• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 15:08:34    
Энэхүү гэрээ нь манай хөгжмийн зохиолчдын эрх ашигт нийцэж байгаа

CRI

      Монгол улсын дуу хөгжмийн бүтээлийг Хятадад хууль ёсоор хамгаалж борлуулах гэрээ байгууллагдасан тухай өнгөрсөн ээлжээр та бүхэнд хүргэж байсан билээ. Тэгвэл энэ тухай Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Монголын зохиолчдын төв холбооны гүйцэтгэгч захирал Жа Даваа ингэж яриж байлаа. "Манай монголд ч тэр, ер нь гадаад орнуудад энд тэнд ер нь хөгжмийн зохиолчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь хуурамчаар олшируулах, хувилах, хуурмаг CD, хуурцаг хийх ажил их байдаг. Тэрийг таслан зогсоохын тулд бид Өвөр Монголын нам засгатай хамтран Тэнгэр тал хувьцаат компанийг сонгон гэрээ хийж байгаа. Үүнээс хойш хуурмаг үйлдэл бол таслан зогсоогдно гэлээ.

     Монгол услын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, монголын хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах төв холбооны захирал Бямбабаяр гуай нэгэн уран бүтээлч болсны хувьд сэтгэл өндөр байлаа. Тэрээр "өнөөдөр монголын хөгжмийн зохиолчдын эрх хамгаалах төв холбооны удирдах бүрэлдхүүн, Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төлөөлөгчийн хамт танай сайхан оронд таван хоног ажиллаж, Монголын хөгжмийн зохиолчдын дуу хөгжмийн оюуны бүтээлийг БНХАУ-ны нутаг тэвсгэрт эрхийг нь хамгаалж ашиглах үйл ажиллагааг зохицуулах гэрээг Өвөр Монголын Тэнгэр тал хувьцаат компанитай байгуулж байна. Энэхүү гэрээ нь манай хөгжмийн зохиолчдын эрх ашигт нийцэж байгаа бөгөөд танай Хятад улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа дуу хөгжмийн бүтээлүүдийг хамгаалхад бидэнд туйлын их ач холбогдолтой гэж уран бүтээлчдын хувьд үзэж байгаа юм. Өвөр Монголын Тэнгэр тал компаний байгуулсан гэрээ нь манай хөгжмийн уран бүтээлчдын бүтээлийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт дараахь байдлаар хамгаалан хэлэлцээ хийх талаар харилцан тохиролцоонд хүрч, гарын үсэг зурах үйл ажиллагаа болж байгаад бид баяртай байгаа юм. Энэхүү гэрээ нь дуу хөгжмийн бүтээлийг гар утас болон суурь утсанд суулгах, татах үйлчилгээ, CD, VCD, DVD хуурцагийг борлуулах, хөгжмийн ноот, ном, товхимол олшруулах болон бусад үйлчилгээ хийх зэрэг олон ажил үйлчилгээнд зориулалт хийхээр гэрээ байгуулах гэж байна. Мөн Хятдын театр, чууллага, хамтлаг, телевиз, радио болон концерт үзэл үйлчилгээнд Монголын дуу хөгжмийн бүтээлийг сурталчлаж ашиглаж байгааг манай холбооны нэрийн өмнөөс Өвөр монголын тэнгэр тал компани хяналт тавьж, үйлчилгээ үзүүлэн зохицуулалт хийх ажиллагаа явагдах юм. Манай хөгжмийн зохиолчдын дуу хөгжмийг сүүлийн жилүүдэд гадаад дотоодод сурталчлах, ашиглах явдал нэлээд их гардаг болсон юм. Энэ байдалд манай холбоо дүгнэлт хийж хөгжмийн зохиолчдын бүтээлийн эрхийг хамгаалах анхны гэрээг Өвөр Монголын тэнгэр тал компанитай хийж байгаадаа бид туйлын их баяртай байна. Манай хамтарсан гэрээд заасан үүрэг, зорилтнуудийг хэрэгжүүлэх ажилдаа Тэнгэр тал компани эрчимтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт бид итгэлтэй байгаа юм. Мөн бидний энэхүү ажилд Өвөр Монголын нам засгийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд гүн туслалцаа үзүүлсэн нь туйлын ач холбогдолтой гэж манай төлөөлөгч, удирдлагийн бүрэлтхүүн үзэж байгаа юм. Бидэнтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан, Тэнгэр тал хувьцаат компаний захирал ноён Хаш-Багана, даамал Гэндэн болон танай хамт олонд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.