Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюн бак 29-ний үдээс өмнө Бээжин их сургуульд лекц уншиж, олон салбарт Өмнөд Солонгос, Хятад улс бүтээлч хамтын ажиллагаагаа өргөтгөхийг уриалсан байна.
Ли Мюн бак Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг дурсаж юуны өмнө гашуудал илэрхийлж, Хятадын гамшигт дайрагдсан ард иргэдийн гэр орноо эртэхэн дахин байгуулахад нь бүх хүчнээрээ туслана гэж тэмдэглэжээ.
Ли Мюн бак хэлэхдээ, 1992 онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос нааш, хоёр талын харилцаа түргэн хөгжиж, хоёр талын худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоох үед 6 тэрбум 370 сая ам.доллар байснаас нэмэгдээд, 2007 он гэхэд 160 тэрбум орчим ам.долларт хүрч, ойрын хугацаанд 200 тэрбум ам.доллараас давах боломжтой байна. Хятад улс нь БНСУ-ын худалдааны хамгийн том түнш бөгөөд хамгийн их хөрөнгө оруулдаг орон боллоо гэжээ.
Ли Мюн бак Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтанд хүрэхийг хүсэн ерөөлөө.
Солонгосын хойгийн цөмийн асуудлын талаар тэр хэлэхдээ, зургаан талт хэлэлцээгээр Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахын тул Хятад улсын гаргаж байгаа хүчин чармайлтыг БНСУ өндрөөр үнэлж байна. Хятад улс зургаан талт хэлэлцээний даргалагч орон болсны хувьд нэн чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэлээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|