Олимпийн мэдээлэлийнхээ энэ дагуураар та бүхэнд олимпийн түүхэнд мөнхөрч үлсэн ододын үлгээр танилцуулья. Та 2004 оны Афины олимпийн усанд харайлтын тэмцээнийг телевизээс юм уу газар дээр нь үзэж байсан бол Хятадын тамирчин Тян Лян болон Ян Жинхүйгийн усанд харайлтын уран хөдөлгөөн болон алтан медлийн эзэн болж тодорсон омог бахадалт царайг харсан байхаа. Тян Лян өмнө нь олон удаа Хятад улсын болон дэлхийн хэмжээний том том тэмцээнүүдэд олон удаа аваргалж байсан хэдүй ч Афины олимпийн усанд харайлтын тэмцээнд Ян Жинхүйтэй тэр анх удаагаа хамтран тоголсон байгаа нь энэ юм.
Тянь Лян энэ жил 29 настай, биеийн өнөр нь метр 72, хүнд нь 60 кл байна. Түүний амжилтуудаас заримийг дурдхад:1997 онд 10-р удаагийн дэлхийн цомын төлөөний аварга шялгаруулах тэмцээнд багийн гишүүнтэйгээ хамт аваргасан.1998 онд Азийн спортын наадамд түрүүлсэн.1999 онд Шинэ Зиландын дэлхийн цомын төлөөний тэмцээн дээр усанд харайлт Тян Лян 10 метрын давшуургаас усанд үсрэх энэ олон том тэмцээнүүдэд алтан медалаар энгрээ чимэн мөрөөдөл хүслээ олон удаа биелүүж явж байсан. Тэгвэл бид түүний өсөн бойжих амьдарлын явц дахь сонирхолтой жижиг үлгэрүүдээс хамтаа хуваалцах уу?
Тянь Лян хархан багаасаа хүнтэй өрсөлдөж уралдах их дуртай байсан, ялангуя спортод их хообитай байсан гэнэ. 7 настай Тянь Лян бага сургуулийн 1-р ангид байхад нь, нэг удаа мэргэжлийн бус тамирын сургуулийн нэг багш тэдний сургуульд очиж, нэгдүгээр оны гурван ангийн сургачдаар холыг харайх жижиг уралдаан зохисонд Тянь Лян хамгийн сайн хэр бүтэмжээр сонгогдсон байна. тэгэхэдээ энэ тэр түүний усанд харайлтын амьдарынх нь гараа байсаныг Тянь Лян ухаарч мэдрээгүй байсан, харин өөртөө бардах, омогших бодлоор: "өөрөө ийм сайн харайдаг байснаа эрт мэдсэн бол үүгээрээ уралдах байжээ" гэж харамсалтай ярьж байсаныг яанаа.
Түүнээс хойш Тянь Лян 9 настай байхдаа Хятадын өмдөд нутгийн Чүнчингийн багт элсүүлж, дараа нь бас Сы Чуаний багийн тамирчин болсон байлаа. Тэр үед Сы Чуаний усад харайлтын багийн гишүүд их хүчирхэг байж, олон улсын хэмжээнд алт мөнгөн медалыг шүүрч явж байсан тэрхүү үе нь Тянь Лянг санаа тайван биш болгож байлаа. Яагаад гэвэл, тэдгээр шилдэг тамирчдтай харьцуулбал Тянь Ляний ур авьяс нь дасгалжуулагчийн харцад ил буухгүй байсанаас өөрийгөө ингээд л амжилт бүтээл ч гүй харалж дуус нь гэж бодож байсан ажээ.
Харин Сы Чуанд болсон залуучуудын спортын наадам дээр Тань Лян зарим мужийн шилдэг багуудын гишүүнээс давамгайлж 5-р байранд орсон явдал нь түүний дасгалжуулагчийг баярлуулсан тэдүйгүй Тянь Лянг өөртөө улам итгүүлэх болсон байна.Тэгээд 1990 онд түүнийг 11 настай байх жилд, Хятадын умарт нутгийн Шань Ши мужийнхан усанд харайлтын багаа шинээр эмхэн байгуулахаар Сы Чуан мужаас олон тамирчин элссэн байжээ. Энэхүү аз боломж нь Тянь Лянд тохиосноор мянган бэрийн хол байсан ч усанд үсрэх амьдарлаа үргэлжүүлэхээр Тэрээр эрс шийдсэн байна. Тэр үед Шань Шигийн багийнхан зөвхөн ганц дасгалжуулагч, дөрвөн багийн гишүүнтэй л байжээ. Тэгээд 10 жилийнх нь дараа Жан Тин усанд харайлтын багийн хамгийн нэр хүндтэй дасгалжуулагч болж, гарын шавь Тянь Лян нарын дэлхийн хэмжээнд хүртсэн уугаа их амжилтаар Шань Ши муж нь ч эрэгтэйн усанд харайлтын Хятадын хамгийн хүчирхэг багтай муж болсон байна. "Түүнээс хойш, Сы Чуань муж тусгай баримт бичиг буулгаж, багийн гишүүдээ дахиж яасан ч өөр мужд шилжүүлж өгөхгүй гэж тогсоосон юм" гэж Тянь Лян хэлж байлаа. Одоо нэр алдраа дэлхий дахинаа мандуулж яваа Тян Лянь тухай үеээ эргэн санахдаа: "Би 11 натай тэр жилдээ Шан Шигийн багт элсүүлсэнгүй байсан бол, энэ хэр нь ээжийнхээ саналаар Чүн Чинд суралцаж байгаа даа" гэж сүүрс алдаж байлаа.
|