Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Хятад улсад хоёр хоногийн төрийн айлчлал хийв. Энэ бол Медведев Оросын ерөнхийлөгчийн тушаалд орсны дараах анхны айлчлал юм. Хятад улс нь Тусгаар улсуудын холбооны орнуудаас гаднах түрүүлэн айлчилсан орон болжээ. Энэ нь Хятад, Орос хоёр орны "ойр дотнын харилцаа" үргэлжилсээр байгааг харуулсан бөгөөд Медведевын Хятадад хийсэн айлчлал олон талаар амжилттай болсны чухал шалтгаан юм. Үүнд мөн өдөр хоёр талын гарын үсэг зурсан "Олон улсын чухал чухал асуудлын тухай хамтарсан мэдэгдэл" нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татав.
Уг хамтарсан мэдэгдэл нь 11 зурвас заалттай. Үүнд улс хоорондын харилцаанд хоёр талын баримтлах зарчмыг хамарсан төдийгүй, Олон улсын зарим асуудлын талаарх бодитой байр суурь, үзэлт багтаж байна. Мэдэгдлийн нэгдүгээр заалт нь зарчмын өндөрлөгөөс улс орны харилцаанд баримталбал зохих "бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, харилцан дотоод хэрэгт үл оролцох"-оор гол болгосон таван зүйлт зарчим багтаж байна. НҮБ-ын эрх үүргийг хүндэтгэх, пуужингийн довтолгооноос сэргийлэх систем байрлуулахыг эсэргүүцэх, терроризмтай тэмцэх асуудлаар хоёрдмол баримжаа хэрэгжүүлэхийг эсэргүүцэх, соёлын олон талыг хүндэтгэх, хүний эрхээр шалтаг болгон бусад орны дотоод хэрэгт оролцохыг эсэргүүцэх зэрэг талаар Хятад, Орос хоёр орон адил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Оросын хувьд, "9.11"-ний хэргийн дараа терроризмтай тэмцэн хамтран ажиллах талаар Америк, Оросын харилцаа нэг үе ойр дотно байсан боловч Оросын ардчиллын үйл явц "ухралт хийлээ" гэж Америк илээр зэмлэж, Тусгаар улсуудын холбоонд өрнөсөн "улбар шар өнгийн хувьсгал"-ыг илээр дэмжсэн нь Америк, Оросын харилцааг аажмаар холдуулж эхэлсэн юм. НАТО зүүн тийш өргөжиж, Америк зүүн Европт пуужингийн довтолгооноос сэргийлэх систем байрлуулахаар санаархаж байгаа нь хоёр талын зөрчил маргааныг улам гааруулсан байна.
Ийм байдалд, Орос барууны болон зүүний хоорондын бодлогодоо зохицуулалт хийсэн нь гарцаагүй стратегийн шаардлагаас болсон юм. Хятадын хувьд, Америк, Европ нь эдийн засаг, улс төр, дипломат харилцаа цаашилбал зэвсэг нийлүүлэх талд хүртэл Хятад улсад дарамт үзүүлсээр байна. Энэ нь мөн Хятадын мартахын аргагүй зүйл мөн. Саяхан барууныхан олимп, Түвдийн үймээн, Тайваний асуудлыг ашиглан Хятадад олон харш саад учруулсан байна.
Ийм байдалд, Хятад, Орос хоёр орон Олон улсын шудрага зүй зохистай дэг журам тогтоохыг түргэтгэхээр харилцаагаа хөгжүүлэх стратегийн үндэс суурь болгох нь бодит шаардлагаас болсон байна.
Хэрэг дээрээ Хятадын хувьд, Хятад, Оросын харилцаа нь Хятад, Америкийн харилцаа тэрчлэн Хятад, Европын харилцаатай бүр мөн чанарын ялгаатай юм. Хэрэв хойно хоёр талыг гол нь эдийн засаг, терроризмтай тэмцэх, байгаль орчны хамгаалах зэрэг уламжлалын бус аюулгүйн салбарын хамтын ажиллагааны талаас авч хэлбэл Хятад, Оросын харилцааны гол тулгуурлах зүйл нь Олон улсын стратегийн тэнцвэрийг хэвээр байлгах, улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах аюулгүйн уламжлалт салбарын хамтын ажилагаа мөн.
Оросын экс ерөнхийлөгч Путин 2000 онд эрх барьснаас хойш, Хятад улстай байгаа харилцаагаа маш чухалчилж ирсэн байна. 2001 онд Орос, Хятад "сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурж, 2004 онд хоёр орны тэргүүний анхны уулзалтын дараа, хилийн асуудал зохицуулагдсанаар хоёр орон стратегийн бүх талын түншлэлийн харилцааны зөвшилцлийн механизм тогтоож, "сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-ний хэрэгжилтийн хөтөлбөрийг боловсруулан гаргаж, Орос, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа бүх талаар дээшилсэн байна. Медведевийн өнөөгийн сонголт нь энэ бодлогын үргэлжлэл байх ёстой. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|