• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 14:40:09    
Шангрилагийн яриа хэлэлцээгээр бүс нутгийн аюулгүй байдалд арга бодлого дэвшүүлэв [Радио]

CRI

      "Шангрилагийн яриа хэлэлцээ" хэмээгдсэн Азийн аюулгүй байдлын асуудлаарх 7-р хурал 6-р сарын 1-ны өдөр Сингапурт өндөрлөв. Гурав хоног хуралдсан энэ хуралд Ази Номхон далайн бүс нутгийн 27 улс орон, бүс нутгийн батлан хамгаалахын сайд, цэргийн жанжин штабын дарга нар, аюулгүй байдлын ажил эрхэлсэн албаны хүмүүс, эрдэмтэн мэргэжилтэн нар Ази Номхон далайн аюулгүй байдалд нүүрлэж байгаа өрсөлдөөн, терроризмтэй тэмцэх, цаг уурын өөрчлөлт, Ази Номхон далайн аюулгүй байдлын мехнизим зэрэг асуудлаар санал бодлоо солилцон зөвшиж, бүс нутгийн аюулгүйн байдалд арга бодлого дэвшүүлсэн байна.

     " Зүүн Азийн аюулгүйн ирээдүй" гэсэн хэлэлцэх сэдвийг судлан ярилцах үед, ХАЧА-ын Жанжин штавийн орлогч дарга, Агаарын цэргийн дэслэгч генерал Ма шао тянь хэлэхдээ,өнөө Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүйн байдал ерөнхийдөө сайн байгаа хэдий ч аюулгүйн өрсөлдөөнд тулгарч байна. Ялангуяа анхаарал хандуулах ёстой зүйл гэвэл: цэргийн холбоогоо өргөтгөн, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем тогтоож өргөтгөж байгаа, сансар огторгуйг зэвсэгжүүлж байгаа, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлж байгаа зэрэг асуудал нь бүс нутгийн аюулгүй байдал цаашлаад дэлхийн аюулгүй байдалд тогтворгүй хүчин зүйл нэмж, бүс нутгийн хүчний тэнцүүрт нөлөөлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг бүхнээрээ аюулгүй байхыг Хятад улс зорьж, Цэргийн эвслээ өргөтгөхийг хамарсан арга хэлбэрээр, зарим орнуудын аюулгүй байдлаар үнэ төлбөр гаргахыг эсэргүүцнэ. Олон орны аюулгүйн ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа талыг эрхбиш бүрэн хүндэтгэн харгалзах хэргтэй. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулан байршуулах нь стратегийн тэнцүүр болон тогтуун байдлыг хамгаалахад ашиггүй. Сансрын уудмыг энхийн зорилгод ашиглаж, олон улсын зэвсэглэлийг хязгаарлах үйл явцыг нааштай ахиулах хэрэгтэй гэжээ.

      Японы батлан хамгаалахын сайд Шигерү Ишиба хэлсэн үгэндээ, Япон одоо юм уу ирээдүйд гэсэнгүй цөмийн зэвсэгт том гүрэн болох төлөвлөгөөгүй байна гэж хэлсэн байна.

     " Аюулгүйн байдал олон хувьралттай байгаа цаг үед хамгаалалтын бодлогоо хэрхэн боловсруулан тогтоох тухай" авч хэлэлцэх үед, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ле Сан хе хэлэхдээ, 21-р зууны олон улсын аюулгүйн байдлын онцлог нь тогтворгүй байгаа болно. Иймээс БНСУ-ын батлан хамгаалах бодлогоо боловсруулан тогтоох чиглэл бол цэргийн хүчин чадлаа байнга дээшлүүлж, 21-р зууны бүх бөмбөрцгийн аюулгүйн байдлын түргэн өөрчлөлтөд зохицуулах явдал болно гэжээ.

     Энэтхэгийн Батлан хамгаалахын төрийн сайд Паллам Ражу хэлэхдээ, Энэтхэгийн боловсруулан тогтоох хамгаалалтын бодлого нь эн тэргүүнд хэт даврагч, хагалан бутаргагч этгээдийн дотоодын аюулгүй байдалд үзүүлэх заналхийлэлд чиглэх болно. Энэтхэг бас бүх бөмбөрцгийн аюулгүйн байдлын хамгаалалтын бодлого боловсруулан тогтоох болно гэжээ.

     " Аюулгүйн хамтын ажиллагааны загвар: итгэлцэл, хамтын ажиллагаа болон холбоо байгуулах" гэсэн энэ сэдвийг ярилцах үед, Сингапурын Батлан хамгаалах яамны сайд Тео Чехеан хэлэхдээ, аюулгүйн хамтын ажиллагааны олон төрлийн загвар тогтоож байгаад бүс нутгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх хэрэгтэй. Учир нь бид бүхний өмнө тулгарч байгаа аюулгүйн заналхийлэл бол тал бүрийн юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\