• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 15:03:43    
Ханиад нь "5 үрэвсэл"-д тун амархан нэрвэгдүүлдэг

CRI

      Ханиад болгон халдвартай биш ч гэсэн түүний хор уршгийг омтгойлж үл болно. Ханиадын дийлэнх нь өвчний хорын үгдрээ байдаг тул бие махбодын дархлаа буурсан юм уу, зүй зохисгүй эмчилсэн үед өвчний хор нь ал дээр тос нэмж байгаа юм шиг тун амархан дэлгэрч, янз бүрийн үрэвсэлд тун амархан нэрвэгдүүлдэг байна. Ялангуяа хөгшин буурлууд болон хүүхэд багачууд бол нэн илүү болгоомжтой хандах хэрэгтэй юм. Өвчний хортой ханиадаас тун амархан сэдэрдэг өвчний үрэвсэлд доорх мэт 5 үрэвсэл багтаж байгаа юм.

      1. Уушигны үрэвсэл:

      Ханиадны анхны байдал илэрсний дараа, зарим хүмүүс гэнэт халуурч, цээж нь өвдөн, ханиалгаж, амьсгаа нь давхцан, хоёр уушгинд нь ус орсон юм шиг дуу гарах зэрэг уушигны үрэвслийн шинж тэмдэг илэрдэг байна. Ийм байдалд нэн даруй эмчлүүлэхгүй юм бол өвчний хороос болсон шооконд орох юм уу, амьсгаа суларч, цаашлаад хүндрэх юм бол амь насаа ч алдах аюултай юм. Ийм байдлын зонхилох олонх нь өтгөс хүмүүст тохиолддог.

      2. Мөгөөрсөн хоолойн үрэвсэл\бронхит\

      Зарим өндөр настай хөгшин буурлууд ханиад томуунд нэрвэгдсэний дараа, өвчний хор юм уу, бактери нь хоолой юм уу, цагаан хоолойд үлдээд, хөнгөн тусвал ханиалган амьсгаадуулж, даамжрахаараа амьсгаа бөглөрүүлж, цэр гарах, хоёр уушиг хэрчигнэн дуугарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм байдал удаан хугацаагаар үргэлжлэх юм бол мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл болж хувирдаг.

     3. Зүрхний булчингийн үрэвсэл:

     Ханиад хүргэдэг коксаки вирус, халдварт ханиадны вирус, уушигны үрэвслийн вирус болон гинжин бактери\стрентококк\зэрэг нь шууд юм уу, дамаар зүрхний булчингийн үрэвсэлд нэрвэгдүүлдэг байна. Ханиад хүрсэн өвчтөн 1-4 долоо хоногийн хугацаанд халуурч амьсгаадан, амьсгалахад тун бэрхтэй болж, цээж нь бахтрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүүхдүүд ийм өвчинд амархан нэрвэгддэг байна.

      4. Бөөрний үрэвсэл:

      Хоолойн үрэвсэл, буйлсны үрэвсэл болон амьсгалын замын үрэвсэлтэй өвчтөн 2-3 долоон хоног болсны дараа, хий хөөнгө гүйх, шээс багасах, цусаар шээх, цусны даралт нь өндөр болох зэрэг шинж тэмдэг илэрч байвал бөөрний үрэвсэлтэй байна гэж оношилж болох юм.

      5. Чийг бамын чанартай үе мөчийн үрэвсэл:

      Гинжин бактерийн улмаас ханиад хүрсэн өвчтөн нэг долоо хоногоос дөрвөн долоон хоногийн дараа, өвдөг тохойн үе мөч нь хавагнан улайж өвдөх бөгөөд үе сэлгэн өвдөж, хоёр талын мөч зэрэг өвдөх боловч чадавх нь төдийлөн нөлөөлөгддөггүй юм байна. Дахин үрэвсэх болон чийгээс сэргийлж, зүй зохистой эмчилгээ хийлгэж чадвал илааршуулж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\