• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-29 16:02:40    
Бээжин хот олимпийн хугацаанд олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бүх хүчнээр батлах болно [Радио]

CRI

      Олимпийн 29-р наадам энэ оны 8-р сарын 8-ны өдөр Бээжинд болох болно. Олимпийн хугацааны олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал нь нийгмийн олон этгээдийн анхааралын төвд ороод байна. Одоо болтол Бээжин хот олон нийтийн эрүүл мэндийн гэнтийн хэргийг зохицуулах төслийг багтаасан хамгаалалтын систем байгуулаад байна. Олимпийн хотхон, тэмцээний ордон талбай тэрчлэн иж бүрэн тоног төхөөрөмжийн байгаа газар бүгд түргэн тусламжийн газар байгуулж, эм эмчилгээний тоног төхөөрөмж, авран туслах хүчинг бүрдүүлээд байгаа бөгөөд нийт хотын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, ундны усны чанар, халдварт өвчний эх үүсвэр, халдвар тээгч биологи, цөмйин цацрагт хяналт тавихаа эрчимжүүлсэн байна.

       Олимпийн хугацаанд Бээжин хотод их хэмжээний халдварт өвчин гарахгүйг баталж, шинээр халдварлан орож ирэх халдварт өвчинг цаг тухайд нь үр ашигтай хяналтдаа байлгах болно. Хүнсний зүйлээс олноор хордлого авах, ундны ус бохирдох зэрэг хэрэг бий болохоос сэргийлж, олон нийтийн гэнтийн хэрэг болон террорист үйл хэргийг цаг тухайд нь зохицуулах болно. шархтаныг цаг тухайд нь үр ашигтай, аюулгүйгээр газар дээр нь эмчлэн засах болон эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ хангах болно гэж Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны эм эмнэлэг эрүүл мэндийн баталгааны ажил хариуцсан хэсгийн дарга Жинь Дапэн 28-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.

     Одоо Бээжин хот нь эрүүл мэндийн гэнтийн хэргийг шуурхай зохицуулах жолоодох систем байгуулаад, олон нийтийн эрүүл мэндийн гэнтийн хэргийг зохицуулах төсөл бүрдүүлээд олимпийн хугацаан дахь эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний баталгааны чадавхийг дээшлүүлсэн байна гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.

      Халдварт өвчингээс сэргийлэн хяналттаа байлгах нь олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын чухал зүйл болно. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны эм эмнэлэг эрүүл мэндийн баталгааны ажил хариуцсан хэсэг одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Бээжин хотын эргэн тойроны Тяньжин хот, Хэбэй муж, Шаньши муж, Өвөр Монголын өөртөө засах район, Ляонин муж, Жилин мужтай хамтран ажиллаж, их хэмжээний халдварт өвчинг хамтаар сэргийлэн хяналтдаа авах мехнизм тогтоогоод байна. Бээжин хотын Эрүүл мэндийн танхимын Өвчин эмгэгийн хяналтын газрын дарга Жао Тао танилцуулж хэлэхдээ,

      Бид 2006 оноос Бээжин хотод байнга тохиолдог амьсгалын замын өвчин, ханиад зэрэг халдварт өвчний эрсдэлд үнэлгээ хйисэн. Олимпийн хугацаанд бусад орны тамирчид жуулчид Бээжинд ирэх болно. Гаднаас орож ирэх өвчинд, манай орон Бээжин хотод ховор тохиолдох өвчний эрсдэлийн талаар ч үнэлгээ хийсэн юм гэжээ.

     Зуны улиралд Бээжингийн Олимпийн наадам зохиогдох боохоор цаг агаар халуун тул хүнсний бүтээгдхүүнээс үүсэлтэй халдварт өвчин, нарийн гэдэсний өвчинд анхаарал хандуулах хэрэгтэй гэж ноён Жао Тао онцлон дурдлаа.

     Халварт өвчинг сэргийлэн хяналтаа авахаас гадна халдвар тээгч биологийг усатгах нь ч олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг батлах чухал ажил болно. Эрүүл мэндийн холбогдох салбарууд халдвар тээгч биологийг хяналтаа авах төлөвлөгөө тогтоогоод Бээжин хотод халдвар тээгч биологийг устгах ажиллагааг хоёр удаа хийсэн байна. Бээжин хотын Эх Оронч Эрүүл Хамгааллын Хөдөлгөөний Хорооны тамгын газрын дарга Лю  Зэ жүний танилцуулснаар, 6-р сарын 20-ны үеэр Бээжин хот халдвар тээгч биологийг устгах ажиллагааг өрнүүлэх юм байна.

     Олимп болох үеэр ордон талбайн ойр хавийн 2 км-ийн хэвчээнд үндэсний тогтоосон эрүүл мэндийн стандартыг хангах болно. олимпийн ордон талбайд ялаа батгана, хулгана зэргийг сэргийлэн 100 хувь цэвэр байлгах болно гэж тэрээр илэрхийлжээ.

      29-ний өдрөөс эхлэн Бээжин хотын олимпийн наадмыг зохион байгуулах хорооны эм эмнэлэг эрүүл мэндийн баталгааны ажил хариуцсан хэсэг нь холбогдох ажилтнаа зохион байгуулан 8 хэсэг хувааж, олимпийн ордон талбайд шалгалт хийх юм байна.

      Үүнээс гадна Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны эм эмнэлэг эрүүл мэндийн баталгааны ажил хариуцсан хэсгийн дарга Жинь Дапэн бас танилцуулж хэлэхдээ, Олимпид чиглүүлсэн олон нийтийн эрүүл мэндийн гэнтийн хэрэгт Бээжин хотын Эрүүл мэндийн танхим бэлтгэл ажлаа сайн хийгээд байна. одоо Олимпийн хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ хангах эм эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, цус зэргйиг бүгд бэлэн болгоод байна. Олимпийн эмчилгээний баталгааг хангах нийт 3000 гаруй эм эмнэлгийн ажилтан болон Бээжин хотын эрүүл мэндийн салбарын 175 мянган ажилтан холбогдох дасгал боловсролд оролцож мэрэгжил дээшлүүлээд байна. Бээжингийн Олимпийн хугацаанд дахь олон нийтийн эрүүл мэндийн ауюлгүй байдал баталгаатай юм гэжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\