Хятадын дэлхий дээр тасарсан гарын хурууг залгаж амжилтад хүрсэн хамгийн өндөр амжилтыг Тэнгисийн цэргийн 401-р эмнэлгийн мэс заслын тасаг тогтоосон юм. 1989 оны байдлаар Тэнгисийн цэргийн 401-р эмнэлгийн мэс заслын тасгийн хөлийн хуруугаар гарын эрхий хуруу болгон залгаж амжилтад хүрсэн хэмжээ нь 98,04 хувьд хүрч, тэр үеийн дэлхийн гарын хуруу залгасан хамгийн өндөр амжилт тогтоосон байна. Тэнгисийн цэргийн 401-р эмнэлгийн мэс заслын тасаг нь 1979 оноос эхлэн хөлийн хуруугаар тасарсан гарын хурууг орлуулах судалгаа хийж, 1989 оны 4-р сар болход нийт 179 хүнд ийм мэс засал хийж, 205 хуруу залгаж, залгасан хурууны чусны эргэлт нь хэвийн бөгөөд хөдөлгөөн сайтай байлаа.
Тасарсан гарыг залгасан анхны мэс засал: Хятадын тасарсан гарыг залгасан анхны мэс засал бол Шанхайн Ардын 6-р эмнэлгийн Чэнь Жүнвэй зэрэг эмч нарын 1963 оны 1-р сард 27 настай нэг залуу ажилчны бүрмөсөн тасарсан баруун гарыг залгасан мэс засал болно. 6 сарын дараа энэ залгасан гарын чадавхи маш санй сэргэж, үсэг бичиж, ширээний теннис тоглож чадах болсон бөгөөд цаашилаад 6 килограм хүнд юмыг өргөж чадах болсон байна.
Хөлөөр нь гарыг орлуулсан анхны мэс засал: Хятадын дэлхий дээр хийсэн хөлөөр нь гарыг орлуулсан анхны мэс засал бол Шэньян хотын Төв эмнэлгийн Ясны салааны 6 залуу эмчийн 1986 оны 4-р сард 10 настай охинд хийсэн хөлийн шилбээр нь тохойг нь орлуулан залгасан мэс засал болно. Энэ бол дэлхий дээрэх хүлийн шилбээр гарын тохойг орлуулан залгасан анхны мэс засал болно. Мөн оны 3-р сарын 7-ны өдөр бага сургуулийн 4-р ангийн энэ сурагч галт тэргэнд дайрагдаж, зүүн гар, зүүн хөл нь тасарсан байна. Эмнэлэгт хүргэх үед тасарсан гар болон хөл нь бараг цусгүй болсон байлаа. Эмч нар залгахын аргагүй болсон хөлийн шилбээр нь тасарсан тохойг нь орлуулан залгахаар шийдэсэн байна. Оройн 8 цагаас маргаш үдээс хойшийн 2 цаг болтол хийсэн энэ мэс заслаар цусан судал, мэдрэл, булчин зэрэг төрөл бүрийн эд эсийг бүхнийг залгасан байна. 47 хонгийн цусны эргэлтийн байдлаас үзвэл, энэ залгасан гар нь бүрмөсөн эдгэсэн байна.
Мөмс шилжүүлсэн анхны мэс засал: Хятадын төрлийнх нь төмсийг шилжүүлсэн анхны мэс засал 1983 оны 10-р сард Хүбэйгийн Ангаах ухааны дээд сургуулийн харьяа эмнэлэгт амжилтад хүрсэн байна. 1982 оны 7-р сард Ү-хань хотын нэг залуу ажилчин ажлын гэмтэл авч, хоёр төмс нь тасран унсан байжээ. Энэ эмнэлэг 1983 оны 10-р сарын 20-ны өдөр энэ залуугийн цусан төрлийн зүүн талын төмсийг энэ залууд шилжүүлэв. Мэс засал бүрэн дүүрэн амжилтад хүрч, залуугийн эр чадавхи бүрмөсөн сэргэж, төмсийн төлөр бүрийн үзүүлэлт нь эрүүл хүний баримжаанд хүрсэн байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|