• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 14:55:04    
Газар хөдлөлтийн Рихтерийн шаталбарыг хэрхэн тогтоодог бэ?

CRI

      Сүүлийн өдрүүдэд холбогдох үзүүлэлтийг нарин судлан тогтоосны үндсэн дээр Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлсэн үндсний газар Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн Рихтерийн шаталбарыг 7.8 балл гэж үзэж байснаа 8 балл гэж тогтоосон байна. тэгвэл юуг үндэслэн газар хөдлөлтийн рихтерийн шаталбарт өөрчлөлт оруулсан бэ? энэхүү өөрчлөлт нь юуг харуулж байх бэ?

      Энгийн байдалд шинжлэх ухаантад олон газрын газар хөдлөлтийн станцын олгосон газар хөдлөлтийн долгионы хэлбэлзэл, үелэлийн хугацаа зэргээр газар хөдлөлтийн рихтерийн шаталбарыг тогтоодог. Газар хөдлөлтийн долгион газрын бөмбөрцөгийн дотоодод секундад 6 км-ын хурдаар дажигдадаг. Иймээс адил бус газар байгуулсан газар хөдлөлтийн станц газар хөдлөлтийн долгионыг хэмжин олоход адил бус цаг хугацаа хэрэгсэдэг.

      Иймэрхүү байдалд үндэслэн олон орны газар хөдлөлтийн рихтерийн шаталбарыг тогтооход байнга хэрэглэж байгаа арга бол газар хөдлөлт болсны дараа судлаачид газар хөдлөлтийн голомтаас хамгийн ойр байгаа газар хөдлөлтийг хэмжих станцын хэмжин олсон тоо баримтад шинжилгээ хийж, газар хөдлөлтийн зэрэглэлийг түргэн тогтоодог. Дараа нь тал бүрийн мэдээлэлд нарин шинжилгээ судалгаа хийдэг байна.

     Энэ арга нь газар хөдлөлт бослон цаг хугацаа, газар нутаг, газар хөдлөлтийн рихтерийн шаталбар зэрэг мэдээлэлийг хамгийн богино хугацаанд Засгийн газар, олон нийтэд мэдээлж, авран туслах ажил хийхэд цаг хугацаа олгох болно гэж Хятадын газар хөдлөлтийг хэмжих станцын сүлжээний төвийн судлаач Сүнь Шихун танилцуулсан байна. гэвч энэ нь нарин шинжилгээ хийж тогтоосон рихтерийн шаталбартай адилгүй дүн гарах тохиолдол ч байдаг юм.

      Бидний одоогийн хэрэглэж байгаа газар хөдлөлтийн рихтерийн шаталбарын үзүүлэлт бол дундаж хэмжигдэхүүн болно, газар хөдлөлтийн олон станцын тэмдэглэн олсон газар хөдлөлтийн долгионы дундаж үзүүлэлт болно. газар хөдлөлтийн станц олон болоход хүрвэл эцсийн дундаж үзүүлэлт эхний үеийнхтэй адилгүй болох болно гэж тэрээр илэрхийлжээ.

      Ноён Сүнь Шихун эн тэргүүнд гурван жилийн өмнө болсон Энэтхэгийн далайн цунамигаар жишээ татаж, анх цунамийн зэрэглэлийн 8.5 баллаар тогтоож, дараа нь хоёр удаа өөрчлөж, эцст нь 9 баллаас дээш гэж тогтоожээ.

      Хятадын баруун өмнөд нутгийн Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн зэрэглэлийг тогтоохдоо ч иймэрхүү явцыг өнгөрөөсөн юм. 12-ны өдөр Вэньчуаньд газар хөдөлсний дараа 6 секундад газар хөдлөлтийн хүчтэй долгион газар хөдлөлтийн төвөөс хамгийн ойр байгаа Чэндүгийн газар хөдлөлтийг хэмжих станцад бичгдсэн юм. нэг минутын дараа Хятадын газар хөдлөлтийг хэмжих станцын сүлжээний төвд тохио дуугарч, хэдэн минутын дараа газар хөдлөлтийн зэрэглэлийг тогтоосон юм. 18-ны өдөр олон улсын зоршил ёсоор Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлсэн үндсний газар бий бүхий материалыг ашиглан энэ удаагийн газар хөдлөлтийн тоо баримтад шинжилгээ судалгаа хийж, газар хөдлөлтийн рихтерийн шаталбарыг 8 баллаар тогтоосон юм гэжээ.

      Хятадын газар хөдлөлтийг хэмжих станцын сүлжээний төвийн судлаач Сүнь Шихун танилцуулж хэлэхдээ, Хятад улс дэлний бусад орны газар хөдлөлтийг хэмжих станцын хангасан тоо баримтыг өргөнөөр ашиглаж, Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн зэрэглэлийг нэн зөв оновчтой тогтоосон байна гэжээ.

      Бид Австрали, Шинэ Зеландын холбогдох байгууллага тэрчлэн АНУ-ын геологийн судалгаа төв зэрэг олон улс орны газар хөдлөлтийг хэмжих станц байгууллагатай материал солилцодог юм гэж тэрээр бас танилцууллаа.

      Газар хөдлөлтийн зэрэглэл бол газар хөдлөлтийн энергийг цөлөөлөх үзүүлэлт болох юм. Тооны талаас үзэхэд 7.8 болон 8.0 нь дэдүй их ялгаагүй боловч энерги цөлөөлөх хэмжээ нь их адилгүй юм. 8 баллын газар хөдлөлт нь хэд удаагийн 7.8 баллын газар хөдлөлтийн эвдлэгтэй тэнцдэг юм гэж Сүнь Шихун танилцууллаа.

      Газар хөдлөлтийн зэрэглэл нь нэг шат ахих бүр чөлөөлөгдөх энергий нь 30 гаруй дахин нэмэгдлээ гэсэн үг. Энэ удаагийн Сычуаний газар хөдлөлт маш их энерги чөлөөлж, хятадын 10 гаруй муж хот тэрчлэн Вьетнам, Тайланд зэрэг оронд бүгд адил бус хэмжээний цэцэрхийлэлттэй болсон байна. Анхны бүрэтгэлээр Хятадад 100 мянган кавдрат км талбайгаас дээш нутаг дэвэсгэр ноцтой эвдрэлд учирсан байна гэж Сүнь Шихун танилцуулжээ.