• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 23:08:29    
Манай нэвтрүүлгийн "Хятад хэлний хичээл" сонсогчдын анхаарлыг татаж байна

Хятадын Олон Улсын Радио

    ХОУР-гийн Монгол хэлний редакци нь одоо өдөр болгон Улаанбаатарт FM 105, Дарханд FM 103.7 долгионы байраар 10 минутын "Өдөр тутмын хэрэглээний хятад хэл" хичээл болон 10 минутын "Хятад хэлний хичээл"-ийг нэвтрүүлэн явуулж байгааг хуучин сонсогч нар андахгүй байх. Монгол улсын сонсогчид дур сонирхолын үүднээс юм уу ажил хэргийн шаадлагаасаа болж манай нэвтрүүлгийн хятад хэлний хичээлд анхаарлаа ихэд хандуулж байгааг сонсогч нараасаа авсан захидал мэйлээс ойлголоо. Бид Манай нэвтрүүлэг болон веб сайтад анхаарлаа хандуулж байгаа хятад хэл сурах сонирхолтой сонсогчид болон сүлжээ ашиглагчиддаа талархал илэрхийлж, хятад хэлний сурах бичгийг CD-ний хамт бэлэглэж байгаа юм. Сүүлийн үе хятад хэл сурч бий сонсогч нараасаа олон ч захиа авлаа. "Баярласан хэрээ бархирав" гэчээр захидал ирүүлсэн сонсогчдийнхоо дотроос нэг захиаг энд онцлон уламжламаар байна.

    Монгол улсын Дархан хотын "Золушка-Интернейшнэл" компаний орчуулгын товчоонд туслахаар ажиллаж байгаа сонсогч Өлзийсайхан саяхан бидэнд ирүүлсэн захиандаа :

    "Миний бие танай радиогийн мянга мянган сонсогчдын нэг. Би Дархан хотод 103.7 үелзлэлийн долгионоор нэвтрүүлгийг тань тогтмол хүлээн авч сонсдог бөгөөд танай олон арван сайхан нэвтрүүлгүүдээс хятад хэлний хичээлийг онцлон хэрэг болгон сонсдог. Би өөрөө бага сага англи хэл гадарладаг бөгөөд давхар хэл судлах шаардлагыг мэдэрч хятад хэлийг онцлон сурахаар сонгосон юм. Танай нэвтрүүлгийн зочноор оролцдог Монгол оюутнуудын адилаар эх оронд нь очиж хэл сурах боломж одоогоор алга байна. Манайхаар орчуулга хийлгэхээр хил гаалийн бичиг, оюутнуудын материал, эмчилгээний бичиг, тоног төхөөрөмжийн заавар гэх мэт Хятад хэл дээрэх материал барисан үйлчлүүлэгчид олноор орж ирдэг. Үүнээс мөн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг харахад ч Хятад хэл сурах нь юу юунаас чухал байгаа нь харагдаж байна. Зөвхөн нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс биш би ч өөрөө багаасаа Өвөр Монголын Одон Телевизийг үзэх дуртай ялангуяа олон ангит кинонуудыг нь одоо ч үзэх дуртай бөгөөд Хятадын хэл соёл, түүхийг сонирхон судалж өдийг хүрлээ.

    Хятад хэлийг бие дааж, бүр анхан шатнаас нь сурах зорилогыг өөртөө тавчихаад байж байна. Монголд бие даагаад эхнээс нь системтэйгээр сурах боломжтой сайн номыг одоогоор хайгаад олдохгүй л байна.

    Та бүхэнд хандаж захидал бичин үзэглэсэн нь Радиогоороо явуулдаг Хятад хэлний хичээлийнхээ ном сурах бичиг, CD зэргийг миний хаягаар илгээж, Хятад хэл сурах чин хүслийг минь дэмжнэ гэдэгт итгэн буйн учир юм.

    Сурхад хамгийн хэцүү хэлийг Хятад хэл гэж ярилцдаг. Одоо 21 настай байгаа миний бие уйгагүй хичээж шамдан сурвал төгс биш ч хэрэглээний түвшинд ирээдүйн карертаа хэрэг болхуйцаар сурч чадна гэдэгтээ итгэж байна." гэлээ.

    Хүсэл итгэлийг тээсэн захианд тань баярлалаа. Өлзийсайхантай адилхан үй олон сонсогч нарынхаа хятад хэл сурах хүсэл шаардлагад улам нийцүүлэхийн тулд бид нар ч хятад хэлний хичээлээ улам сайн явуулахаар хичээж байгаа юм. Та бүхэн ч манай нэврүүлэгт цаашид анхаарлаа хандуулж, захидал мэйлээр бидэнд саналаа ирүүлж байнга харилцаатай байна гэдэгт найдаж байна.

    Жич: Манай радиогийн шуудангийн хаяг: MONGOLIAN CERVICE, CRI-5, CHINA RADIO INTERNATIONAL, P.O.BOX 4216, BEIJING P.R.CHINA, 100040. Мэйл хаяг: mon@cri.com.cn.