• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-23 15:08:47    
Хятад улс газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы зах зээлийн хангалтыг бүх талаар баталгаажуулж байна [Радио]

CRI

      5-р сарын 12-ын өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчауньд хүчтэй газар хөдөлснөөс хойш, гамшигт дайрагдсан нутаг районы үйллвэрлэл, болон амьдрал ахуйн хэрэглээний бараа болон авран туслах эд материалын хангалатыг баталгаажуулахын тулд, Хятадын Худалдааны Яамнаас зохицуулах төсөл шуурхай хэрэгжүүлж, гамшигт дайрагдсан нутаг районы зах зээлийн хангалтыг баталгаажуулж байна. Эд материалыг шилжүүлэн тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар гамшигт дайрагдсан нутаг районы зах зээлийн хангалт болон юмны үнэ өнөө маш тогтвортой байна.

      Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албын 22-ын өдөр хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр, Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэмин танилцуулж хэлэхдээ, 5-р сарын 12-ын өдөр Хятадын Сычуаань мужийн Вэньчауньд хүчтэй газар хөдөлснөөс хойш, Хятадын Худалдааны Яам нэгдүгээр зэрэглэлийн зохицуулах механизмийг шуурай хэрэгжүүлж, амьдрал ахуйнд чухал шаардлагатай бүтээгдэхүүн, гамшгаас авран туслахад зориулсан эд материалыг боломжийн хирээр шилжүүлэн тээвэрлэж, зах зээлийн хангалтыг баталж байна гэжээ. Тэр бас хэлэхдээ, одоо, Худалдааны Яам хоёр ажлыг гол хийх хэрэгтэй байна гэлээ.

      "1-д.бүх Хятадаас эд материал шилжүүлэн авчирч, Сычуаний хангалтыг тасалдуулахгүй байх. 2-т. худалдааны сүлжээг түргэхэн сэргээх. Өнөөдрийн үдээс өмнийн байдлаар худалдааны 17 мянга гарруй сүлжээний цэгийг сэргээсэн, энэ сарын эцэс болохоос өмнө, шяниас дээших худалдааны бүх сүлжээний цэгийг сэргээхийг анх алхам зэхэж байна" гэж тэр тэмдэглэжээ.

      Чэнь Дэмин хэлэхдээ, одоо, Сычуань мужийн төв Чэндү хот болон бусад зарим ходуудын зах зээлийн хангалт маш хүрэлцээтэй байгаа. Хот, шяний эд барааны гүйлгээний зам суваг үндсэндээ саатгүй байна. Одоогийн ажлын гол тал нь зам сувгийг саатгүй болгож, хамгаас тутагдаж байгаа эд материал, эд барааг хөдөө нутгийн хамгийн хүндрэлтэй хүмүүст хүргэж өгөх явдал болно гэжээ.

      Гамшигт дайрагдсан нутаг районы зах зээлийн хангамжийг бүх хүчнээрээ баталхын зэрэгцээ, Хятадын Худалдааны Яам бас олон улсын тусламжийг хүлээн авах ажлыг хариуцан хийж байна. Худалдааны Ямны Олон улсын хэлтсийн дарга Ли Кэ-нин танилцуулж хэлэхдээ:

      "Газар хөдлөмөгц бид холбогдох мэдээг олон улсын холбогдох байгууллага болон гадаад орнуудын Засгийн газраас Хятадад суугаа байгууллагуудад мэдээлсэн юм. 13-ны өдрөөс эхлэн, бид тусламжийн мөнгийг хүлээн авсан бөгөөд эдгээр мөнгөөр гамшигт дайрагдсан нутаг районд шаардлагатай эд бараа худалдан авч, гамшигт дайрагдсан нутаг районд шууд хүргэж өгсөн юм. Үүнд бэлэн хоол, майхан болон яаралтай хэрэгцээтэй эм бэлдмэл багтаж байна" гэжээ.

      Тэр бас хэлэхдээ, гамшигт дайрагдсан нутаг районы дараачийн сэргээн босголтын ажлын хүрээнд, Худалдааны Яам олон улсын тусламжийн байгууллагуудтай үргэлжлэн нягт хамтран ажиллаж, гамшигт дайрагдсан нутаг районд шаардлагатай бараа болон төслийг үргэлжлэн тохицуулах болно гэжээ.

      Хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэмин танилцуулж хэлэхдээ, Сычуаний энэ газар хөдлөлт нь тухайн орон нутагт маш их хохирол учруулсан юм, гэвч бүх Хятадын зах зээлийн хамгамжид төдий их нөлөөлөөгүй гэжээ. Тэр хэлэхдээ:

     "Сычуань бол Хятадын үр тариа, мах, хүнсний тосны чухал газар юм. Гэвч энэ газар хөдлөлтийн төв хэсэг нь уулархаг газар гол болсон Бэйчуань нутагт тохиосон тул, улсын дотоодын бүхий л зах зээлд их нөлөөлөөгүй" гэжээ.

      Одоог хүртлэх байдлаар, Сычуаний газар хөдлөлт нь Хятадын экспортод үндсэндээ нөлөөлөөгүй байна гэж тэр бас онцолсон байна. \Баясгалан, Г. Сайн-Өлзий нар орчуулж, О.Дарамбазар хянав.\