Пакистаны хивс нэхэх мэргэжилтэн Хан 2005 онд Хөх нуур мужийн Түвд хонины ноосны хивсний кропорацид уригдан ирж ажилласан юм. Хятадын хивсний үйлдвэрлэлийн технологийн өөрчлөлтийн талаар гарамгай хувь нэмэр оруулсан тул 2007 онд тэрээр Хятад улсын " найрамдал шагнал" хүртэв. Уг шагнал бол хятадад ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдэд олгодог Хятадын засгийн газрын хамгийн дээд шагнал юм. Уг шагналыг 10-р сарын 1-ний үндэстний баярын үеэр гардуулдаг учир шагнал хүртэгчдийг Бээжинд урьж шагнал гардуулах ёслолд оролцуулахын зэрэгцээ Хятад улсын удирдагчид хүлээн авч уулздаг юм.
Гэрийн хүмүүс, нутгийн маань найз нөхөд надад баяр хүргэсэн . Пакистан Хятад хоёр орон бол маш гүн зузаан найрамдалтай дотнын найз нөхөд мөн. Шагнал хүртсэн маань зөвхөн ганц миний яруу алдар төдий биш, хамтран зүтгэгчид, олон хүн надад тусалснаар би энэ шагналыг хүртсэн, иймээс олон бүгдийн хувь байх ёстой гэжээ.
Ханы удирдлагын дор өнөө Хөх нуурын түвд хонины ноосон хивсний кропораци хивс нэхэх тэрчлэн технологийн талаар 6 төрөлд улсын патентын эрх олж, үүний нэг нь Хятадын улсын патентын техникийн "үүдэн бүтээлтийн 1-р зэргийн шагнал болон улсын шинжлэх ухаан техникийн ололт амжилтын 2-р зэргийн шагнал хүртсэн байна. Хан Хятадад ажиллаж амьдарч байгаа тухайгаа ярих үед, Хөх нуур нь өндөрлөг газар анх ирэх үед уур амьсгалд зохицохгүй байсан. Гэвч маш түргэн дасаж одоо бүр Хөх нуурт хайртай болсон гэж байлаа.
Тэрээр хэлэхдээ, Хөх нуур бол маш үзэсгэлэнтэй сайхан нутаг, би Хөх нуурын олон газраар явсан. Ялангуяа Хөх нуур нь толь мэт тунгалаг сайхан, нуурын усанд хөх тэнгэр, хөвөн цагаан үүл, хөхөмдөг ногоон уул нуруу тусаж, зураг мэт сайхан харагдана. Уул усаас нь гадна эндэхийн найрсаг сэтгэлтэй тусархаг ажилласаг ард түмний дунд амьдрах нь надад нэн утга учиртай санагддаг гэжээ. Тэр урьд өмнө нь 7 улс оронд ажилласан ажээ. Одоо Хятадад ажиллаж байгаа маань хамгийн зөв сонголт гэж үздэг .
Хан, Хөх нуур мужид гурван жил амьдрахдаа орон нутгийн хөгжлийг нүдээр харав. 2005 онд намайг анх ирэх үед, Ши нингийн онгоцны буудал маш энгийн төхөөрөмжтэй байсан. Өнөө орчин үеийн төхөөрөмжтэй маш гоё буудал болсон. Гурван жилийн өмнөхтэй харьцуулбал Хөх нуур танигдашгүй түргэн хөгжсөн. Хөх нуурын хүмүүсийн сэтгэхүйд ч ихээхэн өөрчлөлт гарч улам нээлттэй болсон гэжээ.
2007 онд Хан "найрамдал шагнал" хүртэх үед түүний эхнэр хүүхэд нь Хятадад ирж билээ. Аав минь энэ жил 102 хүрсэн өндөр настай хүн Пакистандаа амьдарч бий. Эхнэр, хүүхэд маань настан буурлаа асрах шаардлагатай тул нутагтаа бий. Заримдаа тэд нараа их санадаг шүү. Гэлээ Хятад дахь ажлаа ч бодно. Хожим боломжтой болбол гэрийн бүх хүмүүсээ Хөх нуурт авчрах санаатай гэж Хан хэлж байна. \Урангоо орчуулж бэлтгэв\
|