• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 14:55:13    
"Наран тойрог" нэвтрүүлгийн 19 дахь дугаар

CRI

      Онгод сэрсэн нутгаар...

Баяр жаргалаа би, хаанаас авсан юм бол мэдэхгүй
Үдшийн од, хусны навчнаас ч бил үү
Үүрийн жавар, өвлийн цаснаас ч бил үү
Аль эртний цэнхэр мөрөөдлөөс ч бил үү
Агь ганга, цэцэгт нугаас ч бил үү
Баяр жаргалаа би, хаанаас авсан юм бол мэдэхгүй.
Гуниг мөрөөдлөө би хаанаас авсан юм бол мэдэхгүй
Алсын уулс, шувуудын ганганаанаас ч бил үү
Аглаг ой, бугын урамдаанаас ч бил үү
Холхи нар, голын харгианаас ч бил үү
Хорьдын сар, гүүргийн дуунаас ч бил үү
Гуниг мөрөөдлөө би, хаанаас авсан юс бол мэдэхгүй
Хөгжим тодроод дуусна

       Ийм нэгэн цээж цэлмээсэн цэгээн цэнхэр эгшиглэнг би хүлхэж явдаг юм. Сэтгэл гэгэлзэхээр нэг л мэдэхнээ дуу аялчихсан явдаг шиг, аядуу намуун бүүвэйлээд ирэхээр надад энэ шүлгийн мөрүүд урсаад ирдэг юм. Баяр жаргалаа би, хаанаас авсан юм бол мэдэхгүй гээд эхлэх гэгэлгэн мөрүүдээс нээг их тайтгарлал, бодлогошрол, хүүрнэлийг хүртдэг юм. Энэ шүлгийг би зөвхөн өөртөө зориулж бичсэн, миний хувийн бүтээл л юм шиг. Хэнд ч дэлгэмээргүй, нандин ихэмсэг, цээжний гүн дэх ариусал бүлгээ. Гэхдээ энэ бол Данзангийн Нямаа шүлэг. Анд минь ганцхан надад зориулж бичсэн байхаа, гэмээр Гэтэл тийм биш байналээ./байна билээ./ Миний нэг танил, яруу найрагч Дан.Нямаагийн "Гуниг мөрөөдлөө би, хаанаас авсан юм бол мэдэхгүй" гэдэг шүлгийг унших,сонсох дуртай гэж байсан. Ийм хүн олон байдаг буй за. Уншигчаас ийм үнэлэмж авна гэдэг уран бүтээлчийн хувьд аз жаргал. "Дан. Нямааг бид уянгалахуйн нууцад нэвтэрч яваа гэхдээ түүний хүмүүний сэтгэлийн далд эмзэг утсанд хүрэлцэж байгааг нь хэлэх гэсэн юм." гэж доктор,профессор, яруу найрагч Дулам бичсэн бий. Хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэн, тэгээд бас яруу найргийн багшаасаа ийм үг дуулна гэдэг жирийн биш хүмүүний явдал. Уншигч ч тэр, багш нь ч тэр Нямааг Дан гээд байхыг анзаарав уу? Уншигч, сонсогчгүй, ерөөс Монголчууд түүнийг Дан. Нямаа гэдэг юм. Монголын утга зохиолд Долгорын Нямаа, Цэндийн Нямаа, Готовын Нямаа, Ломбын Нямаа, Данзангийн Нямаа гээд олонд танигдсан олон Нямаа бий л дээ. Тэдгээрээс ялгахын тулд Дан. Нямаа буюу радиогийн Нямаа гэдэг юм, мань эрийг. Одоо эргээд бодохноо бид хорь гаран жил үерхэж, мөн хорь гаран жил нэг дор ажиллажээ. Нямаа одоо МҮОНР-гийн урлаг, соёл, утга зохиолын редакцын даргын алба хашдаг, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч. Мэлтэн хөх тэнгэрийн дор, миний л гэдэг андуудын маань нэг дээ.Хэдхэн хоногийн өмнө бид хоёр уулзаж Бээжингийн түм түжигнэсэн нэгэн оройг сэтгэлийн бүлээн дулаан үгээрээ дайлж суусан юм. Анд минь онгод сэрээсэн нутгаар бууж үдэлж яваа ажээ. 

      Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзагийн Нямаа "Есөн намрын огторгуй" нэртэй шүлгийн шинэ номоо гарын үсэг зурж бэлэглээд мордлоо. "Алс цагийн аяс" шүлгийн анхны түүврээ 1986 онд дурсгаж байснаас хойш 15 дахь ном нь энэ болж дээ. Номын цагаан буян дэлгэргээ.

     "Наран тойрог" нэвтрүүлэг 19 дэх дугаараараа МҮОНР-гийн Урлаг, соёл, утга зохиолын редакцын дарга, Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай хийсэн "Онгод сэрсэн нутгаар" ярилцлага сонсголоо. Эрхлэн бэлтгэсэн Цэрэнжамцын Дашдамба.