Олон улсын олимпийн хорооны дэлхийн хамтын ажиллагааны түнш, Бээжингийн олимпийн наадмын бамбарыг дамжуулах дэлхийн хамтын ажиллагааны түнш болсон Самсон корпурац нь олимпийн наадмын бамбарчныг шалгаруулах арга хэмжээ зохион явуулсан юм. Уг корпурац нь нийгмийн албан журмын хөдөлгөөний маш олон зүтгэлтнийг урин энэхүү чухал ажлыг хариуцуулсан байна. Эдгээр хүмүүсийн дотор тариачин, хүслэн бага сургуулийн багш, байгаль орчны хамгаалалтын мэргэжилтэн, алс газрын Шинь жянд хүрч өвчин засаж явсан Хү нань нутагтай эмч зэргийн маш олон эгэл жирийн хүмүүс оролцсон байна.
Эдгээр хүмүүсийг сонгохдоо, интернэт сүлжээгээр санал хураан 265 агуу их эгэлжийн хүнийг шалгаруулсан. Тэд нар улс орны хөгжил болон нийгмийн тогтвортой байдалд асар их халуун сэтгэлээр оролцож, бодит үйл ажиллагаагаараа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн үлгэр домгууд бий болгосон юм. Эдгээр хүмүүсийг нийгэм нийт дөдийлөн сайн мэдэхгүй боловч энэхүү агуу их хүмүүс Хятадын нийгэм, соёлын хөгжилд харамгүй хувь нэмрээ үзүүлж, хүн бүхний сэтгэлийг дулаацуулж, хүслэнгийн галыг асааж өгсөн юм. Тийм болохоор Самсон корпурац эдгээр хүмүүсийг сонгож Бээжингийни олимпийн наадмын бамбарчин болгосон байна.
Лянь шян корпурац бол Олимпийн наадмын түүхэнд дээд ивээн тэтгэгч болсон Хятадын анхны аж ахуйн нэгж юм. Лянь шян корпурац нь олимпийн наадмын эрхлэлт борлуулалтдаа шинэ салбар нээхийн зэрэгцээ Хятадын аж ахуйн нэгж болох үүрэг хариуцлагаа бат сахиж, албан журмын төрөл бүрийн үйл ажиллагаанд төлөвлөгөтэйгээр оролцож ирсэн юм. Хятадын нэн олон хүнийг олимпийн наадамд оролцуулахын төлөө Лянь шян корпурац нь бас 2006 оноос эхлэн "Олимпийн наадам Лянь шянгийн мянган шяний үйл ажиллагаа" арга хэмжээ эхлүүлж, Хятадын үндсэн шатны 800 шянь сууринд хүрч, олимпийн үзэл баримтлалыг сурталчилсан юм. Үүнд нь 8 сая гаруй хүн оролцсон аж.
"бохирдуулалгүй олимп" зохион байгуулах гэсэн бол 2008 оны Бээжингийн олимпийн наадмын амлалт, мөн ч ивээн тэтгэгч аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл гаргахаар чармайх чиг хандлага мөн. Олон улсын олимпийн хорооны дэлхийн хамтын ажиллагааны түнш болсон Генерал Електрик корпурац нь байгаль орчны хамгаалалтын ажил төрөлд хүчин зүтгэсээр юм. Тэд байгаль орчны хамгаалалтын бохирдуулалгүй техникийг Бээжингийн олимпийн наадмын зам харилцаа, аюулгүйн сэргийлэлт, эрчим хүч, гэрэлтүүлэг, ус зэрэг олон салбар, ялангуяа "Шувуун үүр" нэрэмжит олимпийн наадмын гол болох талбай заалын борооны усыг давтан ашиглах төсөлд хэрэглэж, цагт 80 тонн усыг ашиглалтад оруулж чадаж байна.
|