• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-29 15:17:07    
Бүгд Найрамдах Судан Улс

CRI

     Нутаг дэвсгэр: 2 сая 505 мянга 800 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны байдлаар 35 сая 392 мянга. Нийт 19 үндэстэн ястан, 597 аймаг бүлэгтэй. Түүний дотор хар арьстан 52 хувийг эзэлж, Араб хүн 39 хувийг эзэлж, Бэйжа хүн 6 хувийг эзэлж, бусад арьстан ястан 3 хувийг эзэлж байна. Өмнөд хэсгийн хүн ам нь нийт хүн амын 20 хувь орчмыг эзэлдэг. Араб хэл бол албаны хэл, нийт хүн амын 60 хувь нь Араб хэлээр яридаг. Англи хэл түгээмэл хэрэглэдэг. Оршин суугчдын 70 гаруй хувь нь Лалын шашин шүтэж, ихэнх нь Сүнитийн бүлгийн бөгөөд голдуу умард хэсэгт оршин суудаг. Өмнөд хэсгийн оршин суугчдын ихэнх нь балар эртний овог аймгийн шашин болон бодис шүтэх шашин шүтдэг. 5 хувь нь Христосын шашин шүтэж, голдуу өмнөд нутаг болон нийслэл Хартумд амьдардаг.

     Нийслэл: Хартум, 1999 оны байдлаар зургаан сая хүн амтай. 5-р сар нь хамгийн халуун (26 – 42 хэм) , 1-р сар нь хамгийн сэрүүн(16 – 32 хэм).

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Омар Хассан Ахмед Аль-Башир, 1989 оны 6-р сарын 30-ны өдөр Улсаа аврах хувьсгалын командлах хорооны дарга болов. 1993 оны 10-р сард Ерөнхийлөгч болж, 1996 оны 3-р сар болон 2000 оны 12-р сард дахин сонгогдов. 2005 онд Үндэстний эв санааны нэгдлийн засгийн газар байгуулж үргэлжлэн Ерөнхийлөгч болов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тугаар тогтнолын өдөр \Үндэсний баяр\ – 1-р сарын 1-ний өдөр. Улсаа аварсан хувьсгалын өдөр – 6-р сарын 30-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн зүүн хойд хэсэг, Улаан тэнгисийн баруун эрэг дээр байдаг Африкийн хамгийн их газар нутагтай орон. Хойд зүгтээ Египеттэй, барууншаа Ливи, Чад, Төв Африктай хил нийлэж, өмнөш Киншаса нийслэлтэй Конго, Уганда, Кенитэй хөршилж, зүүн тийшээ Этиоп, Эритритэй хил залгаж байна. Зүүн хойш Улаан тэнгис хүрч, нийт 720 км-ийн тэнгисийн эргийн шугамтай. Бүх нутгийн цаг агаарын зүрүү нь маш их, хойноосоо өмнөш халуун бүсийн элсэн цөлийн цаг агаараас халуун бүсийн борооны ойн цаг агаарт шилжиж, хамгийн халуундаа 50 хэм хүрч, жилийн дундаж хэм нь 21 хэм байдаг. Жил туж ган хуурай, жилийн дундаж хур тундасны хэмжээ нь 100 мм-т ч хүрэхгүй байдаг. Экологийн шилжилтийн бүсэд байдаг учраас ган гамшиг, үеэр ус, цөржилтийн гамшигт амархан өртөдөг.

     4000 гаруй жилийн дэртээ энд балар эртний аймаг бүлэг оршин амьдарч байжээ. Манай тооллоос өмнөх 2800 оноос манай тооллоос өмнөх 1000 он хүртэл эртний Египетийн нэг хэсэг байв. Манай тооллын 750 онд Нубиячууд энд Күши вант улс байгуулав. Манай тооллын 6-р зуунд Христосын шашны үед оров. 13-р зуунд Арабчууд Суданыг байлдан дагуулж, Лалын шашин түргэн дэлгэрч, 15-р үуунд Фэнжи болон Фур лалын вант улс бий болов. 16-р зуунд Осман Туркийн эзэнт улсын хүчний хүрээнд оров. Англи 19-р зууны 70-аад оноос эхлэн Суданыг өнгөлзэн түрэмгийлэв. 1881 онд Суданы шашны удирдагч Айхамад ард олоноо дайчлан Английн эсрэг тэмцэл өрнүүлж, 1885 онд Махди вант улс байгуулав. 1899 онд Судан нь Англи болон Египетийн хамтын хариянд оров. 1953 онд өөртөө засах засгийн газар байгуулав. 1956 оны 1-р сарын 1-ний өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэж, бүгд найрамдах улс байгуулав. 1969 оны 5-р сарын 25-нд улсын нэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Судан Улс гэж өөрчлөв. 1985 оны 4-р сарын 6-ны өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Судан Улс гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлэтгэв\