• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 11:19:17    
Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районуудад хорио цээрийн ажил үр ашигтай явагдаж байна [Радио]

CRI

      Хятадын Сычуаний Вэньчуаньд хүчтэй газар хөдлөөд 2 долоон хоног өнгөрлөө. Гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах явцад, эрүүл ахуй, хорио цээрийн ажлыг тухайн нутаг районы чухал ажил болгон бүх талаар өрнүүлж байгаа юм. Хятадын Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Жя-хай 27-ны өдөр Бээжин хотноо хэлэхдээ, Гамшигт дайрагдсан нутаг районы шянь шян тосгонууд болон гамшигт дайрагдсан ард иргэдийн түр оршин суугаа газруудад бүр эмчилгээ, хорио цээрийн хяналт болон эмнэлэг, эрүүл ахуйн бараа бүтээгдэхүүнээр бүрэн хангаж байгаа болохоор, гамшигт дайрагдсан нутаг районууд их халдварт өвчин болон олон нийтийн эрүүл ахуйд холбогдсон хэрэг илрээгүй байна гэлээ.

     Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, гамшигт дайрагдсан нутаг районы эрүүл ахуйн байдал гаарч байна. Хятадын Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Жя-хай хэлэхдээ, Хятадын эрүүл мэндийн байгууллагууд эмчилгээ хийж, бэртэж шархадсан хүмүүсийг эмчлэн туслахын зэрэгцээ бас гамшигт дайрагдсан нутаг районуудад хорио цээрийн ажил идэвхтэй өрнүүлж байна гэжээ.

     "5-р сарын 27-ны өдрийн 12 цагийн байдлаар, Эрүүл Мэндийн Яам бүх Хятадын 30 муж хот районоос эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын 4939 ажилтан татаж, Сычуаний гамшигт дайрагдсан нутаг район руу илгээг ажиллуулж байна. Эрүүл Мэндийн Яам бас цэрэг анги, хөдөө аж ахуй, ард иргэдийн болон нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудтай эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлэн, хорио цээрийн тусгай ажлыг бүсчлэн хийж байна. Өнөө, бид гамшигт дайрагдсан нутаг районуудад эрүүл ахуй, хорио цээрийн хариуцлагын дүрэм хэрэгжүүлж, эрүүл ахуй, хорио цээрийн ажилд тухайн нутгуудыг бүхнийг хамруулсан юм" гэж тэр тэмдэглэжээ.

      Холбогдох салбаынхны танилцуулснаас үзвэл, гамшигт хүнд дайрагдсан шянь болгонд өдөр бүр эмээр ариутгах ажил хийж байна. Эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах, хөдөө аж ахуйн зэрэг байгууллагууд бас гамшигт эндсэн 18 мянга гаруй хүний цогцсыг ариутгаж оршуулсан бөгөөд эрэсдсэн 20 мянга гаруй амьтны хүүрийг ариутаж зохицуулжээ. Эрүүл ахуйн хяналтын ажилтнууд гамшигт дайрагдсан ард ирггэдийн сууж байгаа газрууд дахь хүнс, унд төвлөрүүлэн хуваарлаж байгаа байгууллагуудыг бүх талаар хянан шалгаж, ус хангалтын байдалд хяналт шинжилгээ хийж байна. 5-р сарын 27-ны 12 цагийн байдлаар, тухайн нутгуудад их халдварт өвчин болон олон нийтийн эрүл мэндэд холбогдсон хэрэг илрээгүй байгаа юм байна.

      Сүнь Жя-хай танилцуулж хэлэхдээ, одоо зуны улирлын халдварт өвчин дэлгэрэх үе болж бас газар хөдлөлтийн гамшигт тохиосон учраас тухайн нутгийн ард иргэдийн амьдрал болон эрүүл ахуйн нөхцөл байдал тун их гаарч, халдварт өвчин газар авч мэднэ. Гамшигт дайрагдсан нутаг районы эрүүл ахуй, хорио цээрийн ажлын үүрэг мөн хүнд байсаар гэжээ. Эрүүл Мэндийн Яам гамшигт дайрагдсан нутаг районы эрүүл ахуй, хорио цээрийн ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээнүүдийг цаашид авна гэж тэр хэллээ.

      "1-д, Бид гол гол хүмүүс, нутаг район болон өвчин эмгэгт чиглүүлэн, хорио цээрийн туршлагатай мэргэжилтнүүд илгээх зэрэг дорвитой арга хэмжээнүүдийг авч, хорио цээрийн ажлаа эрчимжүүлнэ. 2-т, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, эндсэн хүмүүсийн цогцос болон эрсэдсэн амьтны хүүрийг ариутган зохицуулах ажил хийж, халдварт өвчнийг эх үүсвэрээс нь таслан зогсооно. 3-т, өвчин амархан халдварлаж мэдэх хүмүүсийг вакцинжуулах ажлын нааштай зохиож, өвчин халдварлахаас сэргийлэнэ" гэж Сүнь Жя-хай илэлхийжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын Эрүүл Мэндийн Яам 6-р сарын 15-наас өмнө, гол гол хүмүүст "А" гепатитийн болон "Б" энцефалитийн зэргээс сэргийлэх яаралтай вакцинжуулалт хийх юм байна. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\