• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-30 17:28:37    
Олимпийн төв цэнгэлдэх талбай шувууны үүр бүх талаар нээлттэй боллоо

CRI

      "Бээжинд амжилт хүсье" 2008 оны Хятадын хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээн 5-р сарын 22-ны өдөр Бээжинд дэхь Хятадын үндэсний биеийн тамирын талбай буюу шувууны үүрэнд албан ёсоор нээгдлээ. Хэн бүхний мэдээжээр энэ бол 2008 оны Бээжингийн олимпийн наадмын төв цэнгэлдэх талбай, Бээжингийн олимпийн нээлт хаалтыг ёслол зэрэг чухал арга хэмжээ болох газар бөгөөд олимпийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн сонирхолтой тоглолтууд болох газар юм. Ийм болхоор олимпийн төв цэнгэлдэх талбайг дэлхийн нийтээрээ анхаарч байна юм.

      Шувууны үүр буюу Бээжингийн олимпийн төв цэнгэлдэх талбай Бээжингийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн уужим тэгш газар байрлаж байдаг сан. Энэ асар том барилгыг 2003 оны 12-р сарын 24-ны өдөр эхэлж байсан билээ. Одоо барьж дуусгаад байгаа энэ талбай нийтдээ 90 мянган хүн багтах ажээ. Дөрөв хоногийн хугацаатай 2008 оны Хятадын хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээнийг энэ талбайд олипийн наадмыг стандартаар зохион явуулж, үнэхээр олимп болж байгаа мэтээр тамирчид өрсөлдөж байсан нь нэг талаар саяхан байгуулагдаж дууссан энэ барилгын чанар чансаа чадвахийг шалгаж байгаа хэрэг юм. Энэхүү нээлттэй тэмцээнд 11 улс орон газар нутгийн 932 тамирчин, хөгжлийн барахшээлтэй 21 тамирчин оролцжээ. Эдгээр тамирчид энэ удаагийн тэмцээнээр дамжиж, тэмцээний нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах ховор сайхан завшаан олсон байлаа. Олимпийн төв цэнгэлдэх талбай үйлчилгээний хүмүүсийн хувьд ч энэ нь олимпийн өмнөхи маш сайхан сорилт болсон байлаа.

     Афены олимпийн 110 метрийн саадтай харайлтын тэмцээний аврага, Хятадын нэрт тамирчин Лю Шян өөрийнхөө сэтхэгдэлийг ярихдаа, энэ спортын талбай олон талаар бүр дэлхийн стандартад хүрсэн байна. Тэмцээний өмнөх бэлтгэл ажлаас өгсүүлээд уралдаан жинхэнээр эхлэх болтол бүх явц нь бүр өндөр түвшинд явагдаж байна. Үзэгчид маань ч маш халуун хөгжөөнтэй урам хайрлаж байсан гэж хэлжээ.

     Үндэсний биийн тамир спортын хязгаардмал хариуцлагатай компнийн дэд ерөнхий захирал Жан Хэн Ли танилцуулж хэлэхдээ, шувууны үүрийг байгуулахдаа түүний гадар төрхийн сүрлэг сайхны бодолцсон бөгөөд нэн чухал нь тамирчидын тав тухтай байдлыг чухалчилсан юм. Жишээлбэл, тамирчидын тэмцээний талбайд орох хонгил, тамирчидын амрах өрөөний шүүгэй, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд зориулсан газар зэргийн талаар олон улсын олимпийн хороотай олон удаа ярилцаж тэдний санал зөвлөлгөөг авсан. Бас дэлхийн томоохон спортын талбайн тушлагаас суралцсан юм. Нэг л үгээр хэлбэл олимпийн төв цэнгэлдэх талбайн бүх ажилыг хүнээр гол болгох үзэл санааны дагуу зохион байгуулсан юм гэжээ. Энэ талбайд сууж олимп сонирхох үзэгчид талбайн аль өнцөгт болж байгаа тэмцээнийг ч ямарч саадтай тодорхой харах боломжтай. Энэ талбайд багана тулгуур мэтийн зүйл алга, олимпийн төв цэнгэлдэх талбайд олимпийн дараа параа олимп болохыг бодолцож, хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан тусгай тоног төхөөрөмж байгуулсан юм.