• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 16:47:04    
Түвд нь түүхэнд тусгаар улс байсан гэдгийг "Лхасын гэрээ" гэрчилж чадахгүй гэж эрдэмтэд тэмдэглэлээ [Радио]

CRI

      Хятадын Түвд судлалын төвийн эрдэмтэн Лянь Шянминь сүүлийн үед хэлэхдээ, Түвдийг тусгаар улс байсан гэж өрнөдийн зарим хүмүүсийн эндүүрч байгаагийн гэрч болох "Лхасын гэрээ"-г бол Их Британийн цэрэг Хятадын нутаг дэвсгэрт цөмрөлт хийсэн нөхцөлд байгуулсан. Энэ гэрээнд оролцсон хоёр тал ч ийм гэрээ байгуулах эрхгүй, гэрээ байгуулсан үйл явц нь ч хууль ёсонд нийцэхгүй. Тэр нь зөвхөн Их Британи, Түвдэд цөмрөлт хийснийг гэрчлэхээс биш, Түвд нь тусгаар улс байсан гэдгийг гэрчилж чадахгүй юм гэжээ.

      Лянь Шянминь хэлэхдээ, ерийн байдалд бүрэн эрхт хоёр орон гэрээ байгуулж, маргаанаа зохицуулдаг. Ийм гэрээний хууль ёсны чанар болон үр ашгийг олон улсын хамтын нийгэмлэг ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч ийм зуршлыг "Лхасын гэрээ"-нд тохож ашиглах нь буруу. Мөн шинжлэх ухаанч биш юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, \1\ Зарим хүмүүс "Лхасын гэрээ" нь ямар нөхцөлд байгуулагдсан, ялангуяа гэрээнд оролцсон хоёр тал нь гэрээ байгуулах эрхтэй эсэх зэргийг хайхрахгүйгээр эдгээрийг шууд "Лхасын гэрээ"-нд тохож ашигласнаар ийм буруу дүн гаргахад хүрсэн байна. Үүний эцэст, Түвд нь тусгаар улс байсан гэдэг ташаа дүгнэлт гаргаж байгаа юм гэжээ.

      Лянь Шянминь хэлэхдээ, өрнөдийнхөн бодит байдлыг ойлгохгүй байгаа юм. 1903 онд Их Британийн хурандаа Юнхусбанд Их Британи-Энэтхэгийн амбан захирагчийн өмнөөс Хятадын төв Засгийн газартай Түвд болон Шикимийн хилийн шугамын асуудлаар хэлэлцээ хийж, хангалттай дүнд хүрч чадаагүй тул тэрээр мөн оны 12-р сард 3000 шахам цэрэг дагуулан Түвдэд цөмрөлт хийсэн юм гэжээ.

      Лянь Шянминь хэлэхдээ, Их Британи цэрэг Түвдийн цэрэг, ардын хатуу эсэргүүцэлд учирсан боловч, хүчний зөрүү их байсны улмаас, дараа жилийнх нь 3-р сард Лхас хотод цөмрөн орсон юм. Тухайн үед 13-р дүрийн Далай лам Хятадын дотор газарт зугтан орсон тул, Юнхусбанд зэрэг хүмүүс Их Британийн талын өмнөөс Далай ламын ажлыг орлон гүйцэтгэж байсан Лувсан-Жанцан болон Түвдийн орон нутгийн албаны хүний төлөөлөгчтэй хамтаар 9-р сарын 7-нд "Лхасын гэрээ"-нд гарын үсэг зурсан гэжээ.

      "Лхасын гэрээ"-ний гол агуулгад Их Британийн зөвшөөрөлгүйгээр, Түвдийн газар нутаг, зам, ашигт малтмал зэргийг бусад оронд өгч болохгүй гэсэн зэрэг хамрагджээ.

      Лянь Шянминь хэлэхдээ, нэг цуваа цэрэг анги хууль бусаар өөр орны нутаг дэвсгэрт халдаж, засгийн газрын түр төлөөний хүнийг нь тулган шахаж байгаад гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Энэ нь хууль бус, хүчингүй зүйл юм гэлээ.

      Ийм үйл ажиллагааг үлгэрлэж хэлбэл, гадаад орон цэргийн ангиа илгээн Их Британийн нутаг дэвсгэрийг түрэмгийлж, дараа нь Лондон хотын парламент юм уу, аль нэгэн мужийн засгийн газрыг тулган шахаж байгаад гэрээнд гарын үсэг зуруулчихвал, Лондон юм уу, тухайн муж нь Их Британиас тусгаарласан орон болохыг гэрчилж чадах уу? гэж тэр тэмдэглэжээ.

      Лянь Шянминь хэлэхдээ, 13-р зуунаас аваад, Хятадын төв Засгийн газраас Түвдэд үр ашигтай засаг захиргаа хэрэгжүүлж байсан. Чин улсын үед хүрч ирээд, засаг захигаа нь бүр ч гүнзгийрсэн. Тухайн үед Түвдтэй холбоотой бүх асуудлыг төв Засгийн газраас шийдэж байсан. "Түвд бол Хятадын нутаг дэвсгэр" гэдгийг улс орнууд болон Чин улсын Засгийн газар хоорондын харилцааны баримт бичиг, данс архивууд бүрэн гэрчилсэн, энэ нь тухай үед олон улсын хамтын нийгэмлэг дээр дурдсан үзэлтийг хүлээн зөвшөөрснийг харуулж байгаа юм гэжээ.

      Лянь Шянминь хэлэхдээ, "Лхасын гэрээ" байгуулсан нь тухайн үед Түвд нь тусгаар улс байсан гэдгийг гэрчилж чадахгүй гэжээ. Бичлэг 4
1-д. "Лхасын гэрээ" нь Их Британийн түрэмгий цэрэг анги Хятадын Түвдийг түрэмгийлэх явцад бий болсон. 2-т. тухайн үед Түвдийн орон нутгийн засгийн газрын дарга тухайлбал 13-р дүрийн Далай лам, Чин улсаас Түвдэд суугаа сайд гэрээнд гарын үсэг зураагүй. 13-р дүрийн Далай лам ч төлөөний хүндээ гарын үсэг зурах эрх олгоогүй. Иймээс тухайн үед Түвдийн орон нутгийн засгийн газрын албан тушаалтан "Лхасын гэрээн"-д гарын үсэг зурсан нь ч хууль бус юм. "Лхасын гэрээ" байгуулсан нь тухайн үеийн Түвд тусгаар улс байсан гэдгийг гэрчилж чадахгүй гэж тэр тэмдэглэжээ. \Э.Цогзолмаа, Баясгалан нар орчуулж, О.Дарамбазар хянав.\