Өвөр Монголын Өөртөө Засах Районы Боловсон хүчний хэрэг эрхэлсэн газар ажилаж байгаад тэтгэвэртээ гарсан өндөр настай Ядамжав гуай 2008 оны Бэжингийн олимпийн бамбарыг Өвөр Монголын Өөртөө Засах Районд дамжуулах бамбарчнаар сонгогдожээ. Энэ жил 85 нас зооглож байгаа Ядамжав гуай бие тэнхээ сайтай, амьдралдаа өөд эсрэг хандаж, сэтгэл тэнүүн, баяр баясгалантай явдаг өвгөн буурал юм.
Ядамжав гуай 1923 онд Горлосын өмнөд хошуу, өнөөгийн Жилинь мужийн Өмнөд Горлосын Монгол Өөртөө Засах Хошууны Улаанод шянд төржээ. Балар харанхуй байсан тэр хуучин нийгэмд Ядамжавынх маш явуу зүдүү амидарч, идэх хоол, өмсөх хувцасгүй байсан учраас төрсөн хоёр дүү нь өлбөрч үхсэн гашуун дуратгалтай юм байна. Ядамжав хархан багаасаа зориг зүрэхтэй, эрс хатуу, хатуужил тэвчээртэй өсч, хатуу цагийг тууулан, хувьсгалын ажилд гар бие оролцон тэмцэж явсан бөгөөд 1948 онд ХКН-д элсэжээ. Тэрээр Ардын чөлөөлөх дайны дайчдын эгнээнд багтан, Ляошэний их дайнд оролцож, нэгдэүээр зэргийн гавьяа байгуулан тэмдэглүүлж, жишээч намын гишүүнээр сонгогдож, алдар гавьяатай яаж, шинэ нийгэмтэй золгожээ. 1959 онд БНХАУ байгуулагдсаны нэг жилийн ойн цэргийн парадад оролцож, Мао Зэдүн дарга, Жү Дэ Мааршал, Жөү Эньлай Ерөнхйи сайд нарын өмнүүр явж мэндчлэн цог золбоотой гялруулж явжээ. 1954 онд цэргээс халагдан, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Хянан шалгах танхим, Боловсон хүний хэрэг эрхэлсэн газарт ажлын хуваар авч орон нутагт шилжин, социалист бүтээн байгуулалтын үйл хэрэгт хүч ухаанаа сориж явжээ. 1956 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы анхны шалгаруулалтаар хөдөлмөрийн баатар болж, хүн ардынхаа хүндэтгэл хайрыг хүртэж явжээ. 1985 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Боловсон хүчнйи хэрэг эрхэлсэн газраас гавьяаны амралтаа авч, тэтгэвэртээ гарч, үр хүүхдийнхөө сайныг үзэж, өтлөө насаа баяр жаргалтай өнгрүүлж байгаа юм байна.
Ядамжав гуай 2008 оны Бэжингийн олимпийн бамбарыг дамжуулах бамбарчнаар сонгогдсондоо маш сэтгэл өндөр байлаа. Өөрийг нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы Боловсон хүчнйи хэрэг эрхэлсэн газар олимпийн бамбарчин болгохоор нэр дэвшүүлэн танилцуулсан бөгөөд бамбарчнаар сонгогдсоны дараа Өвөр Монголын Өөртөө Засах Районы Боловсон хүчнйи хэрэг эрхэлсэн газрын удирдлага нар нь тусгайлан гэрт нь ирж баяр хүргэж, Монгол үндэстний эрхэм дээд ёс заншлаараа идээний дээж архи бариж, алд цэнхэр хадаг таатж, ёслолын хувцас, 2000 юаний шагнал гардуулсанд өвгөн гуай бүр ч сэтгэл өндөр байлаа. 2008 он бол миний намд орсны 60 жилийн ой, энэ онцгой ач холбогдолтой жил Өвөр Монголын Өөртөө Засах Районы ахмад боловсон хүчний төлөөлөгчийн хувиар олимпийн бамбарыг дамжуулах бамбарчин болсондоо нэн баяртай байна гэж тэрээр яриж байлаа.
Ядамжав гуай сэтгэл санаа тайван, бүх юманд өөдрөг сэтгэлээр ханддаг бөгөөд спортоор хичээллэж, бие сэтгэлийн эрүүл мэнд байхыг чухалчилдаг нэгэн юм байна. Өглөө эрт эртлэн бусч, цусан судлаа нэг цаг нухалж, үдээс өмнө бильярд зэрэг спортын хөдөөлгөө хийж, үдээс хойш нь ном зохиол бичиж суудаг юм байна. Энэ амьдралын зуршлаа тэрээр 20 гаруй жил осолдолгүй баримталсаар ирсэн юм байна. Спортын хөдөөлгөөн надад эрүүл саруул бие хайрлаж, зохион бичлэг хурц сэргий сэтгэхүйтэй байхыг баталсан гэж өвгөн гуай сэтгэл тэнүүн хэлж байлаа.
|