• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-26 15:38:56    
Газар хөдлөлтийн гамшгаас үүсэлтэй хохирлоос сэргийлэх арга хэмжээ авч байна [Радио]

CRI

       Хятадын газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас авран туслах ажил ид явагдаж байна. Үүний зэрэгцээ, газар хөдлөлтийн гамшгаас үүсэлтэй хохирлоос сэргийлэх, ялангуяа газар хөдлөлтөд эвдэрч гэмтсэн усны аж ахуйн барилга болон уул, хад нурж голын урсгалыг боож тогтсон нуураас бий болгож мэдэх хор хөнөөл нь хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Холбогдох албаны хүний танилцуулснаас үзвэл, Хятад улс энэ талын урьдчилсан сэрэмж өгөх ажлаа эрчимжүүлж, ийм түгшүүртэй байдлыг зохицуулах төсөл болон хүн ардыг шилжүүлэх төсөл тогтоосон юм байна. Хятад улс дахин гарч мэдэх гамшгийн хэмжээг хамгийн дор хэмжээнд байлгаж, ард олны амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг батлахаар чармайн ажиллана гэж энэ албаны хүн хэлсэн байна.

      Газар хөвдлөлтийн гамшгаас үүсэлтэй хохирол гэж өвчин тахал дэлгэрэх, усан сангийн их хашлага нурж, үер усны гамшиг гарах зэргийг хэлж байгаа юм. Сычуаньд газар хөдөлсний дараа, Хятад улс эрүүл ахуй, өвчин тахлаас сэргийлэх ажлаа сайтар хийсэн учраас, гамшигт нэрвэгдсэн нутагт өнөө өргөн хүрээнд халдварт өвчин зэрэг өвчин тахал илрээгүй, харин уул, хад нурж голын урсгалыг боосноос тогтсон нуурууд нь доод сав газарт ноцтой заналхийлэл болж байгаа юм байна.

      25-ны өдөр Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Усны Аж Ахуйн Яамны орлогч сайд Э Жинпин танилцуулан хэлэхдээ, 25-ны өдрийн 8 цагийн байдлаар, газар хөдлөлтөөс болж, Хятадын 2000 гаруй усан сан адил бус хэмжээнд гэмтэж эвдэрсэн бөгөөд түүний 70 гаруй хувь нь Сычуаньд байгаа. Нууц эрсдэл бүхий эдгээр усан санд, ялангуяа эрсдэл ихтэй байгаа усан санд усны аж ахуйн салбарынхан онцгой анхаарал тавьж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      "Эрсдэл ихтэй усан санд бид мэргэжилтнүүдийг зохион байгуулан судалгаа шинжилгээ хийлгэж, усны түвшнийг нь бууруулах юм уу, бүх усыг нь урсгах арга хэмжээ авсан. Өнөө, Сычуаний гамшигт нэрвэгдсэн нутгийн 69 усан санд усгүй болж, 826 усан сангийн усны түвшнийг доошлуулж, усан сангийн аюулгүй байдлыг үр ашигтай хамгаалсан байна" гэжээ.

      Усан сангийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна, гамшгаас үүсэлтэй хохирлоос сэргийлэх талаар, уул хад нурж голын урсгалыг боосноос болж тогтсон нуур их хүндрэлтэй асуудал болоод байгаа юм байна. Урсгал боосон хашилт нь сэтэрч уулын үер болох юм бол, маш аюултай байна. Энэ газар хөдлөлтөөр Сычуаний гамшигт нэрвэгдсэн нутагт ийм нуур нийт 30 гаруй бий болон тогтжээ.

      Эдгээр том жижиг нууруудын дотроос хамгийн их аюултай байгаа нь газар хөдлөлийн голомтоос ойрхон байгаа Тан Жяшаний уул хад нурж голын урсгалыг боож тогтсон нуур болно. Энэ нуурын газрын байдал маш ээдрээ будлиантай учраас, байдал маш хүнд байна гэж Э Жинпин танилцуулсан байна. Өнөө, энэ нуурын аюултай байдлыг арилгах төрөл бүрийн бэлтгэл ажил яаралтай явагдаж байна гэж тэрээр хэллээ.

     Лю Нин бол Хятадын Усны Аж Ахуйн Яамны ерөнхий инженер юм. Тэрээр 25-ны үдэд Тан Жяшаний энэ нуурын тэндээс Бээжинд буцаж ирсэн болохоор, тэндэхийн байдлыг сайн мэдэж байлаа. Холбогдох талууд өнөө энэ нуурт шинжилгээний дөрвөн цэг ажиллуулж, байдал муу болоход хүрвэл тэр дор нь мэдэгдэхээр бэлэн болоод байна гэж тэрээр хэллээ. Мөн:

      "Орон нутгйин Засгийн газар нь доод сав газрын ард олныг шилжүүлэх төсөл тогтоож, хамгийн ашиггүй байдалд хүн амыг шилжүүлэх бэлтгэл хийж байгаа. Эдгээр арга хэмжээний хамгийн гол зорилго бол гамшгаас үүсэлтэй хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгаж, хүн ардын амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг батлах явдал даруй мөн" гэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\