28-ны өдөр Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны орлогч дарга Мө Хун Бээжинд хэлэхдээ, өнөө, Сычуаний газар хөдлөлтын гамшигт дайрагдсан нутаг районы дэд бүтцийн барилга байгуулалтыг засан сайжруулах ажил үе шатны чанартай амжилтанд хүрч, гамшгаас авран туслах төрөл бүийн эд бараануудыг гамшигт дайрагдсан нутаг районд тасралтгүй хүргэж байна. 3 жил орчмын хугацаанд, Сычуаний сэргээн босголтын гол гол ажлуудыг үндсэнд нь дуусгахаар Хятадын Засгийн газар төлөвлөж байна гэжээ.
5-р сарын 12-ны өдөр Сычуаний Вэньчуаньд хүчтэй газар хөдөлснөөс хойш, Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хороо түрүүлж, 20 гаруй салбараас бүрдсэн, дэд бүтцийг баталгаажуулах болон гамшгийн дараах сэргээн босголтын ажлын хэсгийг даруйхан байгуулж, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд бүх хүчнээрээ оролцов. Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны орлогч дарга Мө Хун хэлэхдээ, Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы дэд бүтцийн барилга байгуулалтыг засан сайжруулах ажил өнөө үе шатны чанартай амжилтанд хүрсэн байна гэлээ.
"Гамшиг гарснаас хойш, дэд бүтцийг баталгаажуулах хэсгийн гишүүн байгууллагууд шуурхай үйл ажиллагаа авч, эвдэрч сүйдсэн зам, эрчим хүч, шуудан холбоо, ус хангамжийн дэд бүтцийн барилга төхөөрөмжүүдийг арга бүхнээр шуурхай засаж, усны том далан, уул нурж голын усыг боосноос буй болсон нуурыг шалган байцааж, аюулыг арилган, дэд бүтцийн барилга төхөөрөмжийг хамгийн богино хугацаанд шуурхай засахаар чармайн ажиллаж байна. 18-ны өдрийн байдлаар, Сычуаний гамшигт дайрагдсан шянь хот районы гаднахтай харилцах холбоо үндсэндээ сэргэсэн байна. 21-ний өдрийн байдлаар, Бэйчуаний шяний хотоос бусад шяний хотуудын цахилгаан хангамж үндсэндээ сэргэсэн байна. Өнөө, хот суурины ундны усны асуудал анх алхам баталгаатай болж, зонхилох хөдөө нутагт түр зуурын ундны усны асуудлыг анх алхам шийдээд байна" гэж тэр илэрхийлжээ.
Мө Хун хэлэхдээ, энэ газар хөдлөлтөд хурдны 16 зам, 9 төмөр зам, нисэх онгоцны 21 буудал адил бус хэмжээгээр эвдэгджээ. Өнөө, эдгээр зам харилцааны шугам сэргээд ашиглагдаж байна.Гамшигт хүнд дайрагдсан шяний хот наанадаа 1 зурвас авто замаар гаднахтай нэвтэрч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, гамшигт дайрагдсан нутаг районы иргэдийн үр таианы хангалтыг баталгаажуулахын тулд, төв Засгийн газраас гамшигт дайрагдсан муж хотуудад тусламжийн анхны 380 мянга гаран тонн үр тариа хангасан байна.
"Гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийн үр тарианы хангамжийг батлахын тулд, төв Засгийн газраас нөөцийн үр тарианаас нэг хэсгийг гаргаж, гамшигт дайрагдсан нутаг районд шилжүүлэн өгсөн байна. Үүний зэрэгцээ, Сычуань мужийн нөөцийн үр тариагаас ч нэг хэсгийг гаргасан байна. Одоогийн байдлаар, Сычуань мужийн үр тарианы хангамж баталгаатай, ханш нь ч тогтвортой байна" гэжээ.
Холбогдох талын танилцуулснаар, Хятадын төвлөрсөн төсвөөс гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг 70 тэрбум юаниар санхүүжүүлээд байгаа юм байна. Хятадын Засгийн газраас шууд харилцаатай тусламж үзүүлэх механизм ажиллуулж, нэг муж гамшгт хүнд дайрагдсан нэг шяньд туслах, хэдэн муж гамшигт хүнд дайрагдсан хот, жөүд туслах арга хэрэгжүүлж, гамшигт дайрагдсан нутаг районы сэргээн босголтын ажлыг бүх Хятадын хүчнээр туслан түргэтгэж байна. 3 сарын хугацаанд Сычуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөөг тогтоож, 3 жилийн дотор, гамшгийн дараах сэргээн босголтын гол гол зорилтуудад үндсэнд нь хүрэхийг Хятадын Засгийн газар хүсэж байна. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|