт, цаашлаад бүх хүн төрлөхтөнд өгсөн хүндтэй бэлэг олох юм гэжээ.
Олимпийн бамбарыг Жумагланмаа оргилд авч гарахын тулд Хятадын уулчид хоёр жилд хэртэй хатуужилтай дасгал боловсрол хийсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхэлж, оргилд нь авирах дасгал хийсэн. Энэ оны 3-р сарын 28-ний өдөр Хятадын ууланд авирах багийн бүх тамирчид дасгалжуулагчид Жумагланмаа оргилд авирах бэлтгэл баазад орж, сар хэртэй ажиллаж байж, 4-сарын 22-ний өдөр тэнд баазаа байгуулж дуусгасан юм.
Энэ удаа Хятадын уулчид олимпийн бамбарыг Жумагланмаа оргилын хойт бэлээр авч гарсан юм. Энэ замд маш олон бэрэхшээл байсан. Энэ шугамын авирахад хамгийн бэрхшээлтэй хэсэг нь Жумагланмаа оргилын 8680-8720 метрийн хооронд байсан юм. Хятадын уулчидын нийгэмлэгийн дарга Юй Лян Пу Жумагланмаа огилын баазад 19 удаа хүрч байсан хүн. Тэр хэлэхдээ, энэ хоорондын хамгийн бэрхшээлтэй хэсэн нь 40 мемрийн зам нь эгц өндөр хад байж уулчидын хамгийн их бэрхшээлтэй даваа байсан юм гэжээ.
Тэр хэлэхдээ, энэ эгц өндөр хад нь 90 градус эгц байсан. Жараад онд уулчид маань хамгаалах дээстэйгээр, бие биенийхээ мөрөн дээр гишгиж байсан авирч гарч байсан юм гэлээ.
Баярлууштай нь энэ удаа эрэлхэг зогиртой уулчид маань эрхэм дээр хариуцлагаа гутаалгүй, оргил авирах зам дахь бүх саад харшийг даван туулсан юм. Яг Жумагланмаа оргил дээр авирч гарсан 12 хүний дунд Түвд, Хан, Тужя үндэстний хүмүүс байсан. 12 тамирчны 2 ны эмэгэтй хүн байсан юм. Ловузандуй гэдэг тамирчид энэ оргилд урид хожид 4 удаа авирч гарч байсан хүүтэй. Түүнийг яг оргил дээр байхад бид сурвалжлах боломжгүй байсан нь харамсалтай боловч түүнийг оргилд авирахын өмнөхөн дэлхийн хамгийн өндөр оргил дээр гарах ямар байдаг вэг гэж асуухад тэрээр
Оргил дээр гарвал бүх юм нүдэнд тов тодхон харагддаг. Уулын нөгөө балбын талын энгэр харагддаг. Оргил дээр гарахад тэнгэр дээр нисч яваа юм шиг санагдна гэж хэлж байсан юм.
|