• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-23 16:16:12    
Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн район үйлдвэрлэлээ алхам дараатай сэргээж байна [Радио]

CRI

     Өнөө Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы авран туслах ажил яаралтай явагдсаар байна. Амьтай байгаа хүмүүсийг эрж хайн авран гаргахаа үргэлжлүүлсээр байгаагийн зэрэгцээ гамшшигт нэрвэгдсэн иргэдийг шилжүүлэн төвхнүүлэх, гамшигт нэрвэгдсэн районыг ариутган цэвэрлэж өвчин тахлаас сэргийлэх зэрэг ажлыг өргөн хүрээнд өрнүүлж байна. Зарим нутгийн эсэн мэнд гарсан хүмүүс алхам дараатай үйлдвэрлэлээ сэргээн эхэлж, орон утгийн засгийн газар ч гамшгийн дараах сэргэн босголтын ажлаа төлөвлөж эхэлсэн байна.

     Мяньжү хотын Ханьван суурин бол энэ удаагийн газар хөдлөлтийн голомт Вэньчуань шяньтай нэг л уулаар алслагдаж байгаа тул гамшигт ноцтой өртжээ. Уг суурины гамшигт нэрвэгдсэн иргэдийн дийлэхийг нь Мяньжү болон Чэндүд шилжүүлэн төвхнүүлсэн байна. Өнөө сууринаа сахиж байгаа намын хорооны орлогч дарга Шюй Вэньчүнь танилцуулж хэлэхдээ,

     Газар хөдлөлтийн гамшгаас аврах ажлын гол тал шилжихийн хирээр гамшигт нэрвэгдсэн районы ажил голдуу өвчин тахлаас сэргийлэх, сэргэн босголт, иргэдийг төвхнүүлэх зэрэг ажил дээр шилжсэн байна гэжээ.

     Өвчин тахлаас сэргийлэх ажилтан нийт сууриныг бүх талаар ариутгаж, амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг ч амжин оршуулсан байна гэж тэрээр танилцуулав.

     Ханьван сууринд өвчин тахлаас сэргийлэх ажлыг удирдаж байгаа Мяньжү хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэн хяналтад авах төвийн орлогч дарга Жөү Даошин танилцуулж, хэлэхдээ, энд өвчин тахлаас сэргийлэх ажилд орон нутгийн эрүүл ахуй халдвар судлалын ажилтан оролцож байгаагаас гадна, гадар мужуудаас ирсэн эмнэлэгийн ажилтан ч бий гэжээ .

      Тэрээр хэлэхдээ, Өнөө манай бүх ажилтан өвчин тахлаас сэргийлэх ажилд оролцож, бодитой ажлыг олон гацаа сууринд хэрэгжүүлж байна. Үүнээс гадна, бид хотын дүүргийн гамшигт нэрвэгдсэн иргэдийг төвхнүүлсэн 53 цэгт эм цацах ажлыг хийж, өдөрт хоёр удаа цацаж байна . Гадар районаас ирсэн өвчин тахлаас сэргийлэх хяналтын төв ч гацаа суурин, ялангуяа гамшигт хүнд нэрвэгдсэн зарим шян суурныг дааж, сэргийлэх ажлыг хийж байна. Үүнээс гадна иргэдэд эрүүл мэндийн хүмүүжил хийж, цогцосыг түргэн оршуулж, хүнд гамшгийн дараа халдварт өвчин дэлгэрхээс сэргийлэхийг баталгаажуулж байна гэжээ.

     Эх сурвалжаас үзвэл, Мяньжүгээс гадна, Вэньчуань, Чинчуань зэрэг гамшигт хүнд нэрвэгдсэн районд ч бүх талаар ариутгаж, өвчин тахал дэлгэрэхээс үр ашигтай сэргийлж байгаа юм байна. Үүнээс гадна, холбогдох салбарууд ч гамшигт нэрвэгдсэн районы цэвэр усны эх үүсвэр газар, хүнсний зүйл, цэвэр ус үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, эрүүл мэндийн байгууллага, гамшигт нэрвэгдсэн иргэдийг төвхнүүлсэн цэг зэргийн ариун цэвэрт хяналт тавьж байна.

     Өвчин тахлаас сэргийлэх ажлыг сайтар хийж байгаагийн зэрэгцээ, зарим газар нь үйлдвэрлэлээ сэргээж эхэлсэн байна. Газар хөдлөлтийн гамшигт эсэн мэнд гарсан хүмүүс амь үрэгдсэн элгэн саднаа оршуулж, уй гашуугаа барьж, тариа төмсөө хадаж харааж эхэлсэн байна. Гамшигт нэрвэгдсэн районы идгэд амь үррэгдэх нь үрэгдэж, бэртэж шархдсан нь олон болохоор хөдөлмөр хүч хүрэлцэхгүй болсон байна. Зарим сайн дурын тэрчлэн цэргийн ангийн офицер дайчид тариа төмс хадаж хураах ажилд оролцож байна. Гамшигт нэрвэгдсэн районы зарим аж үйлдвэр ч сэргээн босголтын ажлаа эхэлсэн байна.

      Үйлдвэрлэлээ сэргээж эхэлсний зэрэгцээ уг нутгийн дунд бага сургуулиуд ч майханд хичээллэх юм уу өөр газар хичээллэх зэрэг арга хэлбэр авч хичээлийг сэрээжээ.

      Хятадын Төрийн зөвлөл ч 21-ний өдөр тусгай хурал хуралдуулж, уг ажилд байрлуулалт хийсэн байна. Төрийн зөвлөл бүх Хятадын хүчийг ашиглан, гамшигт нэрвэгдсэн районы сэргэн босголтод олон зам сувагаар хөрөнгө мөнгө цуглуулна гэж мэдэгдэв. Төвлөрсөн төсвөөс энэ жил гамшигт нэрвэгдсэн районы сэргэн босголтод эхний бүлэгт 70 тэрбум юанаар санхүүжүүлнэ, ирэх жил цаашид зохицуулалт хийх болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\