• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-30 16:47:09    
Гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө эд зүйлсийг ашиглаж байгаа байдалд хяналт удирдлагаа эрчимжүүлж байна [Радио]

CRI

      Сычуаний хүчтэй газар хөдлөлтийн дараа, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районхон Засгийн газар, иргэний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн хандивласан гамшгаас авран туслах их хэмжээний хөрөнгө мөнгө эд зүйлс хүлээн авсан байна. Эдгээр хөрөнгө мөнгө эд зүйлсийг зүй зохистой, зөв хэрэглэхийг батлаж, хууль бус, хуулиас зөрчсөн үйл ажиллагаа бий болохоос сэргийлэхийн төлөө Сычуань мужийнхан хяналт удирдлагын эрч хүчээ нэмэгдүүлж, гамшгаас авран туслах хөрөнгө мөнгийг олгохдоо ил тод, нээлттэй байлгахаар чармайж байна.

     29-ний байдлаар, Сычуань мужийнхан гамшгаас авран туслах 6 тэрбум юаний хөрөнгө мөнгө тэрчлэн их хэмжээний эд зүйлс хүлээн аваад байна. Хууль бус, хуулиас зөрчсөн үйл ажиллагаа бий болохоос сэргийлэхийн төлөө Сычуань муж тусламжийн эд бодисыг олгох чухал салбар, гамшгаас авран туслах эд зүйлс хамгийн их олгож байгаа хүнд гамшигдсан районд хяналт шалгалтаа эрчимжүүлж, гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө эд зүйлсийг авч олгож байгаа бүх явцад хяналт тавьж байна гэж Сахилга Бат Шалгах Комиссын Сычуань мужийн хорооны нарийн бичгийн даргын орлогч Рэнь Жүнь нянь илэрхийлжээ. 

      Сахилга Бат Шалгах Комиссын Сычуань мужийн хороо, Хянан Шалгах Танхим гамшгаас авран туслах бодис олгож байгаа мужийн зэрэглэлийн 11 гол байгууллага, хүнд гамшигт нэрвэгдсэн 6 районд хянан шалгах 17 ажлын хэсэг томилон очуулж, гамшгаас авран туслах эд зүйлс хүлээн авч, хуваарлаж байгаа бүх явцад хяналт шалгалт хийж байна гэж тэрээр илэрхийлжээ.

      Үүний зэрэгцээ Сычуань мужийн Сахилга бат шалгах салбар бас газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах хугацаанд ард иргэдийн мэдүүлэг өгч байгаа асуудлыг шийдэх эрч хүчээ нэмэгдүүлэх юм байна. Сахилга Бат Шалгах Комиссын Сычуань мужийн хорооны нарин бичгийн даргын орлогч Рэнь Жүнь нянь хэлэхдээ, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах явцад бий болсон хууль бус үйл ажиллагааг Сычуань мужийн холбогдох салбар нэн даруй байцаан шалгаж, нийгэм нийтэд мэдэгдэж байна гэжээ. Гамшгаас авран туслахад ихээр дутагдаж байгаа эд бодисыг шилжүүлэн хэрэглэсэн орон нутгийн албаны хүнийг холбогдох салбар чангаар шийтгэх хэрэгтэй гэж тэрээр бас онцоллоо.

      Нам засгийн удирдах боловсон хүчин эрх тушаалаа ашиглан гамшигдсан ард олонд олгох майханг хэрэв өөрийн төрөл төрөгсөддөө шилжүүлэн өгсөн бол чанга шийтгэх болно гэж тэрээр цохон тэмдэглэжээ.

     Сычуань муж хяналт шалгалтын эрч хүчээ нэмэгдүүлж байгаагаас гадна Хятадын үндсний Аудитын газар ч ажилтнаа томилон Сычуань мужийн гамшигдсан районд очуулж, гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө эд зүйлсийг хүлээн авч, хадгалан, хуваан өгч ашиглаж байгаа бүх явцад шалгалт хийлгэж байна.

      Гамшигдсан районы авран туслах эд бодис олгож байгаа ажил эмх цэгцтэй хийгдэж, гамшигдсан районы ард иргэн хэрэгцээ бүхий эд бодисоо үндсэндээ олж авч байгааг сурвалжилагч анхаарсан байна. Эд бодис олгох явцад тусгай хүн эд бодис хамаарч түгээн өгч байгаа орон нутгийн албаны хүнд хяналт тавиж, эд бодисыг ашиглаж байгаа байдалд нарийн тэмдэглэл хйиж байна. Цагдаагийн байгууллага ч хүн томилж, эд зүйлсийг хадгалж байгаа газрыг сахин хамгаалж, эд бодисыг зөвшөөрөлгүйгээр шинжүүлэн хэрэглэхээс сэргийлж байна.

     Сычуань мужийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн олон шянь, хот бүгд гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө эд зүйлсийг ашиглах удирдалгын дүрэм тогтоогоод байна. Бийчуань шяний газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах командлын газрын эд бодис хүлээн авч хувиарлах ажил хариуцсан хэсгийн дарга Жөү Минь танилцуулж хэлэхдээ, бид өөрийн биедээ хяналт шалгалтаа эрчимжүүлсэн байна.

     Бид эд зүйлс хүлээн авч түгээх ажил хариуцсан хэсгийн хяналт удирдалгаа эрчимжүүлэн Бийчуань шяний АТИХ-ын байнгын хорооны даргын орлогч бидний хэсэгт оролцож, мөн гамшгаас авран туслах ажил хийж байгаа сайн дураныхнаас нэг хүн сонгон авч бидний ажилд хяналт тавиулж байна гэжээ.

     Дараагийн алхамд тухайн орон нутгийн Үйлдвэр худалдааны засаг захиргааны удирдалгын газар, Аудитын газар, Барааны үнийн хяналтын газар, Чанар Стандарт Техникийн Хяналтын газар, цагдаагийн байгууллага зэрэг хамтран ажиллаж, гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө эд бодисыг ашиглаж байгаа байдалд хяналт удирдалгаа эрчимжүүлэх болно. үүний зэрэгцээ мэдээллийг ил тод байлгах тогтолцоо тогтоож, гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө эд зүйлсийг хүлээн авч, хуваарлах, ашиглах зэрэг бүх явцыг ил тод нээлттэй байлгах болно гэж Сычуань мужийн албаны хүн илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\