Нэг. Өвчний шалтгаан:
Халгай гүвдрүү бол арьс хэвийн бусны хэвийн бус илрэлийг тусгасан нэг зүйлийн өвчин эмгэг юм. Хүнсний бүтээгдэхүүний хүчин зүйлийн улмаас уг өвчинд нэрвэгдэх нь зөндөө тохиолддог. Жишээлбэл: Загас, сам хорхой, үнээний сүү,шар айраг зэрэг, эм бэлдмэлээс: Пеницилин, цусны цийвэн, фуран зэрэг, гэдэс сордогоос: цагаан хорхой, хялгасан цагаан хорхой зэрэг, ургамлаас: Олс, цэцгийн тоос зэрэг, физикийн шалтгаан гэвэл бас хүйтэн ба халуун зэрэг багтаж байна. Үүнээс гадна, үгдрэх, өвчний хор, бактери, ходоод гэдэсний чадавх алдагдах, дотоод шүүрэл замбараагүй болох, санаа сэтгэл адгаж тулгамдах зэрэг нь цөмөөрөө халгай гүвдрүү гэдэг өвчинд нэрвэгдэж байгаагийн үндсэн шалтгаанууд болно.
Хоёр. Клиникийн байдлууд:
Уг өвчний шинж тэмдгээр нь цочмог халгай гүвдрүү хийгээд архаг халгай гүвдрүү гэж 2 төрөл зүйлд хуваадаг.
Цочмог халгай гүвдрүү нь хэдэн өдрөөс 40 гаруй хоног удаж байж өвчний шинж тэмдэг дахин илэрдэг. Архаг халгай гүвдрүү нь байнга сэдэрч, олон сар жилээр илааршиж өгөхгүй үргэлжлээд байдаг.
1. Цочмог халгай гүвдрүүгийн тухай: Цочмог халгай гүвдрүү нь гэнэт илэрч загтнуулаад арьсан дээр жижиг жижиг улаан толбууд гардаг. Нэн даруй томорч улаан толбо болоод байснаасаа алгуур аажмаар арилж алга болдог. Гэвч улаан толбо нь байнга дахин илэрч байдаг. Даамжраад ирэхээрээ гэдэсний түргэн өвчинтэй тун адил байдаг. Үүний зэрэгцээ бас халуурах, чичрэх зэрэг хордсон байдал илэрдэг. Хэрэв ийм байдал илэрвэл, халдвартай байх эсэхээс сэргийлж, ялангуяа зуны улиралд нялх хүүхдэд тусахаас болгоомжлох хэрэгтэй.
2. Архаг халгай гүвдрүүгийн тухай: Архаг халгай гүвдрүү илэрэхэд улаан толбо дахин дахин гардаг боловч цаг хугацаа нь адил бус байдаг. Заримдаа олон заримдаа цөөн илэрдэг бөгөөд байнга хэдэн сар, хэдэн жилээр илааршихгүй бие ороогоод байдаг. Цусны усан хаван нь голдуу арьсны доорох зөөлөн нэхдэст илэрдэг. Нүд, нүүр, ам, уруул хавагнаж, арьсны өнгө байнга улайх бөгөөд олонтоо дахидаг байна.
Гурав. Хор хөнөөл:
Цочмог халгай гүвдрүү нь зөвхөн арьсан дээр гардаг. Сайтар эмчилж чадвал арьсан дээрх улаан бэржгэр нь бүрмөсөн арилж ямар ч ор сорви үлддэггүй юм. Даамжирхаараа халуурах, дагжих зэрэг хордлогын шинж тэмдэг илэрдэг. Архаг халгай гүвдрүү нь олонтоо давтагдаж, удаан хугацаагаар илааршдаггүй. Үүний уршгаар, нойр алдаж, ажил сурлагаа нөлөөлдөг байна.
Дөрөв. Сэргийлэх ба эрүүлийг хамгаалах тухай:
1. Халгай гүвдрүү бол байнга дэлгэрдэг арьсны өвчин юм. Бараг хүн болгон халгай гүвдрүүд нэрвэгддэг тул сайтар сэргийлэх хэрэгтэй юм.
2. Шалтгааныг нь олж, харших бодисоос зайласхийж, үүний зэрэгцээ, гоо сайхны бүтээгдэхүүнд харшихаас болгоомжлох хэрэгтэй.
3. Цочмог илрэл гарахад болгоомжтой идэж ууж, халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүн болон архины төрөл хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй. Арьсны ариун цэврийг хамгаалж, маажиж үгдэрэхээс зайласхийх хэрэгтэй.
4. Бие махбодын дархлааг дээшлүүлж, харшил авахаас сэргийлэх хэрэгтэй. Зохих биеийн тамирын дасгал бэлтгэл хийж, байнга баярлангуй сэтгэлгээтэй байж, амьдралын сайн сайхан заншлаа хэвээр байлгах хэрэгтэй. Исэлдэхийг эсэргүүцэх чадавхтай эм бэлдмэлийг зохих хэмжээгээр ууж, дархлааны чадавхыг нэмэгдүүлж, харшдаг бие махбодыг сайжруулж, аж амьдралын чанараа дээшлүүлэх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\
|