• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 15:25:34    
Тяньжинь хотын дунд, бага сургуульд Бээжин шийн хичээл сургалт хийж байна

CRI

       Бээжин ший бол Хятадын уламжлалт соёлын нандин өв, Хятадын төрийн эрдэнэ хэмээгдсэн гайхамшит зүйл юм. Соёлын шилдэг ололт амжилт, өв соёлоо залгамжлан хөгжүүлэхийн тулд, энэ оны 2-р сад Хятадын Боловсролын Яамнаас 15 хэсэг Бээжин шийг дунд, бага сургуулийн хөгжмийн хичээл сургалтанд хамруулсан юм. Үүний дараагаар, Бээжин, Тяньжинь, Жянсү зэрэг 10 муж, хотынхон 20 дунд, бага сургуулийг сонгон, "Бээжин шийн хичээл сургалт"-ын туршилтын ажил хийж эхэлсэн байна.

      Тяньжинь хотын Хэ-ши дүүргийн Шян-жяндао бага сургуулийн 5-р ангийн сурагч Пань Шяотун сурвалжлагчид хэлэхдээ, би Бээжин шийг 2 жил гаруй сурч байна гэжээ.

      "Бээжин ший дуулахыг би маш сонирхдог. Хичээл орохоос өмнө, багш маань бидэнд Бээжин шийд дуулагдаж байгаа үлгэрийг танилцуулж, ямар байдалд болсныг нь хэлж өгдөг болохоор, бид Бээжин ший дуулах нэн сонирхолтой болж, маш урамтай сурч байгаа юм" гэж Пань Шяотун тэмдэглэжээ.

      Тяньжинь хот бол "Хятадын дуурийн урлагийн нутаг" гэж алдаршсан газар юм. Тяньжинь хотод Бээжин ший нь олон нийтийн маш өргөн дэлгэр үндэс суурьтай байдаг. Тяньжинь хотын Хэ-ши дүүргийн Шян-жяндао бага сургууль, Хун-чяо дүүргийн туршилтын бага сургууль болон Нанькай дунд сургууль, Нанькай туршилтын дунд сургууль зэрэг олон дунд, бага сургуулиуд хэдэн жилийн өмнөөс эхлэн, Бээжин шийг хөгжмийн хичээл сургалтанд хамруулсан байна. 2005 онд Тяньжинь хотын Хэ-ши дүүргийн Шян-жяндао бага сургууль багш нараа зохион байгуулж, "Төрийн гайхамшигт эрдэнэ" хэмээх сурах бичиг найруулан бичиж, бүх сургуулийн хэмжээнд Бээжин шийн заан сургалт хийсэн байна. Заан сургалтын агуулгад нь Бээжин шийн тухай үндсэн мэдлгээс авхуулаад Бээжин шийн дуулах, сурахад амархан хэсгүүдийг багтаажээ.

      Уг сургуулийн хөгжмийн багш Ян Чю-юе хэлэхдээ: "Бага ангийн хүүхдүүдэд бид Бээжин шийг анх сургахдаа зааан сургалтын бусад арга, тухайлбал компакт дискийн сургалт зэрэг аргыг ашиглан үзүүлэлтээр гол болгон, гүехнээс гүн тийш ахиулж, сурагчдын сурах урам бахыг аажмаар нэмэгдүүлсэн юм" гэлээ.

      Уг сургуулийн 4 давхартай том байшингийн том танхимын хананд нь Бээжин шийн олон зүйлийн баг болон тоглолтын зургуудыг өлгөсөн байгааг сурвалжлагч харлаа. Бээжин ший сурахын зэрэгцээ, хүүхдүүд бас түүний үүсч хөгжсөн үлгэр түүхийг нь ойлгож, түүх болон уран зохиолын мэдлэгээ тэлж өргөжүүлдэг байна.

      Өнөө, дэлхийн их олон улс орон бүр үндэстний онцлог бүхий соёлоо үндсэн боловсролын хүрээнд хамруулсан байгаа юм. Тяньжинь хотын ший жүжгийн мэргэжилтэн Лю Ляньчүнь хэлэхдээ, Бээжин шийг хичээл сургалтын агуулгад оруулсан нь үндэстний соёлын уламжлалд ашигтай байгаа юм гэлээ.

     "Бээжин шийг хичээл сургалтанд хамруулсан нь дунд, бага сургуулийн шатнаас хүүхдүүдэд үндэстнийхээ шилдэг соёлыг хүндэтгэж хайрлах хүмүүжил хийж, уламжлалт урлагаа ойлгуулахын төлөө юм. Ингэвэл сая манай үндэстний соёл үеийн үед тасраагүй уламжлагдаж чадна гэж би үзэж байна" гэж тэр тэмдэглэжээ.

      Заан сургалтын чанар төвшнөө дээшлүүлэхийн тулд, Тяньжинь хотын их олон сургууль бас мэргэжлийн жүжигчдийг урьж хүүхдүүдэд хичээл заалгаж байна. Тяньжинь хотын Бээжин шийн театрийн мэргэжлийн жүжигчин Тао Шиньчэн чөлөөт цагаараа Тяньжинь хотын Яохуа дунд сургуулийн 2-р ангийн хүүхдүүдэд хичээл заадаг байна.

      Хятадын нэрт зохиолч, Тяньжинь хотын Утга урлагийн холбооны дарга Фэн Жицай хэлэхдээ: "Бээжин ший нь төрийн биет бус соёлын өвөөр тогтоогдож, сургуулийн хичээл сургалтанд хамрагдсаныг би сайшааж байна. Бид газар орныхоо байдалд зохицуулан, орон нутгийн ардын урлагаа бүрэн хамгаалж уламжлан хөгжүүлбэл зохино. Ший жүжигийг л биш, хөгжим, дүрслэх урлаг, бүжиг зэргийг ч түүнд багтаасан байх хэрэгтэй. Орон нутгийн онцлог соёлтой уялдуулбал сая соёлын уламжлалд ашигтай болно гэж би үздэг" гэлээ.