• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 15:27:12    
Урлагийн дархан Тиань Хань

CRI

      Сайн байцгаана уу? эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Өнөөдрийн булангаараа та бүхэнд Хятаыдн урлагийн дархан Тиянь Ханийг та бүхэндээ танилцуулхаар бэлтэглээ.

      Тиань Хань бол Хятадын Драмын хөдөлгөөний тулгын чулууг тавигч, ши жүжгийн өөрчлөлтийн хошууч хүн. Хүмүүс түүнийг орчин үеийн Гань Хань чин гэж хүндэтгэн нэрлэж байна. Тэрбээр Драм, ши жүжгийн ая зохион бүтээх төдийгүй бас киноны үлгэр, яруу найраг дуу болон киноны дуу зохион бүтээдэг юм. Тиань Хань бол хүмүүсийн сэтгэл зүрхэн дэхь ши жүжгийн алдарт уран бүтээлч, бас ч алдарт яруу найрагч хүн юм.

      Тиань Хань бол Ху нань мужийн Чан ша хотын хүн, 1898 оны 3-р сарын 12-ны өдөр тариачны гэр бүлд төрсөн юм. " 5-р сарын 4-ны хөдөлгөөн"өөс хойш тэрбээр Империализмийн эсрэг феодализмийн эсрэг шинэ соёлын хөдөлгөөнд оролцсон юм. Хориод оны үед түүний байгуулсан " Нань гө шээ эвлэл" нь Хятадын орчин үеийн утга урлагын түүхэн дээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр үед Тиань ханы зохион бүтээсэн " Кофейн баар дахь нэгэн шөнө", "барс олсон нэгэн шөнө", " алдар нэрийн төлөө нас барсан" гэх зэрэг арван хэдэн драм нь тухайн үеийн Хятадын драмын тачир газарт дэлгэрсэн алаг цэцэг шиг гайхалтай сайхан байсан юм. 1932 онд Тиань Хань ХКН-д элсүүлснээс хойш өөрийнх нь зохион бүтээх хоёрдохь оргил болж, зүүний ши жүжиг, киноны гол хүч болсны хувьд тэрбээр өлөмж олон драм зохион бүтээсэн бөгөөд бас " гурван мод хүүхэн", " эх хүний гэрэл гялба", " галтай цогтой үр хүвгүүд" гэх зэрэг киноны үлгэрийг зохиосон байна. Түүний Шанхайн портын ажилчдын тэмцэл амьдралыг харуулж бичсэн " Ян зи цжиан мөрний аадар бороо" гэсэн дуурь бол Хятадын хамгаас эртний хувьсгалт дуурийн нэг юм. Тиань Хань бас маш олон драм, киноны дуунд сэтгэл догдолуулам, нийгмийн өргөн нөлөөтөй үг зохиож өгсөн юм. Тухайлбал: " журмын цэргийн марш", " сургууль төгсөх дуу" зэрэг байна. Тэдгээрийн дотроос Не Эрийн аяыг нь зохиосон " журмийн цэргийн марш" олон сая хүн ардын зүрх сэтгэлийг хөдөлгөсөн юм. " Босцгоо!боол болох дургуй хүмүүсээ" гэсэн энэ дуу Хятадын эх газарт нийдэм дуулагдаж, Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнаас аваад Чөлөөлөх дайн хүртэл дуулж, Хятадын охид хүвгүүдийг зоригжуулан эх орных нь төлөө цоцолтгүй тэмцүүлсэн юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш энэ дууг Төрийн Дуулал болгосон юм.

      Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, Тиань Хань удирдах байринд маш ажил ихтэй байсан ч зохион бүтээхээ тасалдуулсангүй. Тэрбээр " Гуань Хань чин" гэсэн жүжигийн зохиол бичиж, Дөү э ниан бүсгүйн хилс хэргийг зоригтой өмгөлсөн эртний энэхүү Гуань Хань чин гэсэн хүнийг сайшаасан сэтгэлгээ илтгэсэн юм. Хилсээр шоронгын хоригдол болсон хүний үлгэрийг бичсэн өөрөө харин " Дөрвийн бүлгийн" хорлол хөнгөөлийг амсана гэж санаан зүүдэнд нь ороогүй юм. Түүний энэхүү хилс хэрэг нь харин Гуань Хань чингийн учралаас ч харсалтай аж. 1968 онд, тэрбээр зогсоо жолоогүй шүүмжлэгдэн тэмцэгдсээр байж, хүнд өвчлөн сураггүй болсон юм. Тэр өөрийн төрөл садантайгаа ч салах ёс хийгээгүй, ямар ч гэрээс энэ тэр үлдээсэнгүй, ядаж яс цогцос нь хаа байхыг ч мэдсэн хүн байгаагүй. 1978 оны 4-р сарын 20-ны өдөр Тиань Ханы " яс"ыг нь оршуулах ёслол дээр, түүний амьд сэрүүн байх үеийн сайн найзууд нь " Гуань хань чин" гэсэн гоё хавтастай жүжигийн дэвтэр, " журмын цэргийн марш" гэсэн дууны филим, нүдний шил болон усан будгын бирийг нь хайрцагт хийж оршуулсан юм. Тиань хань хилсээр нас барж арван жил болсноос хойш эцэстээ цагаатгагдсан юм.

      Тиань Хань насан туршдаа өлөмж олон уран бүтээл зохион бүтээсэн юм. Бүртгэлээс үзвэл, драмын зохиол жар гаруй, ши жүжигийн зохиол хорь гаруй, киноны үлгэр арав гаруй, одоо олдоод байгаа шинэ хуучин яруу найраг есөн зуу гаруй байгаа бөгөөд бас маш олон сайхан дуу, найруулал, үлгэр болон уран сайханы бүтээлүүд, орчуулсан зохиол зэрэг байна. Сүүлээр нь хэвлүүлсэн " Тиань Ханы зохиолын эмхэтгэл" ( бүрэн бус) нь даруй арван зургаан боть байна. Тиань Ханы Хятадын ши жүжиг шүлэг дуулалд гаргасан амжилтыг хэн ч баллаж чадахгүй. Түүний нэр нь Хятадын ойр үеийн шүлэг дууны хуудасанд мөнх үлдэх юм./Хүчит редакторлов/