• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-30 09:20:14    
Чжан Ли

CRI

      Дууны үг ая зохиодог Чжан Ли бол Далианы хүн юм. 1932 оны 10-р сарын 17-ны өдөр төрсөн. 1945 онд Далианы 1-р дунд сургуульд сурч, 1948 онд зүүн хойд нутгийн Лү И урлагийн сургуулийн ши жүжгийн факультетэд уран зохиолын хичээл сурсан байна. 1950 онд сургуулаа төгсөөд мөн уг сургуульдаа үлдэж, утга зохиол бичих ажил хийсэн юм. 1955 онд Бээжингийн Багшын Их Сургуулийн Хятад хэлний факультетэд шилжин ирж багшлаад, 1957 онд Гирин мужийн дуурь бүжгэн жүжигийн чуулгын зохион бүтээх тасагт шилжин ирж ажиллаад, 1970 онд Төвийн Үндэстний Хөгжмийн Чуулгын зохион бүтээх тасагт ирж ажилласан юм. Чжан Ли бол төрийн нэгдүгээр зэргийн эрдмийн цолтой жүжиг найруулагч хүн.

     Чжан Ли 50 гаруй жилийн зохион бүтээх амьдралдаа, хүний сэтгэлийг хөдөлгөм маш олон бүтээл бичсэн юм. Тэдгээрийг нэрлэвэл: " замбан хашааны сүүдэр", " алдаг оног нас", "Азийн салхи", " би эх орныхоо хамт", " салаад удсан хүн", " уулаа тойрон урссан ус" зэрэг дуунууд нь хүн ардын сайшаал таашаалыг хүлээж, олон түмний дунд өргөн дэлгэрсэн юм.

     Дууны шүлэг зохиогч Чжан Лийг ажил төрөл нэгтэй хүмүүс нь " өтлөө насандаа өндөр амжилт олсон хүн" гэж ярьдаг. Яагаад гэвэл, түүний өсөн бойжсон өнгрөөлт тийм ч ялгам биш байсанд оршино. Хориод зууны жараад оны үед түүний зохион бүтээсэн дээр үеийн бүтээлүүдийг нь ахмад үеийн алдарт зохиолчид үгүйсгэсэн байжээ. Гэвч тэр зориг мохсонгүй, харин улам сүстэйгээр хатуужилтай чармайж, зохион бүтээхийг хатуужилтай сурч, хамаг эцэт нь өргөн олондоо сайшаагдсан зохиол бүтээл гаргаж, амжилтад хүрсэн юм.Тэрбээр дууны шүлгээ өвөрмөц онцлогтой уран сэтгэмжээр , шинэлэг мөртөө амьдралын уур амьсгалаар бялхуулан зохиодог болохоор хүмүүст маш шинэ хэлбэртэй сонсогдож байдаг.

     Өнөө дал шахсан өндөр настан Чжан Ли мөн л өдөржин ажил ихтэй байна. Хэдийгээр нуруу нь өвддөг хүнд өвчтөй байсан ч өвчнөө хайхралгүйгээр зохион бүтээх ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний яриа уулзалтад оролцох, дууны шүлэг сайн дураасаа зохиогчдад заан жолоодох зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож, Хятадын урлагын үйлсэд өөрийн нэмэр хандиваа оруулж байна.