5-р сарын 12-ны өдрийн 14 цаг 28 минутад Хятадын Сычуань мужийн Вэньчуань зэрэг газруудад 8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, хэдэн арван мянган хүн амь насаа алдаж, хэдэн арван мянган хүн бэртэж, хэдэн сая хүн гэр оронгүй болсон үед, арван хэдэн сая хүн харамгүй халуун тусламж үзүүллээ. Хятадын удирдагчид эхний мөчид газар хөдлөлтөд өртсөн нутаг районд хүрэлцэн очиж, Засгийн газрын салбарууд шуурхай арга хэмжээ авах төсөл дэвшүүж, газар бүхний сайн дурынхан гамшигт дайрагдсан нутаг районд анхаарлаа төвлөрүүлж, олон улсын авран туслах анги, эмчилгээний ангийнхан ч авран туслах ажилд оролцохоор зүг зүгээс хүрэлцэн ирцгээлээ. Энэ бол даруй 5-р сард Хятадад болсон үйл явдал юм. Хүний амь нас хоромхон зуур дуусч, үхэж салах тэрхэн хооронд болж, хүүхэд аав ээжээсээ хагацаж, багш нар сурагч багачуудаа алдаж, гэргий нь нөхрөө орхиод...... хүн төрөлхтөн байгалийн гамшгийн өмнө даанч жижгэрхэн, хүний амь нас даанч хэврэгхэн. Гэтэл нуранги доор байгаа хүүхэд аврагчдад хандан, ахаа би айхгүй зоригтой байна гэж хэлж байлаа. Азаар үлдэгсэд нь дотны хүнтэйгээ салах ёс гүйцэтгээд, авран туслах ажилд мордлоо. Нуранги доор 196 цаг байсан хүн аврагдлаа...... Байгалийн гамшгийн өмнө, хүний амь нас зориглог хатуу мөртөө эрс чанга, хүсэл мөрөөдлөө бат сахиж байна гэдгийг бид тэмдэглэх учиртай. Энэ бол 5-р сард Хятадад болсон үйл явдал юм.
"Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" гэсэн үг байдаг. Вэньчуаньд гарсан газар хөдлөлт нь Хятадын хүмүүсийн зүрх сэтгэлийг доргиулж, хятадчуудын үндэстний сэтгэлээ болон хүлээх хариуцлагыг уриалан дуудлаа. Ингэснээр их олон гайхамшиг бий боллоо. Десантынхан хамгийн шуурхайгаар 4 мянган метрийн өндрөөс, цаг агаарын тааламжгүй нөхцөлд жолоодлогогүйгээр агаараас газар хөдлөлтийн районд буулаа. Гамшигт дайрагдсан нутаг районд хүрэх замаар сайн дурынхны жолоодсон түргэний тусламжийн машин, өргөгч машин, хувийн машин хойно хойноосоо давхилдсаар. Нэн олон сайн дурынхан галт тэргээр, авто машнаар, явганаар буйд бөглүү уулархаг район болон нуранги доорхи хүмүүст тусламжийн халуун гараа харамгүй сунгаснаар, олон олон хүн аврагдлаа. Амь насыг уриалан дуудаж, хайр халамж үзүүлж, харамгүй тусламж олголоо. Энэ бол 5-р сард хятадад болсон үйл явдал юм.
5-р сарын 19-ний 14 цаг 28 минутад Хятадын өнцөг буланд авто машин, галт тэрэг, цэргийн хөлөг онгоц, сэргийлэлтийн сэрэмжийн тохионы хэрэгсэл зэргээр дуугарч, Хятад улсын удирдагчид, бүх Хятадын ард түмэн газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж 3 минут номхон зогсож гашуудал илэрхийлсэн юм. Энэ бол Хятадын түүхэнд байгалийн гамшигт дайрагдаж эндсэн хүсүүсийг дурсаж анх удаагаа орон даяар эмгэнэн гашуудсан ажиллагаа юм. Энэ нь соёлын уламжлалд нийцэх төдийгүй бас амь насыг хүндэтгэж байгааг харуулсан юм.
Газар хөдлөлтөд ночтой өртсөн нутаг районд гэр байшин эвдэрч, уул хад нурж, чичирхийлэл үүсч.....байдал хүнд байна. Догшин бороо шаагиж, зам харилцаа боогдож, хоол хүнс хомсодсоор байна...... Авран туслах орчин ахуй хэцүү будлиантай байдад байна. Эндэж гэмтсэн хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, төвхнүүлэх ажил хүндрэлтэй байгаа. Ийм хатуу хүнд байдалд хятадчууд өвдөг сөхрөөгүй, харин шуурхай хөдөлцгөөлөө.... Ар талынхан майхан, угсармал түр орон сууц түргэн шуурхай үйлдвэрлэж, хүнд гэмтэл авагсдыг эмнэлгүүдэд хүргэж эмчлүүлж байна..... Бүх юм эмх цэгцтэй хийгдэж байна. Үймээн самууны дунд дэг журам тогтоож, үрэгдэж сүйдсэн бууцан дээр өөрийн итгэлийг босголоо. Энэ бол 5-р сард Хятадад болсон үйл явдал юм.
Хурдтай, хүчтэй, өндөр үр ашигтай, хамтын ажиллагаатай...... Эмгэнэл гашуудал, нүдний нулимс, эв нэгдэл, хайр халамж, хатуу зориг..... энэ бол 5-р сард Хятадад болсон үйл явдал, цаг хугацаатай уралдсан, газар хөдлөлтэй тэмцсэн Хятад улс, Гамшиг зовлонтой тэмцсэн, уй гашууны дунд хатуужсан Хятад улс, түргэн шуурхай, дорвитой өөрийн үйл ажиллагаараа олон улсын хамтын нийгэмлэгийн хүндэтгэлийг хүлээсэн Хятад улс, хайр халамжаар бялхсан, итгэл зориг, хүсэл эрмэлзлэлээр дүүрэн Хятад улс юм. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|