• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-30 17:25:05    
Олимпийн бэлтгэл

CRI

      Монгол улсын "Өнөөдөр" сонин 29-ний өдрийнхөө дугаарт, Олон Улсын Хөнгөн Атлетикийн холбооноос Монгол Улсын Олимпийн Хороонд мэдэгдэл илгээж, Монгол улсын хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнгөнтуяа энэ жилийн Бээжингийн Олимпийн наадмын эмэгтэйн 400 метрийн гүйлтийн төрөлд оролцох эрхтэйг гэж мэдэгдсэнийг нийтэлжээ. Энэ нь Монгол улсын нийт 28 тамирчин энэ жилийн Олимпийн наадмын эрхийг авсан гэсэн үг юм.

     Германы Олимпийн хороо Бээжингийн Олимпийн наадамд оролцох эхний баг 79 тамирчныхаа нэрсийг нийтэлжээ. Энэ жилийн наадамд Герман улс бараг нийт 450 тамирчнаа оролцуулах бөгөөд 300 шахам дасгалжуулагч, эмч, ажилтнууд оролцох юм байна. 6-р сарын 23-с 7-р сарын 15-г хүртэл сүүлийн баг тамирчдын нэрсийг нийтлэх юм байна.

      5-р сарын 29-ний өдрөөс эхлэн тоолвол энэ жилийн Параолимпийн наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдлээ. 9-р сарын 6-нд Паролимп эхэлнэ.

      Дэлхийн Сэргээшийн Эсрэг Байгуулагын дарга тун саяхан Бээжингийн Олимпийн сэргээшийн эсрэг хяналт шалгалт нь түүхнээ хамгийн чанга шалгалтын нэг болох юм гэж илэрхийлсэн байна. Хамгийн тэргүүнийн тоног төхөөрөмжийг ашиглах 1000 гаруй ажилтантай баг энэ шугам дээр шуурхай ажиллах болно.

     Бээжингийн нисэх онгоцны буудлаас шууд Чин дао хотноо хүрэх хурдны автобус албан ёсоор явж эхэллээ. Өглөөний 9 цагаас Оройн 19 цаг хүртэл өдөр бүр 6 удаагийн маршруттай юм. Белетийн үнэ нь 126 юань. Зорчигчид 3 цаг яваад Бээжингээс Чин Хуандаод хүрэх болно.

     2008 оны Бээжингийн Олимпийн морин спортын төрлийн гол талбай болох Шанганы олимпийн морин спортын цогцолборын төсөл бүх ажлаа дуусгаад албан ёсоор ашиглалтанд орлоо.

      Олимпийн луу хэмээх 10000 метер урт уран зургийн гайхамшигт бүтээлийг 2008 оны 7-р сарын 13-ны өдөр Бээжингийнхэн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан 7 жилийг тэмдгэлэх үйл ажиллагааны үеэр Бээжин хотын Жү юн гуань боомтын цагаан хэрэм дээр дэлгэн гаргаж ёслолын ажиллагаа зохион байгуулах юм байна.

      Бээжин хотын олон нийтийн газарт тамхи татахыг цээрлэх тогтоол" өнгөрсөн сард албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байгаа. Удахгүй гарах нарийвчилсан дүрэм заалтуудад тамхи татахыг цээрлэх олон нийтийн орчинг цаашид тодорхой болгох юм байна. Үүнд хоолны газар ресторон, зочид буудал, хурал цуглааны танхим зэрэг газар тамхи татахыг цээрлэсэн ба татаж болох орчинг ялгаатай байлгахыг шаардах юм байна.