Бээжингийн олимпийн наадам өдрөөс өдөр ойртсоор. Хятад хүмүүсийн энэ их баярт хандуулж буй анхаарал, халуун дулаан сэтгэл ч мөн адил цагаас цагт улам нэмэгдэж байна. Та бүхэн олимпод анхаарлаа хандуулж ирсэн бяцхан сурвалжлагч Чэнь Яньхүнтай танилцацгаана уу.
Чэнь Яньхүн энэ жил 14-тэй. Цэцэн сэргэлэн авьяастай төрсөн энэ охин насаар бага боловч "ажлын баялаг туршлагатай" хүн. Тэрээр мэргэжлийн сурвалжлагчидтай хамтаар Хятадын улс төрийн чухал чухал үйл ажиллагааг мэдээлэх ажилд оролцож байсан бөгөөд Хятад улсын дарга Хү Жиньтаогоос ярилцлага авч, бас Америкаас Хятадад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг сурвалжилж түүнтэй сайн найз болжээ.
Бага сургуулийн хичээлийн зургаан жилд тэр хичээл сурлагадаа амжилттай төдийгүй бас хөгжим, дуу бүжиг, тоглох урлагийг системтэй сурч, кино, телевизийн олон ангит киноны дүрд тоглон, телевизийн нэвтрүүлгийн бяцхан хөтлөгч болсон байна. Эдгээр нь нас цацуу хүүхдийн бахран бишрэх амжилт мөн. Гэтэл Чэнь Яньхүн ерөөс даруу төлөв явдаг. Түүний аав Чэнь Лүнши охиноо бие сэтгэл эрүүл, бүх талаар хөгжүүлэхийг хүсдэг. Бид гурван талын хүмүүжлийг нилээд анхаардаг. Юуны өмнө, хүн чанартай, ёс суртахуунтай хүмүүжих. Хоёрт харилцааны соёлтой байх. Гуравт ажлын чадвар сурах болно. Эдгээр чадавхийг сургууль нийгэм, гэр бүлээс олдог. Сугуулиас олгож чадахгүй зүйл, жишээлбэл дуу бүжиг, сурвалжлага хийх, телевизийн нэтрүүлэг хөтлөх зэрэг авьяас билгийг хөгжүүлэх ажиллагаанд бид түүнийг илүүхэн оролцуулдаг гэжээ. Чэнь Яньхүн өнөө ярилцлага авч сурвалжлага хийхэд нилээд "туршлага"-тай бяцхан сурвалжлагч болсон боловч анх сурвалжлага хийхдээ их айж сандардаг байжээ.
Анх нь ярилцлагаа авах үед их айж сандарч зүрх амаар гармаар "түг, түг" гэж түгшиж байсан. Гэлээ суугаад яриа эхэлж, ярилцлага хийх хүн маань өмнө нь суугаа нь хүүхэд байгааг хараад элэгсэг дотноор хандаж, сонирхсон бүхнийг яаралгүй нарийн сайхан хариулж, 15 минут яриулах төлөвлөгөөтэй орсон маань ярьсаар байгаад нэг цаг болж анхны ярилцлага маш амжилттай болсон гэж Чэнь Яньхүн хэлж байлаа. Хэвлэл мэдээллийн чухал чухал олон удаагийн ажиллагаанд оролцохоор дамжин тэр төр гүрний чухал үйл явдал, ялангуяа удалгүй болох гэж байгаа олимпийн наадамд нэн анхаарал тавих болсон байна.
Чэнь Яньхүн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх Хятадын төлөөлөгчдийн сэргийлэхийн талын төлөөлөгч Ван Шэнанаас ярилцлага авахдаа эх орондоо олимпийн наадам зохион байгуулахын төлөө чармайн зүтгэсэн түүний үйл явдалд сэтгэл хөдөлж билээ. Үүнээс хойш, Ван Шинань олимптой холбоотой арга хэмжээ, уралдаан тэмцээнд Чэнь Яньхүнг урьж оролцуулах болсноор тэр олимпийн тухай нэн олон зүйлийг ойлгох болж, Бээжингийн олимпийн наадамтай холбоотой мэдээллийг мэдээлэх нэн олон боломжтой болсон байна. Энэ явцад тэр Хятадын дунд сургуулийн сурагчдын нэрийн өмнөөс дэлхий нийтэд урилга өгөх бодол төржээ.Тэр холбогдох материалыг цуглуулан 2004 оны Афины олимпийн 28-р наадамд нийт 649 алтан медалийн эзэн тодорсныг ойлгоод эдгээр алтан медаль хүртэгчдийн улс орон бүс нутгаас Хятадад суугаа 54 элчин сайдын яам, гурван орны олимпийн хорооны даргад урилгын бичиг явуулжээ. Тэр урилгын бичигтээ, Эрхэм хүндэт элчин сайд, Олимпийн хорооны дарга, Алтан медалийн эзэн ноён хатагтай танаа: Бээжингийн олимпийн наадам удалгүй болох гэж байгаа энэ ташрамд, эрхэм таныг Бээжингийн олимпийн наадамд морилон саатаж, уранлдаан тэмцээнд шилдэг ажмжилт бүтээхийг урьж байна. Бээжингийн олимпод зориулан бэлэг дэмбэрэлтэй ерөөлөө дэвшүүлж, олимпийн тухай сонирхолтой сайхан үйл явдлыг дуулгаж, Бээжингийн олимпийн наадмын сайн дурынхан—дунд сургуулийн сурагчид бид бүхэнд хүсч захих зүйлээ үү . Энэ бүх зүйл миний эх сургууль Бээжингийн 8-р дунд сургуулийн музейд мөнх хадгалагдаж, олимпийн үзэл санааг уламжлан бадрахад манай сургуулийн үе үеийн хүүхдүүдийг зоригжуулан хүмүүжүүлэх болно гэж бичсэн байлаа.
Өнөө Чэнь Яньхүн Унгар, Герман, Кени, Итиоп, Америк зэрэг орны элчин сайдын яамны хариуг хүлээж аваад байна. Өнөө Чэнь Яньхүн Бээжингийн олимпийн наадмыг хоног тоолон хүлээж, бяцхан сурвалжлагчийн хувьд өөрийн оронд нь болох энэ өргөн их үйл явдлыг мэдээлэх ажилд оролцохыг хүсэн хүлээж байна. \ Урангоо орчуулж бэлтгэв\
|