• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 15:49:49    
Шаньши их сургуулийн харьяат дунд сургуульд сурч байгаа түвд сурагч нар

CRI

      Түвд нутагт нэн олон боловсон хүчныг хүмүүжүүлэхийн тулд Хятадын засгийн газар 1985 оноос эхлээд Хятадын дотор газрын 19 муж хотоос сургалтын нөхцлөөр сайн сургуулийг сонгож, түвд сурагчийг элсэх анги байгуулсан байна. Хятадын Шаньши мужийн төв Тайюань хотод байрладаг Шаньши их сургуулийн харьяат дунд сургуульд иймэрхүү түвд анги нь 6 байдаг. Эдгээр ангид сурч байгаа 400 гаруй сурагч нь бүгд Түвдийн өөртөө засах районоос ирсэн юм. 2006 он болон 2007 оны байдлаар энэ дунд сургуулиас төгссөн 165 сурагч нь бүгд дотор газрын нэрт их сургуульд элсэгдсэн байна.

      Бай Дүнхун нь багшийн ажлын байранд 30 гаруй жил ажиллаж байгаа багш хүн юм. 1985 онд Хятадын төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Шаньши их сургуулийн харьяат дунд сургуульд түвд ангийг байгуулснаас нааш, Бай Дүнхун нь түвд ангийн анхны ангийн эрхлэгч байгш болжээ.

      Өнөө Бай багшийн ангид 41 сурагчтай. Тэрээр сурагч нэгбүрийг өөрийн хүүхэд шигээ харж харгалздаг. Бай Дүнхун хэлэхдээ, эдгээр түвд хүүхэд нь миний өөрийн хүүхэдтэй адилхан, маш хөөрхөн, маш цовоолог, ангийнхаа нэр хүндийг юунаас ч чухалд үздэг. Дуу бүжиг, олон нийтийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож, сургуульд олон удаа тэргүүлсэн гэжээ. Эдгээр түвд хүүхдийг сургуулиа дүүргэж, ар гэрийнхийн эдийн засгийн ачааллыг хөнгрүүлэхийн тулд Шаньши мужийн засгийн газар нь түвд сурагч нэгвэрд сар болгон 300 юаний хоолны нөхвөр гэж өгдөг. Түвд сурагчдын эмчлүүлэх асуудал нь ч Түвдийн өөртөө засах районы эмчилгээний даатгалын системд хамрагджээ.

1 2